2024.05.17 5:56 PM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » Техник технологи » Бусад

“Apple” компани 13.1 тэрбум долларын ашигтай ажиллажээ
Мэдээ таалагдсан бол
"Apple” компани 2012 оны  дөрөвдүгээр улирлын санхүүгийн тайлан гаргажээ. Тус тайланд мэдээлснээр өнгөрсөн гурван сарын хугацаанд 47.8 сая ухаалаг гар утас борлуулсан бөгөөд 13.1 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласан байна.

Компанийн орлого iPhone болон iPad-ийн борлуулалтын ачаар 18 хувиар нэмэгдсэн бөгөөд 54.5 тэрбум долларт хүрчээ.
Өнгөрөгч оны есдүгээр сараас  худалдаанд гарч эхэлсэн iPhone 5 ухаалаг гар утас борлуулалтын зөвхөн тал хувийг эзлээд байгаа нь хэрэглэгчид өмнөх загварууд болох iPhone 4, iPhone 4S-т урьдын адил дуртай байгааг харуулж байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

IРad-ийн хувьд тус компани 22,9 сая ширхэгийг борлуулсан байна. Харин хямд үнэтэйд тооцогддог iPad mini өнгөрсөн улиралд худалдаанд гарсан ч хэрэглэгчид урьдын адил том дэлгэцтэй таблетийг илүүд үзэж байна.

Дээрх тайлан гарснаас хойш "Apple”-ийн хувьцаа Нью-Йоркийн бирж дээр унаж эхэлжээ. Мөн өнгөрсөн оны есдүгээр сараас хойш хувьцааны үнэ бараг 30 хувиар унасан байна. Учир нь худалдан авагчдын iPhone сонирхох хандлага нь буурч байгаа гэдэгт хөрөнгө оруулагчид санаа зовниж буй ажээ.

"Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк дээрх тайланд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэрбээр "компанийн амжилтын хэмжүүр бол хэрэглэгчдийг "Apple”-ийн бүтээгдэхүүнд хайртай хэвээр байлгах юм” гэжээ.

Тус компани 4,1 сая Mac компьютер борлуулсан ба өмнөх жилээс 21 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Мөн 12,7 сая хувь iPod худалдаалжээ.
Күүк "Mac-ийн борлуулалт буурсан нь бид шинэ загвар хурдан бүтээж чадахгүй байгаатай холбоотой. Бас iPad персонал компьютерийн борлуулалтыг орлож байна” гэжээ.

Түүнчлэн "Apple” өнгөрсөн улиралд 2 сая хувь Apple TV худалдаалсан байна. Стив Жобс уг бүтээгдэхүүнийг ердөө "хобби” гэж нэрлэж байсан бол Тим Күүк алсдаа хэрэглээ болгоно  гэж байжээ.

Дашрамд дурьдахад, 2011 оны сүүлийн улиралд iPhone 4S загварын утсаа худалдаанд гаргаж, 37 сая ширхэг утас борлуулж байсан бөгөөд тухайн улиралд  "Apple” компани 13,06 тэрбум долларын ашигтай ажиллаж байжээ.

Мэдээ таалагдсан бол
Ангилал: Бусад | Нэмсэн: Administrator (2013.01.25) | Үзсэн: 290 | Үнэлгээ: 5.0/1
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.