2024.05.21 12:05 PM

 
 
 
Эхлэл » Мэдээлэл

Крис Браун арслан шивүүлжээ

Нэмсэн: Administrator Хэзээ: 2012.10.21

0
Крис Браун арслан шивүүлжээ
R&B дуучин Крис Браун шивээсийн "донтон” болжээ. Саяхан хүзүүндээ эмэгтэй хүний толгойн дүрс шивүүлж, хэсэгтээ шар хэвлэлийн бай болсон тэрбээр энэ удаад арслангийн дүрсээр биеэ чимсэн байна. 

Ангилал: Мэдээлэл

 

ONYX & CLICK CLICK BOOM

Нэмсэн: Administrator Хэзээ: 2012.10.19

0
ONYX & CLICK CLICK BOOM
Яармагийн дэнж дэх Буянт-Ухаа спорт цогцолборт ирэх бямба гаригт хип хопын домогт "ONYX” хамтлаг Монголд анх удаа хөл тавьж, "Click click boom” хамтлагтай хамтран тоглот хийх гэж байгаа билээ. Итгэмээргүй ч юм шиг сайхан мэдээний эзэд өчигдөр Монголд ирсэн билээ. АНУ-ын нэрт хип хоп хамтлаг Onyx Монголд айлчлан ирж, 2012 оны 10-р сарын 20-нд ганцхан удаа тоглолт хийнэ.

Ангилал: Мэдээлэл

 

Олимпоос медаль хүртсэн тамирчиддаа баяр хүргэе!

Нэмсэн: Administrator Хэзээ: 2012.08.13

0
Лондонгийн Олимпоос медаль хүртсэн тамирчиддаа баяр хүргэе!
Монгол Улсынхаа алтан соёмбот далбаагаа Английн нийслэл Лондон хотын тэнгэрт мандуулж, зуны Олимпийн ХХХ наадмаас медаль хүртэн, эх орон, эцэг эх, өөрийн нэрийг бахархалтайгаар дуудуулсан жудогийн тамирчин, ОУХМ С.Ням-Очир, МУ-ын анхны Олимпийн аварга Н.Түвшинбаяр, чөлөөт бөхийн тамирчин, МУ-ын гавьяат тамирчин С.Батцэцэг, боксчин МУГТ У.Мөнх-Эрдэнэ, МУГТ Н.Төгсцогт нартаа нийт Монголчуудынхаа өмнөөс баяр хүргэхийн хамт эрхэм тамирчид та бүхний цаашдын амьдрал, спортын замналд аз жаргал, эрүүл энх, өндрөөс өндөр амжилт ялалтыг хүсэн ерөөе!

Ангилал: Мэдээлэл

 

LinKin Park-н намтар түүх [Мэдээлэл]

Нэмсэн: Administrator Хэзээ: 2012.07.22

0
LinKin Park-н намтар түүх [Мэдээлэл]
1996 онд Mike Shinoda болон Brad Delson нар Калифорны захад байдаг Агорагийн ахлах сургуулийг төгсчээ. Тэд төгссөнийхөө дараахан өөрсдийн найз бөмбөрчин Rob Bourdon-той хамтран "Xero” нэртэй анхны хамтлагаа байгуулжээ. Удалгүй Delson Лос Анжелесын Калифорниагийн их сургуульд орсон. Энэ үеэрээ хамтлагийн басс гитарчин Dave Farrell-тай танилцуулжээ.

Ангилал: Мэдээлэл

 

“Крис Браун vs Дрейк” боксын рингэнд

Нэмсэн: Administrator Хэзээ: 2012.07.02

0

Америкийн алдарт  дуучин Крис Браун, Канадын реппер Дрейк нар 10 гаруй хоногийн өмнө Нью-Йорк хотын шөнийн клубт зодолдож, багагүй шуугиан дэгдээсэн. Харин удахгүй тэд боксын рингэнд тулалдах бололтой. Хэн хэн нь нэг сая ам.долларын бооцоо тавьж, зодолдох энэхүү тулааныг зохион байгуулагчид харин "хэрүүлийн алим” болсон дуучин Рианнаг "Ring Girl” болгохыг хүсч байгаа гэнэ.

