2024.05.11 0:33 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » Техник технологи » iOS

iOS 6 тухай
Мэдээ таалагдсан бол

Энэ сарын 11-15-ны өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүр дэх хөгжүүлэгчид ирэн чуулж, мэдлэг туршлагаасаа хуваалцдаг WWDC 2012 арга хэмжээ болж өнгөрсөн. Энэхүү арга хэмжээн дээр Apple компани iOS 6 /зөөврийн төхөөрөмжүүдийн үйлдлийн систем/, Mountain Lion /Mac компьютерийн үйлдлийн систем/, мөн түүнчлэн цоо шинэ, retina дэлгэц бүхий Macbook Pro-г танилцуулсан. Та бүхэнд өнөөдөр миний бие энэ намар гарах гэж буй цоо шинэ iOS 6 – н талаар мэдээлэл бэлдэн хүргэхийг зорилоо. Нэмээд хэлэхэд энэ сарын сүүлээр AppStore манай Монгол улсад албан ёсоор ашиглах боломжтой болох гэж байгаа гэж энэхүү арга хэмжээн дээр мэдээллэсэн.


 

 

 Газраас тэнгэр хүртэл маш сайн загварчлагдсан цоо шинэ Maps програм танд дэлхий ертөнцийг өөрөөр харах гарц болж өгнө. Доторх элементүүд нь векторуудаас тогтох тул таныг хэчнээн татаж, томруулж харсан ч чанараа алдаж бүрсийхгүй. Түүнээс гадна таныг очихыг хүссэн газарт дуу хоолойгоор замыг тань зааж өгч туслах бөгөөд тухайн цаг үеийн авто замын төлвийг илтгэнэ. Хамгийн гоё нь та хотыг нисдэг тэргэн дотроос харж байгаа мэт агаараас тольдон харах боломжтой.

 

 

 

 

iOS 6-д Siri нь илүү олон хэл мэддэг, илүү олон оронд ажилладаг, мөн саяхан шинээр гарсан iPad /та бидний хэлж заншсанаар iPad 3/ дээр зохицон ажилллах чадвартай болжээ. Та өөрийн дуртай багийнхаа хамгийн сүүлийн тоглолтын оноо, болон бусад мэдээллийг нь авахыг хүсч байна уу? iOS 6-н ачаар Siri таны энэ хүслийг биелүүлж өгөх болно. Түүнээс гадна сүүлийн үеийн кинонуудын талаарх шүүмж сэтгэгдэл, хаана, хэдэн цагаас гарч байгаа, өөрт ойрхон хоолны газруудын хаяг байршилуудыг олж мэдэх, тэрхүү олсон газартаа захиалга өгөх гэх мэт маш олон чадваруудыг эзэмшжээ. Хэрвээ та Angry Birds тоглоомыг тогломоор байгаа бол заавал icon дээр нь даралгүй, зүгээр л "Open Angry Birds” эсвэл "Launch Angry Birds” гэж хэлэхэд л хангалттай. Бас Siri-р дамжуулан Twitter-р жиргэж, Facebook-н Wal дээрээ бичих боломжтой.

 

 

 

Одоо дэлхийн хамгийн том social сүлжээнд холбогдоход илүү амар боллоо. Camera болон Photos дотроос зургуудаа түгээж, Maps дотроос өөрийн байршилаа мэдээллэж, Game Center-с өөрийн авсан оноогоо найзууддаа гайхуулах боломжтой. Хэрвээ таны гар завгүй байвал энэхүү ажлуудаа Siri-д даатгачих. Мөн дахиж хэзээ ч найзуудынхаа төрсөн өдөр, тэмдэглэлт өдрүүдийг мартахгүй, учир нь эдгээр нь Calendar програмтай нэгтгэгдсэн. Мөн Facebook дээрх таны найзуудын холбоо барих мэдээллүүд Contacts програмд орж ирэх бөгөөд хэрвээ таны найз өөрийн утас, эсвэл и-мейл хаягаа өөрчилвөл танд автоматаар тэрхүү шинэчлэгдсэн мэдээллүүд ирэх болно.

 

 

  

Бид бүхэн өөрийн хүссэн зургуудаа өөрийн хүссэн хүмүүстэйгээ хуваалцаж, тэдэнд үзүүлэх боломжтой боллоо. Ингэхийн тулд Photos програм дотроос зургуудаа сонгоод, Share товчийг дараад, хуваалцахыг хүссэн хүмүүсээ сонгоод л гүйцээ. iOS 6 дээр iCloud ашиглаж байгаа, эсвэл Mountain Lion үйлдлийн систем бүхий Mac ашиглаж байгаа найзууд тань тэр дор нь Photos болон iPhoto програмаар тэрхүү зургуудыг хүлээн авна. Бас зургуудаа Apple TV дээр ч үзэж болно. Хэрвээ таны хуваалцахыг хүссэн хүмүүс Apple төхөөрөмжгүй бол тэдгээр зургуудыг вебээр дамжуулан үзэх боломжтой. Зураг болгон дээр like дарж, сэтгэгдэл үлдээнэ. Таны хуваалцахыг хүссэн зурагнуудад хязгаарлалт тавихгүй бөгөөд энэ нь iCloud хадгалах зайнаас хорогдохгүй гэсэн үг юм. Энэхүү боломжийг Wi-Fi болон гар утасны операторын сүлжээг ашиглан ашиглах боломжтой.

