2024.05.20 6:43 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » 2012 » 5-р Сар » 17 » Д.Болд: Нэгдүгээр шат бол мандат олгох шат байсан
2:59 PM
Д.Болд: Нэгдүгээр шат бол мандат олгох шат байсан

"Боловсрол” суваг телевиз, "Music box” сувгаар үдэш бүр үзэгч танд хүрч байгаа "Камертон 2” шоуны хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 17-ноос эхлэн цэнхэр дэлгэцээр гарна. Хоёрдугаар шатны бичлэг Олон Улсын хүүхдийн "Найрамдал” төвийн "Хараацай” театрт болсон бөгөөд төгөлдөр хуурын аялгуунд алтан үеийн хит дуунуудыг оролцогчид өөрсдийнхөө найруулгаар дуулан өрсөлдсөн юм. Ингээд завсарлагааны үеэр "Камертон 2” төслийн ерөнхий продюсер, Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болдтой уулзаж, ярилцлаа.-"Камертон 2” төслийн багийнхан том зорилго тавин ажиллаж байгаа. Оролцогчдын хувьд хэр сайн оролцогчид байна вэ?-Энэ шоуны гол зорилго бол Монголын рок попын ертөнцөд урт удаан хугацаанд оршин тогтнож, дуулаад зогсохгүй орчин үеийн рок поп урлагт үнэтэй хувь нэмэр оруулахуйц хөвгүүдийн хамтлаг төрүүлэн гаргахын төлөө зорин ажиллаж байна. Оролцогчид маань хоёрдугаар шатанд бэлтгэлээ сайн хийж, нэгдүгээр шатаа бодвол сайжирсан байна.-Нэгдүгээр шатны шалгаруулалтыг харж байхад нэлээд шалгуур өндөртэй байх шиг санагдсан?-Хэдийгээр нэгдүгээр шатны шалгаруулалт явагдаад дууссан хэдий ч энэхүү шоуны продюсерийн хувьд хэлэхэд нэгдүгээр шат бол мандат олгох шат байсан гэж хэлж болно. Тухайн оролцогчын дуулах авьяас, чадварыг харж байгаад ерөнхийдөө энэхүү шоунд оролцож болохоор юм байна, үзээд алд гэдэг утгаар хоёрдугаар шатанд оролцох эрх олгосон. Харин хоёрдугаар шатанд бол энэ хүн цаашаа хэрхэн өсөн хөгжих бол, хөгжим гэж юу болох, түүнийг яаж ойлгож байна, тэр хүний дотоод сэтгэлийн илрэл дуугаа яаж хүнд хүргэж байна гэх зэрэг олон талын өндөр шалгууртай маш чухал, чанга даваа байгаа.-"Камертон 2” шоуны хоёрдугаар шат юугаараа онцлог вэ?-Хоёрдугаар шатны гол онцлог гэвэл хэрвээ Монгол хамтлаг, Монгол дуучин болох гэж байгаа бол Монголынхоо рок попын түүх, ахмад үеийн бидэнд үлдээсэн тэр сайхан хэв маяг, тэдний зохиосон алтан үеийн хит дуунуудыг сурч мэдэж, тэдгээрийн өгүүлэмж, аялгуу, үг хэллэг ямар тансаг, юуг хэлж өгүүлж байсан зэргийг сайтар ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар шатанд оролцогчид маань "Хонх”, "Хөх тэнгэр”, "Харш”, "Өргөө”, "Айзам”, "Титэм”, "Харанга”, "Инээмсэглэл”, "Соёл-эрдэнэ”, "Никитон” зэрэг Монголын рок попын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан алтан үеийн хамтлагийн дуунуудаас сугалаагаар сугалж, 14 хоног төгөлдөр хуурчтай бэлтгэл хийсний үндсэн дээр шалгаруулалтанд орж байгаа. Ингэхдээ зүгээр нэг дуулахгүй энэхүү алтан үеийн дуунуудыг орчин үеийн залуус хэрхэн өөрийн дуулах хэв маяг, хоолойны онцлогтоо тохируулан дуулах вэ гэдгийг чухалчлан харна. Зохион байгуулагчдын зүгээс бэлтгэл хийх хугацааг хангалттай гаргаж өгсөн учраас илүү мэргэжлийн үүднээс хандаж шүүх болно.-Танд баярлалаа.Ажлын амжилт хүсье. Мөн оролцогчдодоо хандаж юу гэж хэлмээр байна?-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье. Шоунд оролцож байгаа залуустаа мөн адил амжилт хүсье. Энэ шоу бол "Камертон 2” төслийн зөвхөн эхлэл нь. Шилдэг дөрвөн оролцогч маань шоугаа дуусаад шууд цомгийн ажил болон дараа дараагийн маш олон ажлууд хүлээж байгаа учраас өөрсдийгөө бүхий л талаар нь сайн хөгжүүлээрэй гэж хэлье. Хичээгээрэй залуус аа.


Ангилал: Мэдээлэл | Үзсэн: 325 | Нэмсэн: Administrator | Үнэлгээ: 5.0/1


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.