2024.05.20 2:50 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » 2013 » 2-р Сар » 9 » ROKIT BAY-тэй хамт өнгөрүүлсэн үдэш [Мэдээлэл]
6:31 PM
ROKIT BAY-тэй хамт өнгөрүүлсэн үдэш [Мэдээлэл]

Өвөрмөц дуу хоолойгоор бусдад танигдсан реппер Rokit Bay хоёр дахь бие даасан "Эвдэрхий хүмүүс” цомгийнхоо баярыг өчигдөр "iLoft function house”-д 18.00 цагт хийсэн юм. Түүний цомгийн нээлтэнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс гадна фенүүд нь ирсэн байлаа. Тэрээр орж ирмэгцээ цомог, уран бүтээлээ танлцуулалгүй түрүүлж ирсэн 10 сонсогч фенүүддээ өөрийн имиж гэж хэлж болох логотой подволк, шинэхэн цомгоо гарын үсэгтэйгээ хамт бэлэглэхийн сацуу фенүүдтэйгээ зургаа татуулж, асуусан асуулт болгонд нь хариулт өгөх зэргээр хөгжилтэйгээр цомгийнхоо хэвлэлийн бага хурлаа нээсэн юм. 
Бас "Түүний дууг хэн сайн дуулах вэ” гэсэн хөгжөөнт тэмцээн зохиосон бөгөөд эхлээд аягүй дараа нь шалгарсан залуучууд "Нэг өдрийн хаан” хэмээх дууг нь аятай дуулсан юм. Хэвлэлийн бага хурал дээр дуучид өөрсдөө дуулдаг бол энэ удаад Rokit Bay фенүүдээ дуулуулж хөгжилтэй байлгаж чадаж байсан юм. 
Удаан хүлээлгэсэн түүний цомгийг харсан фенүүд нь бүгд гарын үсгийг нь зуруулж, баярлацгааж байлаа. Тэрээр цомгоо хэрхэн бүтсэн талаар мөн цомогт орсон дуунуудынхаа талаар тайлбарлан яриа өрнүүлсэн юм. Түүний энэхүү цомогт "Сахилга сул”, "Түргэн уур”, "Чөтгөрийн пи ар” , "Эвдэрхий хүн"зэрэг нийгмийн муу муухайг шүүмжилсэн олон сайхан уран бүтээлүүд багтсан нь нэгэн үеийн түүхийг өгүүлэх цомог болсон нь харагдаж байлаа. 
Энэхүү үдшийн халуухан нэг үйл явдал бол түүнд нэгэн баглаа боодолтой бэлгийг фен бүсгүй бэлэглэсэн бөгөөд тэврэлт , инээмсэглэлээр дүүрэн, фенүүдийнхээ дунд багагүй тулаан өрнүүлсэн мартагдахааргүй нэгэн үдэш байсныг хэлэхэд таатай байна. 
"Rokit bay" дуунуудыг энд дарж сонсоорой.



Ангилал: Мэдээлэл | Үзсэн: 591 | Нэмсэн: Administrator | Үнэлгээ: 5.0/1


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.