2024.05.11 3:28 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » Техник технологи » iOS

iPhone 4/3Gs iOS 6.0.1-ээс 5.0.1/5.1.1 рүү буулгах (Заавар)
Мэдээ таалагдсан бол
Энэ заавар зөвхөн iPhone 3Gs/4-тэй мөн 5.0.1/5.1.1 дээр SHSH blob заавал хадгалсан байх ёстой гэдгийг анхаарна уу. Хэрхэн шалгахыг зааварт оруулсан байгаа. iPhone 4S болон iPad 2-той хэрэглэгчдэд арай өөр аргаар хийх боломж бий. Зааврыг тусад нь оруулна. iPhone 5, iPad 3, iPad mini хэрэглэгч бол одоохондоо 6.0.1/6.0.2 дээр jailbreak гараагүй байгаа бөгөөд хүлээх л үлдээд байна. Jailbreak хүрээний томоохон төлөөлөгчид болох pod2g, planetbeing нар амжилттай jailbreak хийж чадсан тухайгаа твиттерээрээ жиргээд байгаа бөгөөд одоогоор зөвхөн iOS 6.1 албан ёсоор гарсаны дараа олон нийтэд хүргэх боломжтой болох юм гэж мэдээлсэн билээ. Харин iOS 6.1 гарах хугацааны хувьд тун дөхөөд байгаа юм. Учир нь Apple-аас iOS 6.1 beta 4 хувилбарыг хөгжүүлэгчдэд зориулан гаргаад нилээдгүй хугацаа өнгөрсөн байна. iOS-ын бүрэн өөрчлөлт хийгдээгүй тохиолдолд beta буюу туршилтын хувилбар 4-5аас хэтэрдэггүй бөгөөд магадгүй энэ долоо хоногт сүүлийн beta хувилбар юм уу албан ёсны 6.1 гарч болох юм. Дэлгэрэнгүй дээр дарж зааврыг уншина уу.

Юуны түрүүнд өмнө дурьдсанчилан SHSH Blobs хадгалсан эсэхээ шалгах хэрэгтэй. Хэрэв таньд 5.0.1/5.1.1 хадгалагдаагүй байх юм бол энэ арга тохирохгүй бөгөөд 6.0.1 дээрээ ашиглахаас өөр аргагүй болно.  Эдгээрээс гадна 4.3.3, 5.0, 5.1 SHSH хадгалсан бол ашиглах боломжтой хэдий ч хамгийн тохиромжтой нь өмнөх 2 юм. Учир нь 4.3.3 дээр untethered jailbreak гарсан хэдий ч сүүлд гарсан аппууд ихэвчилэн 5.0+ шаарддаг. Харин 5.0, 5.1 дээр tethered jailbreak зөвхөн байгаа учир тийм ч тохиромжтой биш. Тэгсэнээс 6.0.1 дээрээ tethered jailbreak хийсэн нь дээр шүү дээ. Мөн энд нэг зүйлийг сануулж хэлэхэд хэрэв 5.0.1/5.1.1 фирмвэйр дээр SHSH байхгүй бол tethered ч гэсэн jailbreak хийх боломж iPhone 3Gs/4-той бол байгаа шүү. 

Бэлдэх зүйлс: (Заавраа сайтар уншаарай)

Tinyumbrella

Redsn0w 0.9.15b3

iOS 5.0.1/5.1.1 фирмвэйр

1. SHSH Blobs шалгах

Tinyumbrella програмыг үйлдлийн системдээ тааруулан компьютер дээрээ суулгана. Татах линкийг мэдээний доод хэсэгт орууллаа. Татаж суулгасан бол ажиллуулаад юуны түрүүнд Cydia дээрээс SHSH хайж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Advanced цэс рүү орж Request SHSH from Cydia чагтлагдсан байх ёстой. Хэрэв энэ идэвхижээгүй байх юм бол Cydia-аас шалгахгүй тул хайлт үр дүнгүй болохыг анхаарна.

За бэлтгэлээ базаасан бол General цэс рүү буцаж Save SHSH товчийг дарна. General цэсийн доор байх цонхонд хадгалагдсан SHSH харагдах болно. Дараах зурган дээр ашигласан iPhone-ын хувьд 5.0.1, 5.1.1 SHSH blob аль аль нь хадгалагдсан байна. Ерөнхийдөө бол iPhone-оо тогтмол jailbreak хийж байсан бол гарсан фирмвэйр бүр дээр SHSH хадгалагдаж явдаг. Энэ нь таны компьютер, утсан дээр хадгалагдаад байгаа хэрэг биш бөгөөд Cydia өөрөөр хэлбэл Jay Freeman Saurik-ын сервер дээр хадгалагдсан байгаа юм. Дараа нь хэзээд ашиглахад боломжтой байлгаж өгдөг түүнд олон хүн талархаж байдаг биз ээ. Мөн шалгах явцад Tinyumbrella таны iPhone 6.0.1-ын SHSH хадгалж авах тул удахгүй гарах 6.1-ын өмнө бас нэгэн бэлтгэл болох юм.

