2024.05.20 0:34 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » 2013 » 2-р Сар » 15 » DMX-ийн ээлжит зөрчил [Мэдээлэл]
10:10 AM
DMX-ийн ээлжит зөрчил [Мэдээлэл]
DMX нэрээрээ олны танил болсон рэппэр Еарл Саймонс өчигдөр Өмнөд Каролинад жолооны бичиг баримтгүй явж байгаад цагдаа нарт баригджээ. Тэрээр лхагва гаригийн орой шатахуун түгээх станцаас бензин авахаар зогсож байгаад ийнхүү цагдаа нарт баривчлагдсан байна. 
"Fox Carolina”-ийн мэдээлснээр нэрт рэппэр шөнийн 02:00 цагийн үед "Buick Riviera” маркийн машинтай явж байсан аж. Харин DMX цагдаа нарыг зогсооход зөрчил гаргасанаа хүлээн зөвшөөрч торгууль төлөх болно гэдгээ мэдэгджээ. Өнгөрөгч онд дараалан долоон цомог гаргаж уран бүтээлийн хувьд амжилттай байсан тэрээр сүүлийн жилүүдэд мөн хэрэг зөрчил гаргаж цагдаа нарт баривчлагддагаараа алдартай болоод байгаа. Учир нь 2002 онд авто замын зөрчил гаргаж Лос-Анжелосын шоронд хоригдож байсан тэрээр 2011 онд мөн хар тамхитай холбоотой хэргээр долоон сарын турш Аризонагийн шоронд ял эдэлж байжээ. Зарим шар хэвлэлүүдээр түүнийг хар тамхи мансууруулах бодис, авто замын зөрчил, татвараас зайлсхийсэн хэргүүдээр бараг арав гаруй удаа баривчлагдаж байсан тухай өмнө нь мэдээлж байсан гэнэ. Өдгөө 42 настай DMX 2010 онд 11 жилийн турш хамтдаа амьдарсан дөрвөн хүүхдийн нь ээж, эхнэр Ташерагаас салжээ.



Ангилал: Мэдээлэл | Үзсэн: 268 | Нэмсэн: Administrator | Үнэлгээ: 5.0/1


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.