2024.05.08 1:06 PM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » 2013 » 6-р Сар » 17 » Арын гудамжны хөвгүүд “Аавуудын баяр”-аар
11:03 PM
Арын гудамжны хөвгүүд “Аавуудын баяр”-аар

Хөгжим сонирхогчдын дунд хит болж, сэтгэлд хоногшсон олон арван хайрын дуугаараа алдартай "Backstreet Boys” буюу Арын гудамжны хөвгүүд өчигдөр болсон олон улсын "Аавуудын баяр”-ын өдрөөр хүүхдүүдтэйгээ хэрхэн баярласнаа цахим хуудсаараа дамжуулан олон сая шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ. Ник Картераас бусад хамтлагийн залуус хүүхдүүдтэй авахуулсан өхөөрдөм зурагнуудаа өөрсдийн фейсбүүк хуудсандаа байршуулан үнэнч шүтэн бишрэгчдэдээ аавуудын баярын мэндчилгээ илгээсэн байна. Өдгөө "Backstreet Boys” байгуулагдаад хэдийнэ 20 жилийг ардаа орхиод буй ба ойгоо тохиолдуулан олон оронд аялан тоглолт зохион байгуулж юм. Харин хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын маршрутанд манай улс багтаж, өнгөрсөн тавдугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо тоглохоор болоод байсан боловч зарим нэг шалтгаанаар тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшлоод буй билээ.



Ангилал: Мэдээлэл | Үзсэн: 352 | Нэмсэн: Administrator | Үнэлгээ: 0.0/0


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.