2024.05.11 4:41 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » Техник технологи » iOS

iOS
Мэдээ таалагдсан бол


Дэлхий нийтэд түгээмэл ашиглагдаж буй смартфоны гол үйлдлийн системийн нэг  бол Apple iOS бөгөөд уг системд ажиллаж буй хэрэгслүүдийн програм хангамжийн түвшин зөөврийн компьютерыг орлох хэмжээнд хүртэл хөгжөөд байна.

iOS - iPhone Operating System нь анх 2007 оны 1 сарын 9-нд анхны iPhone-той хамт танилцуулагдсан бөгөөд OS X (Өү Эс 10) үйлдлийн системийн мобайл хэрэгсэлд тохируулан гаргасан хувилбар юм.  iOS платформыг хамгийн дэвшилтэт мобайл үйлдлийн систем болгож байдаг үндсэн үзүүлэлтүүд нь хэрэглэгчид ойлгомжтой цэс, хардвэйртэй зохицож ажиллах чадвар, хамгийн олон тооны аппликейшны бааз зэрэг юм. App Store буюу Apple-ын дижитал контент борлуулах онлайн дэлгүүрт  2012 оны 9 сарын байдлаар 725,000 гаруй iOS аппликейшн байршжээ. Үүний 225,000 нь iPad-д зориулагдсан байна. Анх нээгдсэнээсээ хойш буюу 3 жилийн хугацаанд нийт 30 тэрбум орчим таталт хийгдсэн байдаг. Энэ нь смартфоны зах зээл дээр хамгийн их контент борлуулсан тоон үзүүлэлт юм. 

iOS нь зөвхөн Apple фирмээс үйлдвэрлэн гаргадаг AppleTV, iPad, iPod touch, iPhone дээр ажилладаг бөгөөд бусад төрлийн хэрэгслүүд дээр ажилладаггүй. Анх 2007 онд худалдаанд гарсанаасаа хойш нийт 250 сая iPhone, 2010 оны 1 сарын 9-ноос 2012 оны 4 сар хүртэл 67,1 сая iPad, 2007 оны 9 сарын 5-наас хойш нийт 60 сая iPod touch худалдаалаад байна. 2012 оны 3 сарын 30-ны байдлаар нийт 365 сая iOS хэрэгсэл дэлхий даяар борлуулагдсан статистик мэдээ бий. Манай улсад 2008 оноос iOS хэрэгсэл нэвтэрч, хэрэглэгчдийн тоо өдөр бүр өсөн нэмэгдсээр 2012 онд хэрэглээ болсон. Мөн дэлхийд iOS хэрэгсэлээр интернет хуудсанд хандсан тоогоороо одоо байгаа смартфоны үйлдлийн системүүдээс хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа юм.

Монгол улсын хувьд  смартфон хэрэглэгчдийн тоо 2011 оны байдлаар  284,282 байсан ба энэ нь өмнөх оныхоос 332,1%-иар өссөн үзүүлэлттэй байна. Үүний 16,3% нь буюу 46,338 нь iOS буюу iPhone утас хэрэглэгч юм. 2012 оны эхний хагаст энэ үзүүлэлт 2 дахин өссөн талаар судалгаа бий. Харин iPad хэрэглэгчдийн тоо үзүүлэлтийн нарийвчилсан судалгаа байдаггүй боловч дэлхий нийтээр борлуулагдаж буй статистикаас харахад iPhone хэрэглэгчдээсээ илүү байх магадлалтай юм. iOS системийн болон  iPhone, iPad-ын шинэчлэлт, хөгжүүлэлтийн хэрээр хэрэглэгчдийн тоо эрчимтэй өсөж байна.

4. Давуу тал

Mac OS X, iPad, iPhone-д суурилсан контент, програм хангамжаар дамжуулан зар сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагаа явуулахын давуу тал нь:

Уламжлалт зар сурталчилгаанаас татгалзаж буй өнөө үед  илүү зардал гаргалгүйгээр рекламыг зорилтот хэрэглэгчид хүргэх бүрэн боломжийг олгоно.   

