2024.05.08 6:06 PM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » 2013 » 7-р Сар » 5 » 50 Cent ял сонсоно
4:09 PM
50 Cent ял сонсоно

Сая сая хип хоп хөгжим сонирхогч залуусын танил рэппэр 50 Cent танхайн сэдэлтэй гэмт хэргийн улмаас цагдаа нарт баривчлагджээ. Тэрээр Лос-Анжелост амьдардаг хуучин найз бүсгүйнхээ гэрийг түйвээн ял хүртэл сонсохоор болсон тухай хэвлэлүүдээр ийнхүү шуугиж эхлээд байна. 50 Cent нэрээрээ олонд танигдсан түүний жинхэнэ нэрийг Картис Жэксон гэдэг бөгөөд өнгөрөгч зургадугаар сарын 23-д хуучин найз бүсгүйнхээ гэрт агсам тавьж цагдаа нарт баригдсан нь энэ аж.   

Эх сурвалжуудын мэдээлснээр 50 Centэд үйлдсэн хэргийнх нь төлөө таван жилийн хорих ял, 46 мянган ам.долларын торгууль оногдуулах болно хэмээн албаныхан энэ үеэр мэдэгджээ. Цагдаа нарын мэдээлснээр тэрээр экс найз бүсгүйнхээ хамаг эд хогшлыг сүйтгэн ойролцоогоор 7100 ам.долларын хохирол учруулсан байна. Экс хосууд гурван жилийн турш харилцаатай байж нэг хүүхэдтэй болсон ч хоёр тийшээ болцгоосон гэнэ. 50 Cent-ийн шүүх хурал энэ сарын 22-нд болох аж. 


Ангилал: Мэдээлэл | Үзсэн: 357 | Нэмсэн: Administrator | Үнэлгээ: 0.0/0


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.