2024.05.20 9:10 AM

 
 
 
Эхлэл » Entries archive

Whitney Houston & Jordin Sparks - Celebrate [Шинэ клип]

Нэмсэн: Administrator Хэзээ: 2012.07.04

0

Бүх цаг үеийн хамгийн олон шагнал авсан эмэгтэй уран бүтээлч хэмээгдэн Гиннесийн Дэлхийн дээд амжилтын номонд бичигдсэн Америкийн нэрт дуучин Whitney Houston 48-хан насандаа хорвоог харуусалтайгаар орхин одсон хэдий ч алдар цуугаа дуурсгасан түүний хүндэтгэлд зориулагдсан бас нэгэн шинэ уран бүтээл төржээ. Энэ бол бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай уран бүтээлчдийн нэг, алдарт дуучны Америкийн поп, R&B дуучин Jordin Sparks-тай бичүүлсэн хамгийн сүүлийн дуу болох "Celebrate" дууны клип юм.

Ангилал: Дуу хөгжим

 

“Крис Браун vs Дрейк” боксын рингэнд

Нэмсэн: Administrator Хэзээ: 2012.07.02

0

Америкийн алдарт  дуучин Крис Браун, Канадын реппер Дрейк нар 10 гаруй хоногийн өмнө Нью-Йорк хотын шөнийн клубт зодолдож, багагүй шуугиан дэгдээсэн. Харин удахгүй тэд боксын рингэнд тулалдах бололтой. Хэн хэн нь нэг сая ам.долларын бооцоо тавьж, зодолдох энэхүү тулааныг зохион байгуулагчид харин "хэрүүлийн алим” болсон дуучин Рианнаг "Ring Girl” болгохыг хүсч байгаа гэнэ.

Ангилал: Мэдээлэл

 

Snoop Dogg Норвегид баривчлагджээ [Шинэ мэдээ]

Нэмсэн: Administrator Хэзээ: 2012.06.29

0

Америкийн рэппэр Snoop Dogg Норвеги  улс руу их хэмжээний бэлэн мөнгө болон хар тамхи авч орох гэж байгаад баривчлагджээ. 40 настай рэппэр "Snoop Dogg” Кристиансанн хотын Кжевик нисэх буудлын гаалиар найман грамм хар тамхи авч орох гэж байсныг үнэрч нохойгоор илрүүлсэн байна. Мөн тэрбээр хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнээс их хэмжээний бэлэн мөнгө авч орох гэж байжээ.

Ангилал: Мэдээлэл

 

Maroon 5 - One More Night [Шинэ клип]

Нэмсэн: Administrator Хэзээ: 2012.06.28

0

Лос Анжелесын поп рок хамтлаг "Maroon 5" дөрөв дэх студийн цомгийнхоо хоёр дахь сингл болон гаргасан "One More Night" нэртэй дуундаа клип хийлгэснийг та бүхний хүртээл болгож байна. Регги стилийн хүчтэй нөлөөлөл шингэсэн энэхүү поп дууны клип 6-р сарын 26-ны өдөр цацагдсан бөгөөд Америкийн найруулагч, продюсер Peter Berg найруулжээ. Клипний зураг авалт өнгөрөгч 4-р сард хийгдсэн бөгөөд клипэнд хамтлагийн гоцлол дуучин Adam Levine боксчины дүрд тоглож, түүний хайртай бүсгүй, бяцхан охиных нь ээжийн дүрд Minka Kelly тоглосон байна.

Ангилал: Дуу хөгжим

 

Барак Обама Жастин Биберийн Boyfriend дууг дуулав [Шинэ бичлэг]

Нэмсэн: Administrator Хэзээ: 2012.06.28

0

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама залуу дуучин Жастин Биберийн нэгэн дууг дуулсан бичлэг Youtube сайтад хит болж байна. Youtube сайтын baracksdubs нэртэй сувагт тавигдсан энэхүү бичлэг нь олон хүний сонирхлыг татаж, шүүмжлэл дагуулаад байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама уг дууг хэрхэн дуулсныг сонирхорой.