Зар сурталчилгааны цоо шинэ хэлбэр болох iOS аппликейшнаар дамжуулан идэвхижүүлэлт хийснээр хэрэглэгчдэд гүн сэтгэгдэл  үлдээн хоногшиж чадна.

Хэрэглэгчид хэзээ ч, хаанаас ч шууд хүрэх боломжтой. Сэрүүн байх нийт хугацааны 90%-д гарын доор үргэлж ойр, хамт байдаг мэдээллийн хэрэгсэл бол смартфон юм.

Өндөр нягтаршил бүхий дэлгэцэнд зориулан хийсэн сурталчилгааны дүрслэл нь маш чанартай харагдах бөгөөд хэрэглэгчид гүнзгий сэтгэгдэл үлдээн, хоногшиж чадна.

 Бид хэрэглэгчдээ сэтгэл хангалуун байлгахын тулд бүхий л нөөц бололцоогоо шавхан ажиллах бөгөөд хийсэн бүтээл,  үйлчилгээнийхээ бүрэн ажиллагаатай байдлыг хариуцан үргэлж холбоотой ажиллах болно.

Дэлхийн улс орнууд iOS аппуудыг өдөрт тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, тэдний амьдралын салшгүй нэгэн хэсэг болжээ. Аппыг өдөр тутмын үйл ажиллагаанаас гадна бизнесийн салбарт ихээхэн ашиглах болсон. Манай орны хувьд дараах салбаруудад аппыг ашиглан бизнесээ өргөжүүлэх боломжтой байгаа юм.

Ресторан, lounge

Бидний ашигладаг цаасан менюг халж, шинэлэг дэвшилтэт технологийг ашиглах боломжтой болсон. Дэвшилтэт меню нь тухайн үед гарах боломжгүй цэсийг төвөгүйхэн хасах, шинэ төрлийн хоол оруулах үйлдлийг хялбар шийдвэрлэдэг тул байгууллагын хэвлэлтийн зардлыг хэмнэдэг. Цаасан меню эргүүлж суухаас илүү ухаалаг, өнгө үзэмжтэй менютэй танилцах нь  үйлчлүүлэгчид шинэлэг, таатай мэдрэмжийг төрүүлэх нь гарцаагүй. Өөрийн дуртай цэс рүүгээ орох, гарах, бусад мэдээллүүдийг хуруугаа хөдөлгөх төдийд л  олж чадах нь тэдэнд өндөр сэтгэгдэл төрүүлнэ. 

Зочид буудалд 

Өндөр зэрэглэлийн зочид буудалд ирсэн зочдын өрөө болгонд iPad-ыг суурилуулж өгсөн байна. Зочин эндээс үзвэр, үйчилгээ үзэх, захиалга өгөх, өрөөний үйлчилгээ дуудах болон манай улсад анх удаагаа ирж байгаа жуулчид, зочид төлөөлөгчдөд зориулсан Улаанбаатар хотын газрын зураг, түүхэн дурсгалт газруудын танилцуулга гэх мэт зочдод хэрэгтэй бүхий л мэдээллийг авах юм. Зочид буудлын ажилтнуудын ажлыг хөнгөвчлөхөөс гадна үйлчилгээ, зэрэглэлийг зочин төлөөлөгчдөд таниулан сурталчилах таатай нөхцөлийг бүрдүүлж өгнө. 

