2024.05.20 4:14 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » 2013 » 2-р Сар » 23 » Урлагийнхан нүүр хийх газаргүй болно шүү дээ [Мэдээлэл]
11:59 AM
Урлагийнхан нүүр хийх газаргүй болно шүү дээ [Мэдээлэл]

Манай улсад урлагийн шоу маш ихээр болдог. Тэр дундаа дуучин гаргаж ирэх шоу бараг л телевиз бүрт байдаг. Тэр утгаараа ч нэг хүнд ногдох дуучдынхаа тоогоор дэлхийд дээгүүрт тооцогддог биз. Тэгвэл оюуны өмчийн талаар тэр дундаа дуу хөгжмийн хулгайн талаархи ”Дууны оюуны өмчийн эрх” сэдэвт хэвлэлийн бага хурал өчигдөр болсон юм. Урлаг судлаачид Монгол улсад бүртгэлтэй 15 мянган дууг судлахад 14 мянга нь хуулбар дуу болохыг тогтоосон гэсэн мэдээлэл гарсан байна. Тэгэхээр энэ хуурамч дуу дуулдаг дуучдыг хэрхэхийг шийдэх хатуухан үүрэг тэдэнд ногдсон байна. 
Тэд хулгайн дуу­тай дуучдыг олны өмнө зар­лах гэнэ. Хулгайн дуу дуулсан дуучид, хөгжмийн зохиолчдыг олны өм­нө зарлах юм бол хэдэн дуучид маань нүүрээ хаана хийнэ. "Ямар нэгэн баяр ёслол дээр хулгайн дуу, ам барьсан тохиолдолд цаасан мөнгө мөнгөөр төлбөр хийе” гэж нэлээд их шуугисан санагдана. Тэгсэн ч дуулж дууссаныхаа дараа жинхэнэ мөнгөө аваад л цаашид хул­гайн дуугаа дуулаад явсаар л байна. Зарим нь бүр аялан тоглолт хийчихнэ шүү. Урла­гийн хэдэн дуучдынхаа мууг үзэж олны өмнө нүүрийг нь улалзуулж яах нь вэ. За ер нь олны өмнө ам бариад ичих ч үгүй дуулдаг юм чинь хулгайн дуун дээр нэг их сандраад байхгүй л байх. 
Тэртээ тэргүй тэр солонгосоор дүүрэн хулгайн дуучид байхад манай улс шиг жижиг улс дуугаа зохионо уу, хулгайлана уу хэнд хамаатай юм. Улайж үзээгүй урлагийн нүүрэээ гаргаад инээж байгаад л харин ч нэг дуулчихна. Шинэхэн гарч ирж байгаа залуу дуучид нь ичиж сандраад балрах цаг ойрхон байна. Хуучин "бурхи”-нууд нь ч яах вэ, сандарна гэдгийг аль эрт мартсан. 
Манай улсын хөгжил маш хурдацтайгаар явж байгаа нь урлагийн буян ч байж магад. Дэлхийн тавцанд гарахаар дуучин байхгүй ч дэлхийн тавцанд гарах хулгайн дуучинтай болох ч юм бил үү. Одоо байгаа 15 мянган дуунаас 14 мянга нь хулгайнх байгаа нь хэр чадвартай урлагийнхан байна гэдгийг илхэн харуулаад өгч байна. хулгайн дуу дуулсаар байгаа өмнөд Солонгосын дуучин "PSY” шиг болж юуны магад. Угтаа тэр чинь ч гэсэн хулгайн дуу дуулдаг байсан. Удахгүй хулгайн дуучдыг АНУ-ын Ерөнхийлөгч Цагаан ордондоо урьж тоглолт хийж магадгүй л юм. Ядаж үүнд нь ганц ч гэсэн монгол дуучин яваг дээ.

Жишээ: Classic Gem ft Zaya - Дэндүү Давчуу


Ангилал: Мэдээлэл | Үзсэн: 281 | Нэмсэн: Administrator | Үнэлгээ: 5.0/1


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.