2024.05.10 10:55 PM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » Техник технологи » iOS

Jailbreak хийсэн iPhone 3GS/4 unlock хийх заавар
Мэдээ таалагдсан бол
Маш удаан хугацааны хүлээлтийн эцэст чихэнд чимэгтэй мэдээ хүргэх гэж байгаадаа туйлын их баяртай байна. Энэ л мэдээг хүргэх гээд сүүлийн үед сайт дээрээ огтоос мэдээлэл оруулахгүй байсан юм шиг байна шүү. Ямартай ч энэ мөчийг надаас илүүтэйгээр хүсэн хүлээж байсан олон хүн байгаа нь тодорхой. Тэгэхээр энэ мэдээгээрээ тэдгээр хүмүүст хэрхэн unlock хийх зааврыг хүргэх болно. Юуны түрүүнд сануулж хэлэхэд маш сайн уншиж, ойлгосныхоо дараа дагаж хийнэ үү. Нэгэнт би өөрөө туршиж үзээд хангалттай ажиллаж байгааг нь үзсэн, мөн заавраа аль болох ойлгомжтой, тодорхой байлгах гэж хичээсэн тул болохгүй байна гэх юм уу зааварт байгаа мэдээллийг уншилгүйгээр асуусан комментыг хариулалгүйгээр шууд устгах болно. Ер нь тэгээд өөрөө ойлгохыг хичээж, урьдчилан бэлтгэснээрээ та өөрөө, өөрийнхөө цагийг хэмнэх болно гэдгийг санаарай. За дэлгэрэнгүй унших дээр дарж мэдээллийг авна уу.

 Юуны түрүүнд таньд хэрэгтэй зүйлсийг жагсаая.

  • iOS 5.0/5.0.1/5.1 фирмвэйр бүхий JAILBREAK хийсэн iPhone 3Gs/4/4S
  • Интернет холболт бүхий компьютер (Mac, Windows)
  • Хамгийн сүүлийн хувилбарын iTunes (Линк)
  • Оригиналъ сим (Тухайн iPhone-ын түгжээтэй операторын сим) эсвэл Hacktivate хийсэн бол уг  iPhone-ын аль улсын, ямар операторт түгжээтэйг, мөн тус операторын ICCID (19 оронтой) дугаарыг мэдэж байх
  • Oригиналъ сим юунд хэрэгтэй юм гэж их асуусан байна лээ. Хэрэв олон удаа оролдоод болохгүй байгаа бол Reset All Settings дарах хэрэгтэй гэж зааварт оруулсан. Тэгвэл iOS 5.0-оос хойш reset хийсэн тохиолдолд Activation буюу идэвхижүүлэлт шаарддаг болсон учраас заавал оригиналъ симээр идэвхижүүлнэ. Хэрэв ориг сим байхгүй бол дахиж restore хийхээс өөр аргагүйд хүрнэ шүү. Ориг сим байхгүй бол "байхгүй шд, яах уу" гэж битгий асуугаарай. Найз нөхөд, танилуудаасаа эрж сурагла. Энд сэтгэгдэл дээр байхгүйгээ зарлаад амжилтанд хүрэхгүй.

 За хэрэв дээрхи бэлтгэлийг бүрэн хангасан бол дарааллын дагуу хийнэ.

Арга 1

Алхам 1.

Cydia-г нээж Manage-Sources хэсэгт Edit-Add дарж http://repo.bingner.com гэж нэмнэ.

IMG 0001

Алхам 2.

Bingner гэсэн эхээс SAM-ыг татан авч суулгана. Суулгасны дараа Springboard respring хийх шаардлагатай.

IMG 0002

Алхам 3.

Дэлгэцэн дээр SAMPrefs гэсэн икон гарч ирсэн байх ёстой бөгөөд үүнийг ажиллуулна. Үүний өмнө уг iPhone-д ашиглах гэж буй өөрийн (Mobicom, Unitel, Skytel) симээ хийж, хэрэв компьютерт холбосон бол салгах хэрэгтэй.

IMG 0005

Алхам 4.

