2024.04.26 11:22 PM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » Техник технологи » Технологи

“Цаг агаар” гар утасны app нэвтрүүлнэ
Мэдээ таалагдсан бол
Монгол улсад Ус цаг уурын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой энэ жил тохиож буй. Байгууллагынхаа түүхт ой болон баяр наадмыг угтаж  нэгэн шинэлэг ажлыг Цаг уур орчны шинжилгээний газраас хийхээр болжээ. Цаг агаар, орчны бүх төрлийн ажиглалтын болон урьдчилсан мэдээ, мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх, ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс аж ахуйн нэгж, байгууллага, малчид, ард иргэдийг сэрэмжлүүлэх, хохирлыг бууруулах зорилгоор Apple iOS болон Google Android үйлдлийн системтэй ухаалаг гар утасны хэрэглэгчдэд зориулсан "Цаг агаар” application-г энэ жилийн Үндэсний их баяр, наадмын өмнөхөн нэвтрүүлэх гэж байна.  Энэхүү программыг гар утсандаа суулгаснаар хэрэглэгч та ус цаг агаар, орчны аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ, цаг агаарын урьдчилсан мэдээ, Цаг агаар болон гадаргын усны ажиглалтын бодит мэдээ, орчны чанарын мэдээ /ус, агаар, хөрс/ зэргийг гар утсаараа шуурхай хүлээн авах ажээ.
Мэдээ таалагдсан бол
Ангилал: Технологи | Нэмсэн: Administrator (2013.07.06) | Үзсэн: 564 | Үнэлгээ: 5.0/1
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.