2024.04.20 1:23 PM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » Техник технологи » Android

Samsung Galaxy гар утас дэлбэрч, 18 настай бүсгүйн гуя түлэгджээ
Мэдээ таалагдсан бол
Швейцарийн иргэн 18 настай Фенни Шлаттер /Fanny Schlatter/ ажил дээрээ байх үед түүний өмдний халаасанд байсан Самсунг Галакси Эс 3 /Samsung Galaxy S3/ гар утас нь дэлбэрсэн хэрэг гарчээ. Дэлбэрэлтийн улмаас залуу бүсгүйн өмд урагдаж, хөл нь ноцтой шархадсан ба эмч нар Шлаттерийн гуянд үүссэн түлэгдэлтийг гуравдугаар зэргийн түлэгдэлт гэж тогтоосон байна. Швейцарь дахь Самсунгийн албан ёсны төлөөлөгчийн газар энэ асуудлыг ноцтойгоор хүлээн аваад байгаа аж. Энэ бол сүүлийн хоёр жилийн хугацаанд болсон Самсунгийн бүтээгдэхүүний дэлбэрэлттэй холбоотой гурав дахь осол бөгөөд 2012 онд Дублин хотын нэгэн эрэгтэй машинд нь байсан Самсунг Галакси Эс 3 дэлбэрсэн гэсэн бол өнгөрөгч 2-р сард Өмнөд Солонгосын нэгэн эрэгтэй Галакси Нөүт /Galaxy Note/-ийнх нь батерей шатсан /тухайн үед гар утастай холбоогүй байсан/ гэж батлан өгүүлсэн. Гар утас болон бусад цахилгаан хэрэгслүүд тохиолдлоор дэлбэрэх явдал байдаг. Өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн айФон /iPhone/, дор хаяж нэг Андройд /Android/ мөн олон тооны ухаалаг бус гар утаснууд дэлбэрч байсан. Шлаттерийн хувьд Самсунгийн эсрэг эрүүгийн гомдол мэдүүлээд байгаа ба дагалдан зураачийн ажил хийдэг залуу бүсгүй эхлээд тасхийх дэлбэрэлтийн дууг сонсож, дараа нь үл мэдэгдэх химийн үнэрийг мэдэрсэнтэй зэрэгцэн өмд нь шатаж эхэлсэн байна. Шлаттерийн эзэн Стефане Кублер /Stephane Kubler/-ийг түүн дээр ирэхэд галын дөл бүсгүйн  мөрөнд хүрч байсан гэнэ. Самсунгийн албан ёсны төлөөлөгчийн зүгээс энэ осол юунаас болж гарсныг шалгах болно хэмээн мэдэгдээд байгаа юм.










Эх сурвалж: XoPoM.com
Мэдээ таалагдсан бол
Ангилал: Android | Нэмсэн: Administrator (2013.07.30) | Үзсэн: 720 | Үнэлгээ: 4.5/2
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.