2024.05.20 5:39 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » 2011 » 10-р Сар » 1 » 2Pac амьдарлын тухай товч тэмдэглэл ...
12:53 PM
2Pac амьдарлын тухай товч тэмдэглэл ...

Эцэг эх нь хоёулаа "Black Panther Party" гэх харуудын улс төрийн бүлэглэлийн гишүүн байсан гэх тэрээр бага насаа The Bronx дүүрэгт өнгөрүүлжээ. 1991 онд MC New York гэх нэрээр "Digital Underground"-ын нэгэн гишүүн болон "Same Song" гэх дуугаар уран бүтээлийнхээ эхлэлийг тависан. Түүний дараагаар 2Pac гэх нэрээрээ "2Pacalypse Now" гэх анхны бие даасан уран бэтээлээ тууривсан. Мөн 1992 онд харуудын амьдралыг харуулсан "Juice" хэмээх кинонд тоглож жүжигчин хэмээх нэрийг ч зүүгээдавчээ. Гэвч тэрнээс хойш гаргасан дуу бүр нь цагдаа, улс төрчид, биеэ үнэлэгчидийг маш ихээр доромжилж гутаасан, эмэгтэй хүн гэхийг дуундаа bitch (г*ч**) хэмээн дуулсан гэх хэргүүдээр түүнийг нэр төрөө сэргээлгүүлхээр маш олон хүн шүүхэд өгсөн байдаг. Мөн энэ үед үлмэдэгдэх этгээдүүдэд 5 удаа (толгойдоо 2, гуяндаа 2, гарандаа 1) буудуулан хүнд бэртэл авсан ч азаар амьд үлдсэн байна. Энэ үед хэргийн газар P.Diddy болон Notorious B.I.G. байсанаас болоод "Bad Boy Entertainment"-ийнхний хийсэн ажил хэмээх цуурхал тарж, West Side болон East Side-ийн мөргөлдөөн улам ширүүсэхэд хүргэсэн байна. Сумны шарх нь эдгэж ч амжаагуй байхад буюу, 1995 онд түүнийг хүчингийн хэргээр (гэрчгүй) 4 жил 6 сарын хугацаатайгаар шоронд хорисон байна. Шоронд байхдаа "Death Row Records"-той гэрээ хийсэн. Түүнийг шоронд ороод 9 сар болсоны дараа "Death Row Records"-ын захирал байсан Marion "Suge"Knight өөрөөсөө 1400000$ төлж 2Pac-ийг сулалсан. Эхэндээ энэ мөнгийг түүний авъяасыг үнэлж гаргасан гэж байсан ч, удалгүй Marion "Suge"Knight 2Pac-аас энэ мөнгөө эргүүлж авах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, 2Pac нь "Death Row Records"-оос гарч чадахгүй болжээ. Dr. Dre-тэй хамтран ажилж 1996 онд California Love, Hit 'Em Up, I Ain't Mad At Cha зэрэг хит дуу олноор гаргаж West Side-ийн голлох MC болж чадсан. Хит цомог "All Eyez On Me"-оо 1996 оны 2-р сарын 13-нд гаргасаны дараагаар, шоронд байхдаа номийг нь уншсан Италийн улс тэр судлаач "Niccolò Machiavelli"-ийн нэрээс иш татан, өөрийн MC нэрээ "Makaveli" хэмээн өөрчилсөн байна. 1996 оны 9-р сарын 7-нд , Las Vegas-д өөрийн найз болох Mike Tyson-ийн тоглолтыг үзчээд харих замд нь, Cadillac-тай хэсэг залуус түүнийг 4 удаа буудсан бөгөөд тэрээр хүнд шархны улмаас 9 сарын13 нд, 25 хан насандаа хорвоог орхижээ. Түүний үхлийг West East-ийн мөргөлдөөнтэй холбон тайлбарладаг хүмүүс олон ч, одоог хүртэл түүнийг хороосон гэмт хэрэгтнүүд олдоогүй хэвээр байна. 2Pac-ийн ээж нь сэтгүүлийнхэнд, энэ хэрэгтэй холбогдуулан Notorious B.I.G. болон P.Diddy-г биш өөр хэд хэдэн итгээдүүдийн нэрийг холбоотой хэмээн шалгахийг хүссэн ярилцлага өгч байсан байна. Түүнийг нас барсний дараа Makaveli гэх нэрээр нь "The Don Killuminati: The 7 Day Theory" цомог нь худалдаанд гарсан. 2Pac нас барснаас нь хойш ч нилээд хэдэн тооны шинэ дуунууд гарж, шинэ CD-нүүд хүртэл худалдаанд гарсаар байгаа. Фенуудынх нь дунд 2Pac амьд байгаа гэсэн цуурхал яриа ч гэсэн олноор гарсаар ирсэн. Одоо ч Хип Хоп-д томоохон байр сууриа алдаагуй тэрээр Eminem-ээс эхлээд олон тооны MC нарт хүчтэй нөлөө үзүүлж чадсан МС юм. Үүнээс гадна хөгжмийн урлагт хүчээ авсан Nas, Eminem, Bow Wow, T.I., Nick Cannon, Snoop Dogg, Nate Dogg, Jay-Z, Dr. Dre, Treach, Method Man, Will Smith, Elton John, Nelly, Usher нар тоглолт, ярилцлага, шоу дээрээ албан ёсны бүх цаг үеийн №1 MC г эргэн санаж дурсдаг болсон юм. PS: Хамгийн их зүйлийг хийж бүтээсэн хамгийн залуухан уран бүтээлч. We Loved Him A lot But God Loved Him More R.I.P 1971-1996
Баримтат киног энд дарж үзнэ үү.


Ангилал: Мэдээлэл | Үзсэн: 3956 | Нэмсэн: Administrator | Үнэлгээ: 5.0/2


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 1
<
2013.01.22

Administrator

  • Нэр: FF OG
 
Нүүр хуудсанд илүү олон сонирхолтой мэдээ нийтлэгдсэн байгаа шүү
--------------------

Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.