2024.05.10 11:55 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » Техник технологи » iOS

Sn0wbreeze 2.9.8 ашиглах заавар (iOS 6.1 untethered jailbreak)
Мэдээ таалагдсан бол

Evasi0n багаж гарсан даруйдаа 10 минутын дотор 100.000 гаран татагдсан бол 24 цагийн дотор 1.7 сая татагдсан байна. Мөн Cydia сервер 4 сая гаруй хэрэглэгчийн хандалтыг арай ядан тэсэж байгаа ажээ. Эхний үед Cydia дээр байрладаг эхүүд (source) ачааллын улмаас HTTP 500 алдаа зааж, ямар нэг tweak суулгахын тулд хэд дахин оролдох шаардлага гарч байлаа. Jailbreak хүрээний унтаа байдал үгүй болж нойрноос сэрлээ. Одоо бидэнд jailbreak tweak хөгжүүлэгчид ямар сонин содон зүйлсээр бэлэг барихыг хүлээх үлдээд байна. iPhone 5-ын 4 инч дэлгэц, A6X процессорт ажиллах өндөр түвшний tweak-үүдийг тун удахгүй хэрэглэгч бид гар дээрээ авах биз ээ. Мөн jailbreak хүрээний томоохон төлөөлөгч болох ih8sn0w-ын хөгжүүлдэг Sn0wbreeze багаж iOS 6.1 дэмждэг болсон байна. Энэхүү багажийн давуу тал нь ялтасан (gevey) сим ашигладаг болон 01.59.00 baseband-тай iPhone хэрэглэгчдэд custom фирмвэйр үүсгэж restore хийх боломжийг олгодгоороо давуу талтай. Зааврыг дэлгэрэнгүй дээр даран уншина уу.

Sn0wbreeze 2.9.8 багаж iPhone 3Gs/4 дэмждэг бөгөөд одоогоор А5(Х)А6(Х) чиптэй хэрэгслүүд дээр ажиллахгүй юм. Тэгэхээр энэ заавар нь baseband (Settings-General-About-Modem firmware)-аа хадгалж restore хийх хүсэлтэй iPhone 3Gs/4 хэрэглэгчдэд зөвхөн тохирно гэдгийг сануулж байна. Харин та А5(Х)А6(Х) хэрэгсэлтэй бол өмнөх заавраар evasi0n ашиглан jailbreak хийж болно.

Бэлтгэл:

Өөрийн хэрэгсэлд тохирох iOS 6.1 фирмвэйр, sn0wbreeze 2.9.8 (зөвхөн Windows дээр) багажийг  татан авна. Татах линк мэдээний доод хэсэгт байгаа. 

Custom фирмвэйр шарах

Sn0wbreeze 2.9.8 багажийг ажиллуулна. Цэнхэр суман дээр дарж үргэлжлүүлсний дараа Browse IPSW дарж татаж авсан фирмвэйрээ зааж өгнө. Энэ зааварт iPhone 4 iOS 6.1 ашиглалаа. iPhone 3Gs дээр мөн нэмэлт мэдээлэл оруулж өгөх болно. 

Sn0wbreeze багаж нь фирмвэйр хувилбараас үл хамааран ажиллах дараалал нь адил байдаг тул энд дарж дэлгэрэнгүй зааврыг авч болно. Хэрэв өмнө нь ашиглаж байсан бол энэ заавраас нэмэлт мэдээллийг авахад хангалттай.

Хэрэв зөв фирмвэйр зааж өгсөн бол iOS хэрэгсэлийн мэдээлэл болон custom үүсгэх боломжтой эсэх талаар мэдээлэл бүхий цонх гарч ирэх болно. 

Дараагийн алхамаас эхлээд хэд хэдэн анхаарах ёстой зүйл үүснэ. Үүнд: 

Factory unlocked 4 хэрэглэгчид бол заавал энэ аргаар jailbreak хийх шаардлагагүй. Энд дарж envasi0n-оор jailbreak хийнэ.

Харин ялтасан (gevey) сим ашигладаг болон iPhone 3Gs (сериал нь **135********-аас өмнөх байх ёстой) хэрэглэгч бол цааш явцгаая. 

Дараах цонхноос Expert mode гэдгийг сонгоно. General цэсийг дарна. Хэрэв оригиналъ сим буюу тухайн утас ирсэн улсын сим байхгүй бол Activate this iPhone гэснийг идэвхижүүлээрэй. Үүний дараа Next буюу цэнхэр сумыг дарж явсаар үндсэн цэсэнд буцаж ирэх болно. 

Үндсэн цэсээс Build IPSW дарж үргэлжлүүлнэ. Sn0wbreeze custom фирмвэйр шарж эхлэх бөгөөд энэ хооронд тэвчээртэй хүлээгээрэй. 

Фирмвэйр бэлдэж дууссаны дараа iOS хэрэгсэлээ холбож iReb-ээр DFU горимд оруулна. Өмнөх заавар дээр хангалттай тодорхой оруулсан тул энэ удаа бага зэрэг залхуурчихлаа.

Амжилттай DFU горимд оруулсаны дараа iTunes ашиглан restore хийх ба Windows хэрэглэгчид keyboard-ны Shift товчлуурыг, Mac хэрэглэгчид alt (option) товчлуурын хамт Restore товчийг даран гарч ирэх цонхонд өмнөх алхмууд дээр үүсгэсэн фирмвэйрийг зааж өгнө. Энэ тохиолдолд зөвхөн custom буюу үүсгэсэн фирмвэйрийг зааж өгөх ёстой ба андуурч оригинал фирмвэйрийг зааж өгвөл iPhone хэрэглэгчдэд baseband (modem firmware)-ээ өсгөх эрсдэлтэйг анхаараарай. Бусад үйл явц iTunes дээр явж дуусаад iOS хэрэгсэл асахдаа iOS 6.1 jailbreak хийгдсэн байх болно.

iTunes-д орж ирэхгүй үед яах вэ?

Restore хийсний дараа iPhone 3Gs/4 компьютерт холбогдож байгаа хэрнээ iTunes-д орж ирэхгүй байгаа бол Cydia-г update хийсний  дараа хайлт дээр evasi0n 6.0-6.1 Untether гэж хайн гарч ирсэн үр дүнг суулгаад, iOS хэрэгслээ унтрааж асаахад болно.

Мэдээ таалагдсан бол
Ангилал: iOS | Нэмсэн: Administrator (2013.02.13) | Үзсэн: 302 | Үнэлгээ: 5.0/1
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.