2. SHSH blobs ашиглан 6.0.1 болон бусад хувилбараас 5.0.1/5.1.1 фирмвэйр буулгах/өсгөх заавар

За хэрэв та хүссэн үр дүнгээ хайлтаас олж авсан бол одоо restore хийхэд бэлдэнэ. Ер нь гарчигны хувьд 6.0.1 гэж байгаа боловч 4.x.x-5.0 фирмвэйрээс өсгөж ч болох юм. Таньд redsn0w 0.9.15b3 багаж хэрэгтэй. Jailbreak хийдэг програм гэхээсээ илүү багаж (tool) гэж нэрлэх нь үзүүлж байгаа үйлчлэлийн хувьд илүү зохимжтой гэж үздэг тул багаж гээд байгаам. Татах линкийг мэдээний доод хэсгээс аваарай. За эхлээд ажиллуулах нь ойлгомжтой. Extras - Even more цэсүүдээр дамжиж дараах хэсэгт хүрнэ. Бидний ашиглах цэс бол Restore. Redsn0w багажийн сүүлийн хувилбарууд ихээхэн давуу талтай болоод байгаа бөгөөд iTunes огт ашиглалгүйгээр iOS restore хийх боломжийг багтааж өгсөн нь хамгийн том давуу тал. Учир нь iTunes ашиглаж restore хийгээд утсаараа ярьж чадахаа больчихно гэсэн айдас нилээдгүй байдаг. Тэгвэл Redsn0w-ын зааврыг сайн уншиж даган хийвэл энэ асуудалд өртөхгүй юм. 

Restore дарахад гарч ирэх цонхноос iOS 5.0.1/5.1.1 фирмвэйрийг зааж өгнө. Энэ нь таны хадгалсан SHSH-аас шалтгаалах ёстой гэдгийг анхаараарай. Хэрэв таньд 5.0.1 SHSH хадгалаастай байгаа бол мэдээж 5.0.1-ыг зааж өгнө. Хэрэв 2уулаа хадгалаастай байгаа бол 5.1.1-ыг сонгосон нь дээр. Apple зүгээр нэг тоо нэмээд яваад байдаггүй, тодорхой сайжруулалт хийж явдаг гэж ойлгоход болно. 

Фирмвэйрээ заагаад өгөхөөр дараах сануулга гарч ирнэ. "Baseband буюу modem firmware-ээ өсгөхгүй хадгалах боломжтой. Та үүнийг redsn0w-оор хийлгэмээр байна уу" гэж байгаа юм. Энэ нь 6.0.1-ээс буулгаж байгаа тохиолдолд огтхон ч үйлчлэхгүй, харин өмнөх фирмвэйр болох 4.x.x-аас өсгөж байгаа болон ялтасан сим, 01.59.00 baseband-тай бол заавал YES дарах хэрэгтэй.

Дахиад нэг сануулга гарч ирнэ дээ. Та хэрэв DFU mode гэж юу болохыг мэдэхгүй бол сайн тогтоогоод аваарай. Мэддэг нь яахав, дотроо тоолж байгаад хийчихнэ биз.  Юуны түрүүнд утсаа компьютерт холбоно.

"Утсаа асаалттай байгаа бол шууд баруун дээд буюу Power button, голын буюу Home button-ыг зэрэг удаан дарна. Дэлгэц гэнэт унтрах бөгөөд дарсан хэвээрээ дотроо 4 тоолоод баруун дээд товчийг авна. Ингэхдээ голын доод товчийг дарсан хэвээрээ байх ёстой"

Хэрэв зөв хийсэн бол redsn0w өөрөө цаашаа автоматаар үргэлжлээд явчихна. Бас нэг таних арга бол утасны дэлгэц унтраалттай, асаадаг товчийг дараад эргэж асахгүй бол зөв оруулжээ гэж ойлгож болно. 

Багаж дараах зурган дээр харагдах байдалд орсон байна. Remote дээр дарж үргэлжлүүлнэ. Энд нэг зүйлийг анхааруулахад таньд интернет холболт заавал хэрэгтэй шүү. Cydia-ын серверээс зааврын эхэнд шалгасан SHSH-ыг татаж авна гэсэн үг. 

За тэгээд бүх зүйл хэвийн явагдаж буй бол баахан файл уншаад эхлэнэ. Хэрэв ямар нэг алдаа заах юм бол бүхнийг эхнээс нь хийнэ. Ер нь ямар нэг зүйл биш болоод явчихвал аль дээр алдчихав гэдгээ сайн нягтлаарай. Энэ чинь болохгүй байна гэхээсээ түрүүлээд шүү. Энэ аргачлалаар маш олон удаа хийж байсан, мөн энэ багажийн ажиллах зарчим нь энэ тул өөр тайлбар байхгүй. Ямар нэг юмыг л буруу хийж дээ гэж бод.

iTunes-ээр restore хийхээс арай хурдан дуусна. Ингээд бүх зүйл амжилттай болсон бол дараах сануулга гарч ирнэ. Зарим нэг алдаа гарвал дахиад эхнээс нь хийхээс бүү шантраарай. 

Татах линк:

 

Tinyumbrella 06.10.01 - Mac OS XWindows
Redsn0w 0.9.15b3 - Mac OS XWindows
iOS 5.0.1 фирмвэйр - iPhone 4iPhone 3Gs
iOS 5.1.1 фирмвэйр - iPhone 4iPhone 3Gs
Мэдээ таалагдсан бол
Ангилал: iOS | Нэмсэн: Administrator (2013.01.19) | Үзсэн: 560 | Үнэлгээ: 5.0/1
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.