2024.05.20 5:39 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » 2013 » 5-р Сар » 1 » “One Direction”-ий Харрийг хамгаалалтанд авчээ
10:49 PM
“One Direction”-ий Харрийг хамгаалалтанд авчээ
Парис хотын олон улсын нисэх буудалд газардсан Их Британийн "One Direction” хамтлагийн гишүүн Харриг онгоцны буудлаас гарч ирмэгц олон арван фэнүүд нь тойрон хүрээлснээс болж цагдаа нарын хамгаалалтыг авахаас аргагүйд хүргэжээ. "Charles de Gaulle” нисэх буудалд тэрээр өнгөрөгч амралтын өдрөөр газардсан бөгөөд энэ үеэр хамгаалалтын арван баг аюулгүй байдлыг хангахаар ажилласан байна.

 "Daily Mail”-д мэдээлснээр Харри тодорхой шалтгааны улмаас "Take Me Home" тоглолтоо Европоор үргэлжлүүлж байгаа хамтлагийнхаа тоглолтоос түр хугацаанд чөлөөлөгдөөд байсан аж. Харин түүний эзгүйд хамтлагийн бусад залуус Парис хотод тоглолтоо үргэлжлүүлэхээр ирээд байсан бөгөөд Харриг онгоцноос буумагц тэд угтан авчээ. Энэ үеэр хамтлагийн олон мянган шүтэн бишрэгчид тэдний зургийг дарж дуу шуугиан болж байсан бол зочид буудалдаа очиход хүртэл фэнүүд нь хүлээж байсан гэнэ.


Ангилал: Мэдээлэл | Үзсэн: 265 | Нэмсэн: Administrator | Үнэлгээ: 5.0/1


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.