2024.05.20 8:33 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » 2013 » 3-р Сар » 18 » Рианна ээж болохоор төлөвлөж байна [Мэдээлэл]
8:41 AM
Рианна ээж болохоор төлөвлөж байна [Мэдээлэл]
Дуучин Рианна Их Британийн Elle сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрээр найз залуу Крис Браунтай хайр дурлалын харьцаагаа сэргээснээ олонд ил болгоод байгаа юм. 
Рианна "Бид насанд хүрсэн хүмүүс учраас дахиад бие биенээ зовоохгүйг хичээх болно. Бас бүгдийг шинээр эхлээд байгаадаа баяр хөөртэй байгаа” хэмээжээ. Түүний дуулсан "Stay” дууны шүлэг тэдний хайрын түүхийг илтгэдэг. "Миний мэдэрснийг яг над шиг туулаагүй болохоор хүмүүс намайг яагаад ийм шийдвэр гаргасныг ойлгохгүй ч байж мэднэ. Хайр сэтгэлийн хувьд тэр миний цорын ганц” гэсэн байна. 
Бууны хэлбэртэй шивээсээ дуучин бүсгүй "Ямар ч гэсэн урьдын муухай зүйл дахин тохиолдоно гэж эмээх хэрэггүй гэж өөрийгөө зоригжуулж хийлгэсэн. Хүн бүр л хувийн нууцыг минь мэдэхийг хүсдэг. Хар тамхи, архинд донтогч уу, хохирогч уу гээд л. Яагаад буу шивүүлсэн бэ гэвэл хүч тэнхээтэй байхын бэлэг тэмдгийг бодож хийлгэсэн. Би хэзээ ч хохирогч болохгүй” гэжээ. Сонирхуулахад Рианна ээж болохоор төлөвлөж байгаа гэнэ. Түүний ярилцлага Elle сэтгүүлийн гуравдугаар сарын 6-ны өдрийн дугаарт нийтлэгдэх юм.


Ангилал: Мэдээлэл | Үзсэн: 289 | Нэмсэн: Administrator | Үнэлгээ: 5.0/1


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.