Ангилал: Мэдээлэл

 

Snoop Dogg Норвегид баривчлагджээ [Шинэ мэдээ]

Нэмсэн: Administrator Хэзээ: 2012.06.29

0

Америкийн рэппэр Snoop Dogg Норвеги  улс руу их хэмжээний бэлэн мөнгө болон хар тамхи авч орох гэж байгаад баривчлагджээ. 40 настай рэппэр "Snoop Dogg” Кристиансанн хотын Кжевик нисэх буудлын гаалиар найман грамм хар тамхи авч орох гэж байсныг үнэрч нохойгоор илрүүлсэн байна. Мөн тэрбээр хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнээс их хэмжээний бэлэн мөнгө авч орох гэж байжээ.

Ангилал: Мэдээлэл

 

50 Cent осолд оржээ [Шинэ мэдээ]

Нэмсэн: Administrator Хэзээ: 2012.06.27

0

Америкийн алдарт рэппэр 50 Cent өчигдөр өглөө Нью-Йорк хотноо өөрийн спорт загварын машинтайгаа явж байгаад автын осолд орсон байна. Нью-Йоркын хурдны замд явж байсан ачааны машин 50 Cent-ын спорт загварын машины сум нэвтэрдэггүй цонхыг хагалж, арын хэсгийг нь цөм мөргөжээ. Тэрбээр энэ ослоос нуруу болон хүзүүндээ гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ.

Ангилал: Мэдээлэл

 

“Камертон”-оор амьсгалсан 17 жил

Нэмсэн: Administrator Хэзээ: 2012.06.26

0

Монголын номер нэг "boy band” хамтлаг "Камертон” 17 нас хүрлээ. Тэд жил бүрийн зургадугаар сарын 24-нд төрсөн өдрөө тэмдэглэдэг. Харин энэ жилийнх гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байлаа. Учир нь өнгөрсөн онд тэд өөрсдийн залгамж халаагаа урлагийн ертөнцөд бэлдэн гаргаж ирэх болсоноо дуулган "Камертон 2” төслийг "B” production, "Боловсрол” суваг телевиз, "Music box”-той хамтран реалити шоу хэлбэрээр хийх болсон юм. Тэр үед "Камертон”-ны фенүүдэд хамтлаг ингээд тарж байгаа юм байх даа гэсэн айдас төрж байсан ч тэд үүнийг үгүйсгэн бид гаргаж ирсэн хамтлагтайгаа уран бүтээлээ рок, попод өрсөлдөх болно хэмээн хэлсэн.

Ангилал: Мэдээлэл

 

”Guns N’ Roses”-ын дуучин хулгайд цөлмүүлжээ

Нэмсэн: Administrator Хэзээ: 2012.06.07

0

Алдарт "Guns N" Roses” хамтлагийн дуучин Axl Rose үнэт эдлэлүүдээ хулгайд алджээ."The Paradise City” дуугаараа хит болж байсан дуучны очир алмазтай гурван алтан зүүлт зэрэг 200,000 ам.долларын үнэ бүхий үнэт эдлэлийг хулгайч цөлмөж орхижээ."Guns N" Roses” хамтлагийн Парис дахь шоунд зориулсан үдэшлэгийн дараа ийм хэрэг гарсан гэнэ. 

Ангилал: Мэдээлэл

 

Will.I.Am олимпийн бамбарыг буухиалав

Нэмсэн: Administrator Хэзээ: 2012.05.22

0

"Лондон-2012” олимпийн наадмын галт бамбарын аялалд оролцож, бамбар барьж гүйх 8000 хүнийг санал асуулгаар сонгосны дотор Америкийн супер од, "Black Eyed Peas” хамтлагийн гишүүн Will.I.Am багтсан юм. Харин тэрбээр өчигдөр үүргээ биелүүлж Сомерсетийн Таунтон орчмоор галт бамбарыг барьж гүйжээ. Бамбарын аялалд оролцож явахдаа тэр Twitter-ээрээ идэвхтэй "жиргэж”, фенүүддээ тухайн үйл явцыг шуурхай дамжуулсан гэнэ. Гэрэл зураг хүртэл дамжуулж амжсан аж.

Ангилал: Мэдээлэл

 
« 1 2 3 4 5 6 »
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.