SAM-ын Utilities цэс рүү орж De-Activate iPhone-ыг дарна. Дараах сануулга гарч ирэх бөгөөд OK дарж үргэлжлүүлээрэй.

IMG 0006 IMG 0007

Алхам 5.

Хэрэв зөв хийж буй эсэхээ шалгахыг хүсвэл SAM-ын эхлэл хуудасны More Information цэс рүү ороходActivationState нь Unactivated байх ёстой.

IMG 0007 copy

Алхам 6.

SAM-ын үндсэн хуудас руу буцаж Method цэс рүү орон By Country and Carrier-ыг идэвхижүүлнэ.

IMG 0005 IMG 0008

Алхам 7.

Country цэсээс мэдээж Mongolia, харин Carrier цэсээс Mobicom-ыг сонгоно. Өөр сонголт байхгүй бөгөөд энэхүү үйлдэл нь Mobicom, Unitel, Skytel-ын сим хэрэглэгчдэд адилхан хамаарах бөгөөд харин Mobicom хэрэглэгч болSim ID цэсны 42899 гэснийг мөн идэвхижүүлэх хэрэг гарч магад. Миний хувьд идэвхижүүлсэн болно. Харин Unitel-ын сим дээр энэ ID-г идэвхижүүлэх шаардлага гараагүй бөгөөд зөвхөн Country, Carrier-ыг сонгож өгсөн. 

IMG 0009 IMG 0010

Алхам 8.

SAM-ын эхлэл хуудасны More Information цэс рүү орон Sam Details гэсний доод хэсэгт байх IMSI гэсэн тоог Copy хийж авна.

IMG 0015 IMG 0016

Алхам 9.

Үүний дараа Spoof Real SIM to SAM дарахад дараах сануулга гарч ирэх бөгөөд OK дараарай. SAM-ын эхлэл хуудас руу буцахад Method цэс автоматаар Manual болсон байх бөгөөд хэрэв өөр байвал цэсийг сонгон Manual болгох хэрэгтэй. За одоо түрүүний алхам дээр Copy (хуулж) авсан IMSI дугаарыг үндсэн хуудасны Manual доор харагдаж байгаа IMSI дугаараар дарж хуулна. 

IMG 0014 IMG 0017

Алхам 10.

За одоо iPhone-оо компьютерт холбож iTunes-ыг ажиллуулна. Тэгэхэд дараах зурган дээр харагдаж буй алдаа (зарим тохиолдолд 1664 гэсэн тоо бүхий арай өөр алдаа зааж болно) гарч ирэх ёстой бөгөөд үүнд сандрах зүйлгүй. Харин ч бүх зүйл хэвийн явагдаж байна гэсэн үг юм. Харин бүр эсрэгээрээ Sim not supported гэсэн утга бүхий бичиг гарч ирвэл өмнөх алхамуудын аль нэг дээр алдаа гаргасан (магадгүй Алхам 7 дээр байгаа 42899 гэсэн Sim ID-г сонгоогүйгээс гарч болох) байх магадлалтай тул дахин эхнээс нь шалгах хэрэгтэй. Харин та дараах зурган дээрхи алдааг харж буй бол iTunes-ээ хаан, дахиж ажиллуулна.

Screen Shot 2012-04-23 at 12.07.41 AM

Алхам 11.

Бүх зүйл хэвийн болсон бол та iTunes-ын Summary цэсэн доор өөрийн iPhone-ын нэр, багтаамж, фирмвэйр, Serial, ICCID дугаарыг харах бөгөөд эдгээр дундаас хамгийн чухал нь болох ICCID дугаар (Phone number гэсэн дээр хулганаараа 2 дарахад гарч ирнэ), iPhone дээрхи SAM-ын ICCID-тай таарч байх ёстойг няглан шалгана уу. Хэрэв зөрж байгаа бол unlock хийгдэхгүй байх магадлал өндөр тул дахин эхнээс нь эхлэх шаардлага гарч болзошгүй. Харин уг дугаарууд таарч байгаа бол та дараах алхам руу шилжинэ үү.

