2024.05.17 4:37 PM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » Техник технологи » Android

Солонгос Galaxy S m110s -г европ болгох
Мэдээ таалагдсан бол
Samsung Galaxy S -н солонгос хувилбар болох M110S -д мэссэжтэй холбоотой асуудлууд их тулгарч хүмүүс шийдэж чаддаггүй. Хамгийн гол том бэрхшээл нь тусгай дугаарлуу мэссэж бичихэд "Таны мэссэжний формат буруу байна" гэсэн мэссэж ирдэг. Тиймээс утсаа хэрхэн европ ROM -той болгох талаар энд зааварчилгаа өгье.

Шаардлагатай зүйлс

  1. Утсаа Root хийнэ
  2. Tegrak Kernel суулгана
  3. Европ ROM татаж суулгана. 
  4. WiFi бүхий интернэттэй байх
Анхааруулга: Энэхүү зааварчилгаа нь зөвхөн Samsung Galaxy S (Солонгос) M110S утсанд тохирно. 
 

1. Root хийх

Татах зүйлс
M110S Root хийх
  1. Компьютерт залгаатай USB кабелаа салгах
  2. Утсаа унтраана
  3. Home товчийг Асааж/Унтраадаг товчтой зэрэг дарна. Ингэхээр Download Mode төлөвт шилжинэ. Солонгос Galaxy S m110s -г европ болгох Picture 1
  4. Татаж авсан Odin3 Zip файлыг задлаад дотор нь байгаа Odin3...exe файлыг ажиллуулна
  5. Утсаа компьютерт холбоно. Энэ үед Odin програм дээр шараар харагдах болноСолонгос Galaxy S m110s -г европ болгох Picture 2
  6. PDA гэсэн бичигтэй товчны урд байрлах сонголтыг сонгоод PDA товчин дээр дарж татаж авсан Tegrak-Kernel-Build-26-for-M110S-VG26.tar файлаа зааж өгнө. 
  7. Start дарна
  8. Утас дээр тань файлууд хуулагдаж хэсэг хугацаа болсоны дараа Restart хийгээд асахдаа бичиг урсаж асна. Ямар нэг товч даралгүйгээр асна

Tegrak Kernel суулгах

  1. WiFi-р интернэтэд орно
  2. Market (Google Play) -с Tegrak Kernel нэрээр хайж татаж суулгана
  3. Tegrak Kernel програмыг ажиллуулаад бүх сонголтыг сонгоно
  4. Yes дарахад утас унтарч асна
  5. Дарин Tegrak Kernel ажиллуулж Rooting гэдгийг сонгоно. 
  6. Ингээд таны утас Root хийгдэж дуусна

Одоо Европ ROM суулгана

  1. Odin програмаа ажиллуул
  2. Утсаа унтраагаад Download Mode-р асаана. (Home товч, Асааж унтраах товчийг зэрэг дарж Download Mode -руу шилжинэ.)
  3. Утсаа компьютерт холбо
  4. PDA гэсэн товчны өмнөх сонголтыг сонгоод товч дээр дарж татаж авсан Европ ROM оо зааж өгнө. GFAN_M110S_VF24_fte9k_sp4
  5. Start товч дарж суулгана. 
  6. Ингээд хэсэг хугацааны дараа таны утас асаад үйлдлийн системрүүгээ орох болно. 
Хэрэв энэхүү ROM дээр ямар нэгэн асуудал гарч байгаа бол буцааж оргинал ROM-г татаж аван дээрх заавраар суулгана. Дахин Root хийх шаардлагагүй. Зөвхөн "Одоо европ ROM суулгана" хэсгээс хойшхи заавраар суулга.
 
Туршиж үзсэн хүмүүс заавал сэтгэгдэл үлдээгээрэй.
Мэдээ таалагдсан бол
Ангилал: Android | Нэмсэн: Administrator (2013.03.03) | Үзсэн: 395 | Үнэлгээ: 4.0/1
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.