2024.05.17 4:37 PM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » Техник технологи » Технологи

Apple хямд iPhone гаргана
Мэдээ таалагдсан бол
"Apple” корпораци смартфонын зах зээлд шилдгээр тодорсон "iPhone”-ын хямд хувилбарыг гаргах төлөвлөгөө боловсруулжээ. "Apple” корпораци өөрийн нэрийг төлөөлсөн "iPhone” смартфонын хямд үнэтэй хувилбарыг дараа жил бэлэн болгон худалдаанд гаргахаар төлөвлөж, бүтэн жилийн турш судалгааны ажил явуулсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр энэхүү хямд гар утас нь корпорацийн шилдэг брэнд "iPhone” смартфонтой ижил стандарттай байх ч жинхэнэ эхээсээ арай өөр байх аж. Өртгийг багасгахын тулд смартфоны гэрийг хямд поликарбонат хуванцраар хийх аж. Харин сүүлд худалдаанд гарсан "iPhone 5” смартфонын хувьд хөнгөн цагаан гэртэй юм. Гэхдээ хямд "iPhone” смартфонд эх загварын ихэнхи хэсгийг хэвээр нь үлдээх гэнэ. Одоогоор "Apple” корпорацийн удирдах төвшний хүрээнд хямд үнэтэй "iPhone” гаргах төлөвлөгөөг хэлэлцэж байгаа аж.

Сүүлийн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад "Apple” корпораци " iPhone” смартфоныг хэрэглэгчдийн худалдан авах чадварт нийцүүлэх томоохон шалгууртай тулгараад байгаа юм. Харин энэ хооронд "Google” корпорацийн хямд үнэтэй "Андройд” үйлдлийн систем ихээхэн эрэлттэй байж, корпорацийн хувьцааны үнийг өсгөсөөр байгаа билээ.

"Apple” корпораци өнгөрсөн 2011 оны жилийн эцэс, 2012 оны эхний улиралд дэлхийн смартфонын зах зээлийн 23 хувийг эзлээд байсан бол 2012 оны гуравдугаар улиралд 14,6 болж, буурчээ. Харин гол өрсөлдөгч Өмнөд Солонгосын "Samsung Electronics” корпораци өнгөрсөн 2010 оны гуравдугаар улирлаас 2012 оны мөн үе хүртэлх хугацаанд тасралтгүй өсөлттэй байж, зах зээлийн 31,3 хувийг эзлэх болсон байна.

"Samsung Electronics” корпорацийн зүгээс өнгөрсөн 2012 он тэдний хувьд дөрвөн улирлын ашгаараа дээд амжилт тогтоосон шилдэг амжилтын жил байсныг өчигдөр гаргасан тайландаа дурьджээ. Мөн тус корпорацийн шинжээчид жилийн ашгийг хэмжээг 8,1 тэрбумд хүрнэ хэмээн тооцоолж байсан ч 8,5 тэрбумыг давж, тооцоолсноос өндөр амжилт үзүүлсэн байна.

"Apple” экс ерөнхийлөгч Стив Жобсийн үед цөөн нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд голчлон анхаарч, ашиг олох сонирхлыг хоёрдугаарт тавьдаг байжээ. Энэ бодлогын хүрээнд тус корпораци анх 2007 онд гаргасан "iPhone” смартфоны хүчин чадлыг жилээс жилд сайжруулж, сүүлийн үеийн технологийн шинэчлэлтийг тусган "iPhone” цувралуудыг гаргасаар ирсэн юм. Үүнээс үүдээд өдгөө ч "Apple”-ийн орлогын ихэнхийг "iPhone” смартфон болон түүнтэй холбогдох бүтээгдэхүүнүүд эзэлдэг бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын байдлаар гуравдугаар улирлын корпорацийн орлогын 48 хувийг "iPhone”-ийн борлуулалт эзэлжээ.

Тиймээс "iPhone” смартфоны олон төрлийн шинэ загварыг худалдаанд гаргана гэдэг тус корпорцийн хувьд шинэлэг зүйл аж. Ийнхүү "Apple” корпорацид стратегийн бодлогын хүрээнд өөрчлөлт, шинэчлэлт эхэлсэн нь өнгөрсөн 2011 оны наймдугаар сард Тим Кук захирлын орыг залгаснаар эхэлжээ. Үүний нэг тод жишээ нь тус корпораци өнгөрсөн аравдугаар сард "iPad”-ийн жижиг хувилбар болох "iPad Mini” болон "iPad” таблет зэргийг үйлдвэрлэн худалдаанд гаргасан юм.

"Apple” корпораци хямд үнэтэй "iPhone” гаргана гэх шум өнгөрсөн 2009 оноос эхтэй бөгөөд шинжээчид үүнийг хүмүүст брэндийг таниулах, хувьцааны үнийг өсгөх ач холбогдолтой гэх өнцгөөс харж байгаа аж. Харин "Apple”-ийн удирдах зөвлөлийн зарим захирлууд үйлдвэрлэлийн явцад хүндрэл учрах тал дээр санаа зовж байгаа гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр "Apple” өнгөрсөн 2010 оны дундуур "iPhone 4”-ийг гаргахаас өмнө "iPhone”-тэй төстэй, хямд өртөгтэй гар утас үйлдвэрлэхээр загварыг нь боловсруулж эхэлжээ. Тухайн үед шинэ загвар гаргахын оронд хуучин "iPhone”-ийн загварыг ашиглахаар тогтсон ч дөнгөж хямд өртөгтэй ар тал болон гэрийг нь боловсруулаад байсан аж.

Одоогоор "Apple”-ийн "iPhone ” Америк болон Хятадын смартфонын зах зээлийг тэргүүлсэн хэвээр байгаа ч бусад орнуудын хувьд "iPhone ” смартфонын борлуулалт хангалтгүй байгаа юм байна.

"iPhone 5” смартфон анх АНУ-д утасгүй интернэтийн гэрээгүйгээр 649 ам.доллараар Apple.com-д худалдаалагдаж эхэлсэн бөгөөд хилийн чанадад илүү өндөр үнэтэйгээр борлуулагдах юм. Энэ нь дэлхийн олон орны смартфон хэрэглэгчид Apple-ийн смартфоныг өндөр үнээс шалтгаалаад худалдан авч чадахгүй, хямд үнэтэй Android смартфон сонгоход нөлөөлдөг байна.

Одоогоор АНУ-д "iPhone 5” хоёр жилийн устасгүй интернэтийн гэрээтэйгээр 199 ам.доллараар худалдаалагдаж байгаа бөгөөд өмнөх загварууд нь хоёр жилийн утасгүй интернэтийн гэрээтэйгээр 99 ам.доллар аж.

"Apple”-ийн нэгж хувьцааны үнэ өнгөрсөн есдүгээр сард 702.10 ам.доллар байсан бол өчигдрийн ханшаар 525.31 ам.доллар болж 25 хувиар буурсан байна. Нэртэй шинжээчдийн үзэж буйгаар "Apple” корпораци хямд үнэтэй "iPhone” худалдаанд гаргасан ч энэ нь корпорацийн нийт ашгийн хэмжээнд дорвитой нөлөө үзүүлэхгүй бөгөөд зөвхөн хөрөнгө оруудлагчдад хүрэх ашигт бага зэрэг өөрчлөлт орох гэнэ.

Мэдээ таалагдсан бол
Ангилал: Технологи | Нэмсэн: Administrator (2013.02.16) | Үзсэн: 360 | Үнэлгээ: 5.0/1
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.