Ангилал: Дуу хөгжим

 

50 Cent осолд оржээ [Шинэ мэдээ]

Нэмсэн: Administrator Хэзээ: 2012.06.27

0

Америкийн алдарт рэппэр 50 Cent өчигдөр өглөө Нью-Йорк хотноо өөрийн спорт загварын машинтайгаа явж байгаад автын осолд орсон байна. Нью-Йоркын хурдны замд явж байсан ачааны машин 50 Cent-ын спорт загварын машины сум нэвтэрдэггүй цонхыг хагалж, арын хэсгийг нь цөм мөргөжээ. Тэрбээр энэ ослоос нуруу болон хүзүүндээ гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ.

Ангилал: Мэдээлэл

 

“Камертон”-оор амьсгалсан 17 жил

Нэмсэн: Administrator Хэзээ: 2012.06.26

0

Монголын номер нэг "boy band” хамтлаг "Камертон” 17 нас хүрлээ. Тэд жил бүрийн зургадугаар сарын 24-нд төрсөн өдрөө тэмдэглэдэг. Харин энэ жилийнх гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байлаа. Учир нь өнгөрсөн онд тэд өөрсдийн залгамж халаагаа урлагийн ертөнцөд бэлдэн гаргаж ирэх болсоноо дуулган "Камертон 2” төслийг "B” production, "Боловсрол” суваг телевиз, "Music box”-той хамтран реалити шоу хэлбэрээр хийх болсон юм. Тэр үед "Камертон”-ны фенүүдэд хамтлаг ингээд тарж байгаа юм байх даа гэсэн айдас төрж байсан ч тэд үүнийг үгүйсгэн бид гаргаж ирсэн хамтлагтайгаа уран бүтээлээ рок, попод өрсөлдөх болно хэмээн хэлсэн.

Ангилал: Мэдээлэл

 

Баясаа /L-Guards/ - Миний Монголын бахархал [Шинэ клип]

Нэмсэн: Administrator Хэзээ: 2012.06.26

0

Монгол эх орон, Монгол бахархалаа магтан дуулсан бас нэгэн шинэ уран бүтээлийг сайтынхаа Монгол дуу, клип булангаар дамжуулан үзэгч, сонсогч та бүхнийхээ хүртээл болгож байна. Энэ дуу бол L-Guards хамтлагаар овоглодог дуучин Баясаагийн "Миний Монголын бахархал" нэртэй уран бүтээл юм. С.Чонохүлэгчийн үг, С.Мягмаржавын ая энэ дуу болон клипэнд тив дэлхийн олон улсын тамирчидтай хүч сорьдог босоо хийморьтой Монгол тамирчид тэр дундаа чөлөөт бөхийн тамирчдыг магтан дуулсан байна.

Ангилал: Дуу хөгжим

 

Gee feat Мядагмаа - I Need Money [Шинэ клип]

Нэмсэн: Administrator Хэзээ: 2012.06.26

0

Нийгмийн эрээн бараан, хар цагаан бүхнийг илүү дутуу чимэг, элдэв хачиргүйгээр, байгаагаар нь дуулдаг реппэр Gee энэ удаад өөрийн фенүүдэд "I Need Money" нэртэй дуу болон клипээрээ бэлэг барьсан байна. Түүний энэхүү дууг Мядагмаа хэмээх дуучин бүсгүй хамтарч дуулсан бөгөөд клипний найруулгыг A Vision студийн Maks хийсэн бол дууны beat-ыг Duna нэртэй уран бүтээлч хийж гүйцэтгэсэн байна.

Ангилал: Дуу хөгжим

 

Various Artists - Бид бүгд нэг Монгол [Шинэ клип]

Нэмсэн: Administrator Хэзээ: 2012.06.26

0

Эх болсон Монгол орноо магтан дуулсан нэгэн сайхан дуу мэндэлжээ. МУГЖ, дуучин Д.Жаргалсайхан, Х.Лхагвасүрэн, Т.Ариунаа, Б.Сарантуяа, Б.Дашдондог, С.Наран, СТА, дуучин С.Наран, Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа, яруу найрагч Ц.Хулан, дуучин Ц.Батбаатар, Б.Маралжингоо, Sweetymotion хамтлаг гэх мэт уран бүтээлчдийн хамтран дуулсан "Бид бүгд нэг Монгол" хэмээх энэхүү дууны аяыг МУГЗ Ц.Чулуунбат, үгийг яруу найрагч Ү.Хүрэлбаатар бичжээ.

Ангилал: Дуу хөгжим

 
« 1 2 ... 9 10 11 12 13 14 »
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.