Screen Shot 2012-04-22 at 11.25.59 PM

Алхам 12.

iPhone-оо компьютераас салгаж (ЗААВАЛ) SAM-ын үндсэн хуудас руу орон Enabled гэснийг OFF буюу дараах зурган дээр харагдаж буй байдалд оруулна. Дараа нь утсаа эргүүлэн компьютерт холбоорой. 

IMG 0037

Алхам 13.

Хэрэв бүх зүйлийг энэхүү зааврын дагуу амжилттай хийсэн бол та өөртөө баяр хүргээрэй. iTunes-ын Summary цэсэнд дараах мэдээлэл харагдах бөгөөд өмнөх Алхам 11 дээрхээс ялгаатай нь энэ удаа утасны дугаар n/a биш таны дугаар гарч ирэх бөгөөд iPhone дээр сүлжээ орж ирсэн байх болно.

Screen Shot 2012-04-23 at 12.08.56 AM


Нэмэлт мэдээлэл:

Хэрэв та энэхүү зааврын дагуу хийж байх явцад удаа дараа алдаа гарч, сүүлдээ учраа олохоо байчихвал Settings-General-Reset-Reset All Settings дарж хийсэн тохиргоонуудаа бүрэн цэвэрлээд дахин эхнээс нь хийгээрэй. Зааврын эхэнд дурьдсанчилан анхааралтай унших нь та өөрөө, өөрийнхөө цагийг хэмнэх болно гэдгийг санаарай. Энэхүү зааврыг буруу ойлгож ашигласнаас болж өөрийн болон бусдын iPhone-ыг ашиглагдахгүй хүртэл байдалд оруулсан бол манай сайт, Haki миний бие хариуцлага хүлээхгүй бөгөөд дагаж хийх эсэх нь ч таны шийдэх асуудал гэдгийг анхаарна уу. Харин миний амралтын өдрийнхөө бүхэл оройн туршид бэлдэж, туршиж, бичиж оруулсан (бүхэл бүтэн 5 цагийг зарцуулсан) заавар маань таньд тус болж, хэргээ бүтээсэн бол манай сайтыг бусдад мэдээлэн, улам олон хүн хэрэглэдэг болоход хувь нэмрээ оруулаарай. Бас Баярлалаа гэсэн сэтгэгдэл, Facebook, Twitter-ээр дамжуулан share хийвэл надад урам өгөх болноо. Энэ сайт хэрэглэгчгүй, тэр тусмаа миний гаргаж буй зүтгэлийг үнэлэх тийм хэрэглэгчидгүй бол цаашид явахгүй гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж буй биз ээ.

Update 1: iPhone 4, USA at&t -д түгжээтэй iOS 5.0.1, BB 04.11.08 дээр амжилттай ажиллаж байна.

IMG 0002IMG 0004

Update 2: iPhone 4S, BB 1.01.13, iOS 5.0.1 UK Orange операторт түгжээтэй утасыг мөн л амжилттай хийлээ.

 099101


НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:

За хэрэв дээрхи арга болохгүй байгаа бол дараах зааварт анхаарлаа хандуулаарай. Дахин, дахин сануулж хэлэхэд АНХААРАЛТАЙ уншиж тодорхой ойлголт авсаны дараа дагаж хийгээрэй. Мэдээлэл оруулж байна!!!

Арга 2

Энэхүү зааварт заавал оригиналъ сим буюу iPhone ирсэн улсын ашиглагдаж байсан операторын сим хэрэг болно. Гэмтэлгүй л бол сүлжээндээ идэвхитэй, идэвхигүй нь хамаагүй. Утсандаа хийхэд сим орж ирж байвал л болоо гэсэн үг. Тэгэхээр энэ заавар эхлэхэд ориг симээ хийсэн байх хэрэгтэй гэсэн үг. Хэрэв Exit Safe Mode гэсэн бичиг гараад байгаа бол эхлээд Cydia-аас суулгасан Springboard алдаа өгөөд байгаа tweak-ыг олж устгах буюу restore хийх хэрэгтэй. Мөн элдэв тохиргоо хийгээд хаана юу байгаа учраа олохоо больсон бол Reset All Settings дарж болно. Нэмэлт мэдээлэл өгөхөд хэрэв Jailbreak хийсэн л бол Erase All Content and Settings дарж болохгүй. 

