2024.05.10 4:43 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » Техник технологи » iOS

Installous яагаад хаагдсан бэ?
Мэдээ таалагдсан бол
Installous програм нь Jailbreak хийгдсэн төхөөрөмж дээр Cydia-р дамжуулагдан сууж төлбөртэй програмуудын crack-дсан хувилбарыг үнэгүй ашиглах боломж олгодог програм байсан билээ. Сүүлд гарсан шилдэг програмууд тун удалгүй энэхүү програмын санд ордог байсан нь Hackulous багийн гайхалтай хөдөлмөр юм. Тэгвэл энэхүү програм 2012 оны 12 сарын 31 нд албан ёсоор хаагдсан. Apple апп-н нууцлал хамгаал, ашиглалтын журмын хүрээнд жижигхэн хэмжээний ялалт байгуулснаар Hackulous -г оршин тогтнох боломжгүй болгожээ. Нэг ёсондоо Hackulous хуулийн цоорхой ашиглаж чадахаа байсан гэсэн үг юм. Ингээд Hackulous вэб сайт дээрээ харамсалтайгаар хааж байгаагаа мэдэгдсэн мэссэж тавьж энэ бүхний цэглэлээ. Hackulous-н Repository хаагдаж, Installous болон AppSync хэмээх гуравдагч pirate сайтаас програм тоглоом татдаг хоёр програм ажиллахгүй болжээ. Apple -н нууцлал хамгааллынхан цаашид jailbreak байхгүй болно. iOS 6 дээр untethered jailbreak байхгүй. Цаашлаад iPhone 5 дээр jailbreak огт байхгүй хэмээжээ. Hackulous хаагдсан нь iOS -н хөгжүүлэгчдэд сайхан мэдээ билээ. Яагаад гэвэл хөлс хүчээ зарцуулан байж бүтээсэн бүтээлийг нь үнэ төлбөргүй тараагаад байхыг хэн хүсэх билээ. Гэвч энэ байдал ингээд зогсохгүй. Төлбөртэй програмыг үнэгүй хэрэглэх хүсэлтэй өч төчнөөн хүн байгаа бөгөөд тэдний дундаас нэгэн шинэ програм төрөх нь дамжиггүй. Эхнийх нь APP VV юм.
Мэдээ таалагдсан бол
Ангилал: iOS | Нэмсэн: Administrator (2013.03.03) | Үзсэн: 271 | Үнэлгээ: 5.0/1
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.