Үзэсгэлэн яармаг

Үзэсгэлэн яармаг /экспо/ нь аливаа нэг салбарынхан нэг дор цугларч өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулж, байгууллагаа сурталчилах зорилготойгоор зохион байгууллагддаг. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд хоорондоо өрсөлдөж аль болох олон хэрэглэгч татахыг эрмэлзэж байдаг. Бидний мэддэг, очиж оролцдог үзэгсгэлэн яармагуудад байгууллага тус бүрээс ажилтнууд нь ирж өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, тараах материал, зурагт хуудсуудыг тараадаг. Янз бүрийн ааштай үйлчлүүлэгчидтэй харьцах тийм ч амархан биш. Зарим тохиолдолд үл ойлголцол үүсэх тохиолдол гардаг. Үзэгсгэлэн яармаг өндөрлөсний дараа таагүй сэтгэгдэлтэй үлдсэн үйлчлүүлэгчид, энд тэндгүй тараах материал хөглөрсөн талбай л үлддэг.  Энэ байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх боломж таньд байна. Та тараах материал их хэмжээгээр нь хэвлэх, байгууллагынхаа талаар ирсэн хүн болгонд дахин дахин танилцуулах шаардлагагүй. Дэвшилтэт технологийг ашиглан байгууллагынхаа талаарх мэдээллийг  оруулж, танилцуулах бүтээгдэхүүнийхээ мэдээллийг бодитоор дүрсэлсэн зургийн  хамт оруулах юм. Үйлчлүүлэгч оруулсан мэдээллийг өөрөө уншин, зургийг томруулж, жижигрүүлэн мэдээлэлтэй харьцах нь үйлчлүүлэгчдэд гүнзгий сэтгэгдэл төрүүлж чадна. 

Агаарын тээвэрт 

Агаарын тээврийн хэрэгсэлээр олон цаг явах үед ядарч, уйдах байдал олонтой тохиолддог. Энэ тохиолдолд ч гэсэн дэвшилтэт технологийг ашиглан үйлчлүүлэгчдээ уйдаахгүй байхаар сонирхолтой мэдээллүүд, дуу хөгжим, дүрс бичлэгүүдийг оруулж өгөх боломжтой. Ялангуяа ажил хэргийн уулзалтанд ирж байгаа гадаадын хүндтэй зочид төлөөлөгчдөд зориулан Захиалгат нислэгийн (charter) онгоцондоо суурилуулан ашиглах боломжтой. Үүнд Монгол орны үзэсгэлэнт газруудын мэдээллийн хамт оруулж, чартер нислэгийн үед байгууллагынхаа үйл ажиллагааны  талаарх мэдээлэл, одоо хэлэлцэх  бизнесийн хамтын ажиллагааныхаа талаар  мэдээллийг хүртэл оруулж өгч болно. Төлөөлөгчид дэвшилтэт технологийг ашиглан мэдээллүүдийг тун сонирхолтой байдлаар оруулж  өгсөн байгааг тань сайшаах нь лавтай. Үүгээр ч зогсохгүй та бүхэнтэй хамтран ажиллах, танай компанийг сонирхох сонирхолыг улам нэмэгдүүлнэ. 

Барилгын салбарт 

Сүүлийн жилүүдэд барилгын салбар маш эрчимтэй хөгжсөн. Шинэхэн баригдсан барилгадаа захиалга авахдаа ч мөн адил ашиглаж болно. Үйлчлүүлэгчдийг барилгын гадна харагдах байдлаас эхлэн өрөө болгоноор аялуулвал ямар вэ?.  iPad –ндаа барилгын загвар зургийг, өрөөний зохион байгуулалттай нь програмчлан оруулж өгөхөд болно. Барилгын макет, өрөөний зохион байгуулалтыг дээрээс нь харуулсан зурагт хуудсуудыг бүгдийг нь орлох юм. Үйлчлүүлэгч  зурагт хуудас харж байрны захиалгаа өгөхөөс илүүтэйгээр дотор нь орсон мэт бодит мэдрэмж төрүүлэх нь худалдан авах хүслийг нэмэгдүүлж, сайн сонголт хийхэд нь тус болох юм.  

Мэдээ таалагдсан бол
Ангилал: iOS | Нэмсэн: Administrator (2013.01.18) | Үзсэн: 446 | Үнэлгээ: 3.7/3
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.