2024.05.11 1:06 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » Техник технологи » iOS

iPhone 5 jailbreak хийгджээ.
Мэдээ таалагдсан бол

Хэсэг хугацаанд нам гүм байсан jailbreak хүрээний тоглогчид үүрнээсээ гарч эхлэлээ. Мэдээж тэд таг чиг байгаагүй нь ойлголмжтой бөгөөд iOS 6-ын бүх бета хувилбар дээр судалгаа хийсээр байсан нь тодорхой юм. 9 сарын 19-нөөс хэрэглэгчдэд хүрч эхлэсэн iOS 6, 21-нээс худалдаалагдаж буй iPhone 5 гарсанаар тэдний ажил ундарч эхлэх нь гарцаагүй юм. Хакеруудаас анхдагч нь болж Grant Paul буюу Chpwn амжилттай jailbreak хийж Cydia суулгасан дэлгэцний агшингаа (screenshot) Twitter-ээр хуваалцсан байна. iOS хэрэглээнд гарч ирсэн цагаас хойш jailbreak хүрээнийхэн ч бий болсон бөгөөд нэг нь шинэ үйлдлийн систем гаргахад нөгөө нь шинэ jailbreak багаж гаргахаар уйгагүй ажиллаж байдаг. Энэ үзэгдлийг нэгэнт муур хулгана болох гэж нэрлээд байгаа шүү дээ.

Зөвхөн кракдсан тоглоом суулгах төдий бус өөр олон нэмэлт үйлдлүүдийг хийх боломж олгодог тул Jailbreak хийх нь ихээхэн ач холбогдолтой зүйл байдаг. 

 

Jailbreak хакерууд зөвхөн системийг нь нэвтлэж байгаа хэрэг бус Apple-ын хувьд тэдний ажил ихээхэн тус хүргэж байдаг нь тодорхой. Аль хэсэгт сул тал байгааг зөвхөн хакерууд олж илрүүлээд харин Apple-ын програмистууд тэрний эсрэг exploit бичиж шинэчлэл (update) хэлбэрээр гарган өмнөх хувилбараа сайжруулж байдаг. Мөн түүнчилэн iOS хэрэглэгчдэд маш их таалагдсан tweak-үүд системийн шинэ хувилбаруудад бага багаар нэвтэрсээр байдаг шүү дээ. Хамгийн ойрын жишээг дурьдахад Notification Center, Recent call delete буюу дуудлагын түүхээ нэг нэгээр нь устгах гэх мэт. 

Ямартай ч iPhone 5 худалдаанд гарч эхлэсэн эхний өдөр амжилттай jailbreak хийсэн байгаа нь A5X чиптэй iOS 6 суулгасан өмнөх загварууд дээр jailbreak хийж болох боломжтойг харуулж байгаа хэрэг юм. Одоо бидэнд зөвхөн хүлээх л үлдлээ.

Мэдээ таалагдсан бол
Ангилал: iOS | Нэмсэн: Administrator (2013.01.23) | Үзсэн: 297 | Үнэлгээ: 5.0/1
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.