 

 

 

Таны онгоцны билет, киноны тасалбар, дэлгүүрийн талон, карт болон бусад олон зүйлс ганцхан газарт төвлөрнө. Passbook програмын тусламжтай та өөрийн iPhone, iPod Touch-г ашиглан онгоцондоо сууж, киногоо үзэж, талоноо шалгуулах боломжтой. Түүнээс гадна таны картны хүчинтэй хугацаа, концертийн суудал зэргээ хүртэл харж болно. Мөн таныг онгоцны буудал дээр очоод check-in хийж нэвтэрч орсны дараа таны онгоцодоо суух гарц/gate/ өөрчлөгдсөн бол Passbook таныг буруу terminal дээр очсон байна хэмээн сануулах болно. Гайхалтай биш гэж үү?

 

 

 

Урьд нь FaceTime зөвхөн Wi-Fi сүлжээнд ажилладаг байсан бол FaceTime гар утасны операторын сүлжээгээр дамжуулан ажилладаг болжээ. Ингэснээр та заавал jailbreak tweak ашиглаж 3G сүлжээнд FaceTime дуудлага хийх шаардлагагүй болсон гэсэн үг юм. Мөн та өөрийн гар утасны дугаараар iPad дээрээ FaceTime дуудлага хүлээн авах боломжтой болж байгаа бөгөөд энэ нь танд ирсэн дуудлага болгоныг цаг алдалгүй хүлээн авахад туслах болно. 

 

 

 

iOS 6 таны iPhone дээрээ дуудлага хийх болон хүлээн авахад цоо шинэ боломжийг нэвтрүүлж байгаа ажээ. Энэ нь юу вэ гэхээр, хэрвээ та дуудлага хүлээн авах боломжгүй тасалсан тохиолдолд "Уучлаарай, эргээд залгая” гэх мэт мессежийг тэр дор нь автоматаар илгээх, эсвэл тэр хүн рүү эргээд хэсэг хугацааны дараа залгах сэрүүлэг тохируулж өгөх боломжтой. Эсвэл бүр боломжгүй бол гар утасныхаа Do Not Disturb функцийг ажиллуулчих. Ингэсэн тохиолдолд таны хайртай, чухал хүмүүсээс бусад хүмүүс танд төвөг удахгүй.

 

  

Шинэчлэгдсэн загвар болон цоо шинэ боломж болох VIP-г танилцуулж байна. VIP-н тусламжтайгаар та өөрийн дотны найзууд, дарга, нарийн бичиг гэх мэт чухал хүмүүсийн и-мейлийг хэзээ ч алдахгүй. Мөн өөрийн и-мейлдээ зураг болон видео хавсаргах нь зөвхөн хэдэн даралтаар л гүйцэтгэгдэх болжээ. Хэрвээ и-мейлийн жагсаалтыг шинэчлэхийг хүсвэл алдарт swipe down/доош чиглэлтэй swipe/ хийхэд л болно. 

 

 

  

iOS 6 таныг өөрийн iPhone, iPad, iPad Touch дээрээ интернетээр аялахад улам хялбар байдлыг хангаж өгчээ. iCloud Tabs боломж нь миний хувьд хамгийн их таалагдсан зүйл. Яадаг эд вэ гэхээр, та iPhone дээрээ нэгэн хэрэгтэй веб хуудас үзэж байсан гэж бодъё. Тэгээд танд арай том дэлгэц хэрэгтэй болоод iPad эсвэл Mac дээрээ тэрхүү хуудсыг үзэхийг хүсвэл заавал хаягийг нь хуулж бичихгүйгээр зүгээр л шууд нээх боломжийг олгож байгаа юм. Мөн хэрвээ та дараа уншихыг хүссэн зүйлээ хадгалах боломжтой бөгөөд энэ нь зөвхөн тэрхүү хуудасны холбоосыг/link/ биш, бүтэн хуудсаар нь хадгална. Тэрхүү хадгалсан мэдээллээ та дараа нь интернетэд холбогдоогүй байсан ч унших боломжтой. Энэ бол Reading List боломж юм. 

 

 

 

iOS 6 нь хэл яриа, сонсгол, харааны бэрхшээлтэй хэрэглэгчиддээ зориулж Accessibility боломжоо улам боловсронгуй болгож баяжуулжээ. Мөн эцэг эхчүүд, багш нар, удирдлагуудад зориулж ямар нэгэн програмд Home товчлуурыг идэвхгүй болгох, дэлгэцний аль нэг хэсэгт хурууг мэдрэхгүй болгох гэх мэт боломжуудыг оруулж өгсөн байна. Харааны бэрхшээлтэй хэрэглэгчдэд зориулсан VoiceOver дэлгэц уншигч нь Maps, AssistiveTouch, болон Zoom програмуудтай зохицон ажиллах болжээ. Түүнээс гадна Apple компани бусад салбартаа тэргүүлэгч компаниудтай хамтарч Made for iPhone нэртэй, өндөр чанартай дуу хүргэх зориулалт бүхий сонсголын тусламжийн бүтээгдэхүүн дээр ажиллаж байгаа аж.

Мэдээ таалагдсан бол
Ангилал: iOS | Нэмсэн: Administrator (2013.01.22) | Үзсэн: 586 | Үнэлгээ: 2.0/1
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.