2024.05.17 3:41 PM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » Техник технологи » Бусад

Ухаалаг гар утсанд зориулсан Microsoft Office гарна
Мэдээ таалагдсан бол

Microsoft – н Office багц эргэлзээгүй маш олон хэрэглэгчидтэй. Гэхдээ бид бүхэн ухаалаг гар утсан дээрээ MS Office бичиг баримт, тайлан, илтгэлээ үзэх боломж байдаг хэдий ч тэр нь албан ёсоор Microsoft – с гаргасан програм биш. Харин ойрын үед Microsoft компани iOS болон Android үйлдлийн системд зориулан өөрсдийн Office Mobile аппликейшнээ гаргана гэж яригдах болсон. Энэ нь үнэн болох нь батлагдсан бөгөөд хэд хэдэн хэрэглэгчийн интерфейс нь ч олонд ил болсон байна.

Microsoft Office Mobile нь үнэгүй байх бөгөөд та бүхэн өөрсдийн документуудаа ямар ч төлбөргүйгээр үзэх боломжтой. Харин тэдгээр документдаа засвар оруулахын тулд Office 365 – д бүртгэлтэй байх хэрэгтэй бөгөөд энэ нь төлбөр төлөхийг шаардах аж. Гэхдээ бид бүхэн ихэнхдээ компьютер дээрээ бичиг баримтаа боловсруулдаг, гар утсан дээрээ төдийлөн засвар оруулах хэрэг гардаггүй учир энэ нь тийм ч их асуудал болохгүй биз ээ.

Энэхүү аппликейшны iOS хувилбар ирэх оны 3 – р сард, Android хувилбар 5 – р сард гарах төлөвтэй байна.

Мэдээ таалагдсан бол
Ангилал: Бусад | Нэмсэн: Administrator (2013.01.22) | Үзсэн: 267 | Сэтгэгэдэл: 1 | Үнэлгээ: 0.0/0
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.