Арга 1-ын Алхам 1-ээс 4 хүртэл адилхан явна. 

Алхам 5.

More Information цэс рүү орж SIM details хэсгийн IMSI дугаарыг хуулж (Copy) авна. Оригиналъ симээ хийсэн байх ёстой гэдгийг анхаарна уу. Эхний зураг дээр харагдаж IMSI бол Японы Softbank операторын симээс авсан болно.

Харин одоо ориг симээ авч Монгол симээ хийх хэрэгтэй.

Монгол сим хийхэд Searching... гэж байгаад No service болох юм. More Information цэсэндээ хэвээр байгаа бол SAM үндсэн хуудас руу гараад буцаж More Information луу ороход ICCID, SIM details хэсэгт байх IMSI дугаар өөрчлөгдсөн байна. 

Хэрэв iTunes-т холбосон байгаа бол салга. 

Одоо Spoof Real SIM to SAM дарна. Дараах сануулга гарч ирэхэд OK дарж үргэлжлүүлнэ.

IMG 0040

 IMG 0044

Алхам 6.

Үүний дараа SIM details, SAM details хэсгүүд адилхан болсон байх ёстой. 

Түрүүний алхам дээр SIM details хэсгээс хуулж авсан IMSI буюу 450083840060170 дугаарыг (өдөр шиг тодорхой болгох гэж их ч хичээж байна даа БИ) одоо SAM details хэсгийн IMSI дээр дарж буюу одоо байгаа дугаарыг устгаж хуулаарай. Дахин сануулъя. Энэ удаа SIM details болон SAM details хоёрын ICCID дугаар ижил, харин IMSI дугаар өөрчлөгдсөн байх ёстой. 

IMG 0045 IMG 0046

Алхам 7.

SAMPrefs аппыг хаана. Multitask-д ажиллаж байгаа эсэхийг шалгаарай. Одоо эргүүлж iTunes-т холбоно. Интернет холболт байх ёстой шүү. Эхний удаа холбоход Accessing iTunes Store гэсэн бичиг гарч уншиж байгаад амжилттай болсон тохиолдолд Only compatible sim энэ тэр гэсэн алдаа гарахгүй iTunes дээр iPhone-ын мэдээлэл гарч ирнэ. Зарим тохиолдолд дараах зурган дээр харагдаж буй алдаа заах магадлалтай. Тэгвэл сандрах хэрэггүй. Энэ хэвийн бөгөөд iTunes-ээ хаагаад дахин нээх буюу iPhone-оо салгаад буцааж холбоно. 

Screen Shot 2012-04-24 at 9.44.13 AM

Алхам 8.

За дахин холбоход ямар нэгэн алдаа заалгүй iPhone мэдээлэл харагдаж байгаа бол дахиад iTunes-ээ хаах, эсвэл утсаа салгана. SAMPrefs-ыг утсан дээрээ ажиллуулаад Enable гэснийг унтраана. Дахин iTunes-ээ нээх, утсаа холбоход бас нэгэн алдаа гарч ирэх бөгөөд бүх зүйл хэвийн явагдлаа гэж ойлгож болно. Харин нөгөө гайтай Only compatible sim энээ тэрээ гэсэн дэлгэц гарч ирвэл бачимдах хэрэггүй. Утсаа салгаад, буцааж залгаж үзэх хэрэгтэй. Болохгүй бол SAMPrefs-ыг Enable-Disable болгоод дахиж холбоорой.

Screen Shot 2012-04-23 at 12.07.41 AM

Дахин Accessing iTunes Store бичиг гарч уншиж эхлэх бөгөөд хэсэг хугацааны дараа таны утсан дээр сүлжээ орж ирсэн байна. Хэрэв амжилтгүй болвол өмнөх алхамууд дээр юу алдав гэдгээ хянаж үзэх хэрэгтэй.

Мэдээ таалагдсан бол
Ангилал: iOS | Нэмсэн: Administrator (2013.03.01) | Үзсэн: 1476 | Үнэлгээ: 5.0/1
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.