2024.05.20 5:39 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » 2011 » 9-р Сар » 9 » Ховард бяцхан охидтой Монгол бүжиг бүжиж тусгай зочдыг баярлуулжээ
11:05 AM
Ховард бяцхан охидтой Монгол бүжиг бүжиж тусгай зочдыг баярлуулжээ

Сагсан бөмбөгийн ертөнцийн хамгийн хөгжилтэй, найрсаг зан чанараараа үзэгчдийг байлдан дагуулдаг оддын нэг Двайт Ховардийн Монгол дахь хөтөлбөр, арга хэмжээнүүдийг бид та бүхэндээ мэдээлсээр байгаа билээ.
Сагсан бөмбөг сонирхогчдын хувьд томоохон үйл явдалд тооцогдох Ховардын Монгол дахь зочлол хүмүүсийн анхаарлыг ч багагүй татаж байна. Алдартай сагсчин маань өчигдөр өдөр олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцож  дараагаар нь  "iLoft Function House”-д болсон VIP хүлээн авалтад уригдсан юм. 
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаа өөрийн тэргүүлдэг асрамжийн төвийн хүүхдүүдийн хамт зочилсон бөгөөд тэдгээр хүүхдүүд нь  Монгол үндэсний дээлээрээ гоёж  Двайт Ховардад урлагийн тоглолт үзүүлсэн юм. Ховардад үзүүлсэн энэхүү урлагийн тоглолт түүнд маш их таалагдсан бололтой. Учир нь тэрбээр багачуудтай хамт бүжиж тусгай хүлээн авалтад ирсэн зочдод бэлэг барьсан байна.
Түүний энэхүү бичлэг дэлхий даяар цацагдаж олон сая фэнийг нь баярлуулжээ.
Та түүний бүжиглэхийг манай холбоотой видео мэдээнээс үзнэ үү.


Ангилал: Мэдээлэл | Үзсэн: 754 | Нэмсэн: Administrator | Үнэлгээ: 4.0/1


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.