2024.05.20 0:02 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » 2013 » 2-р Сар » 10 » Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
9:48 AM
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Манай сайтын зүгээс нийт монголчууддаа сар шинийн мэндийг хүргэж байна. Төрлөөрөө түвшин амгалан Элгээрээ энх амгалан Төр улсаараа элбэг дэлбэг Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!


Хатуу өвөл харьж, урин хавар айсуй,
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй,
Буурал жил улирч, буянт жил морилох нь, 
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь., 

Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд,
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд, 
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүнээ гоёод, 
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтана уу., 

Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье

Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье.

"Тийн ялгуусан” хэмээгч Усан могой жилийн 
Тэргүүн өдөр шинийн нэгний мэндийг 
Дэлхий даяар тархан суугаа
Дэлгэр нутагтаа баярлан суугаа
Хамаг Монголынхоо ард түмэнд

Хуучирч буй луу жилийн хаалгыг хаахдаа, ард түмэн минь
Хийсэн бүхнээ дүгнэн бодож, 
Ирж буй усан могой жилийнхээ өнгийг гэгээлэг сайхнаар зөгнөн, 
Юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын 
Өлзийтэй сайхан ерөөлийг сайтныхаа нийт уншигчид, хамтран ажиллагч байгууллагууддаа 
Өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Угтан золгож буй усан могой жилдээ 
Түмэн олон минь эрүүл саруул 
Төр улс минь түвшин амгалан
Эх орны минь хөгжил дэвшилд шинэхэн ахиц, 
Элэг нэгт ахан дүүсийн минь амьдралд амжилт бүтээл арвин байх болтугай. 



Ангилал: Мэдээлэл | Үзсэн: 309 | Нэмсэн: Administrator | Үнэлгээ: 5.0/1


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.