2024.05.20 1:17 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » 2013 » 2-р Сар » 14 » Леди Гага алхаж чадахаа больжээ [Мэдээлэл]
6:46 PM
Леди Гага алхаж чадахаа больжээ [Мэдээлэл]

Дуучин Леди Гага алхаж чадахгүй байгаа тул дэлхийгээр хийх аялан тоглолтоо хойшлуулж, гэрээсээ гарахаа больжээ. Тэрээр бүр босч алхаж ч чадахгүй байгаа гэнэ. Леди Гагагийн хоёр хөлний тойг үе нь гэмтсэн тул алхахад маш хүчтэй өвдөлт мэдэрч эхэлсэн байна. 
Тиймээс тэрээр хэсэг хугацааны турш эмчилгээ хийлгэхээс аргагүйд хүрчээ. "Үнэхээр харамсалтай байна. Юу хэлэхээ ч мэдэхгүй юм. Энэ гэмтлээ би удаан хугацааны турш нуусаар ирсэн. Үргэлж л өвдөг, тойг өвдөж, тэвчсээр өдийг хүрлээ. Гэвч сүүлийн үед тэсэхийн аргагүй өвдөх болсон. Одоо энэ өвчин зовиур эдгэрээсэй л гэж залбирч сууна. Бүр аялан тоглолтынхоо багийнхнаас ч би зовиур шаналлаа нуусаар өдийг хүрсэн. Шүтэн бишрэгчдээ гонсойлгохгүйн тулд би тэвчсээр ирсэн. Гэвч өчигдрийн тоглолтын дараагаар үнэхээр алхаж ч болохгүй болчихлоо. Тиймээс та бүхнийг намайг уучилна гэж найдья. Би сэтгэлээр уначихаад байна. Гэвч мөд эдгэнэ гэж итгэж, найдья. Би энэ өвчин зовиурыг үзэн ядаж байна. Би та бүхэндээ хайртай шүү, уучлаарай намайг” хэмээн Леди Гага өгүүлжээ. Леди Гагагийн өвдөг, тойгны энэхүү бэртлийг хэвлэлээр ихэвчлэн хэт өндөр өсгийт өмссөнтэй холбон тайлбарлаж байгаа ажээ.



Ангилал: Мэдээлэл | Үзсэн: 265 | Нэмсэн: Administrator | Үнэлгээ: 5.0/1


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.