2024.05.17 4:37 PM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » Техник технологи » Технологи

iPad Mini
Мэдээ таалагдсан бол

Гайхалтай дэлгэц, хүчирхэг A5 процессор, FaceTime HD камер, 1080p видео бичих iSight камер, асар хурдтай утасгүй сүлжээний төхөөрөмж, дээрээс нь App Store – с татаж суулгах боломжтой 275000 аппликешн. Энэ бол iPad Mini – н дөнгөж эхлэл юм. Та бүхэн энэхүү шинэ iPad – тай илүү сайн танилцмаар байна уу? Тэгвэл би танд тусалъя.

Гайхалтай 7.9 инчийн дэлгэц

Safari дээр вебээр аялах, Maps ашиглан эргэн тойрноо судлах, зураг, видеонуудаа өндөр чанараар үзэх, FaceTime дуудлагаар бие биенээ харж ярихад тань LED гэрэлтүүлэг бүхий 7.9 инчийн дэлгэц өөрийн үүргээ маш сайн гүйцэтгэх болно. Хэмжээний тал дээр санаа зоволтгүй, мянга мянган програмд зохицон ажиллах болно. 

 

Нарийхан бас хөнгөн

iPad Mini бусад iPad – с ялгаатай нэг зүйл нь гэвэл түүний хэмжээ нь юм. 7.2 мм өргөнтэй бөгөөд энэ нь балын харандааны өргөнтэй адилхан, бүр тодруулбал өмнөх iPad – уудаас 23% нарийхан, 53% хөнгөн юм. Таны алганы хэмжээнд маш сайн тохирохоос гадна хамгийн жижигхэн цүнхэнд тань ч элдэв зүйл шаардахгүйгээр багтана. Тиймээс та iPad – тайгаа илүү ойр байж чадна.

 

Хүчирхэг A5 процессор

iPad таблет хурдан, хүчирхэг, гүйцэтгэл сайтайгаараа алдартай. iPad Mini ч бас тэр тал дээр таны урмыг хугалахгүй. Дотор нь A5 процессор суурилуулсан тул та ямар ч гацалт, удаашралыг мэдрэхгүй. Аппликешнээс аппликешнд шилжих, хуудаснаас хуудас руу үсрэх гэх мэт жижиг зүйлсээс эхлүүлээд зураг янзлах, кино үзэх, тоглоом тоглох гэх мэт хүчин чадал шаардсан зүйлс дээр таныг гайхшруулах болно.

10 цагийн цэнэг

iPad Mini цэнэгээ удаан барьж чадахгүй бол хэчнээн хүчирхэг, хурдан, загварлаг байгаад нэмэргүй. Энэ тал дээр Apple компани маш сайн ажиллаж, хэдий тэрхүү чадалтай техник хангамжуудыг жижиг зайнд багтаасан ч цэнэгээ 10 цаг барих болно. Тиймээс та огтхон ч санаа зоволгүйгээр iPad Mini дээрээ вебээр аялаж, тоглоом тоглож, кино үзэж, дуу сонсож, видео дуудлага гэх мэт хүссэн бүхнээ хийгээрэй.

 

 Ард болон урд талын камернууд

Та урд талын камераа ашиглан FaceTime дуудлага хийн найзуудтайгаа мэндэлж болно. Харин ард талын камераар өөрийн эргэн тойрон дахиа найзууддаа харуулах боломжтой. Түүнээс гадны ард талын хүчирхэг iSight камераар 5 мегапикселийн зураг авч, 1080p Full HD видео бичлэг хийн нандин дурсамжтай үеүдээ хадгалж болно. 

 

Асар хурдтай сүлжээний төхөөрөмж

 

iPad Mini – д өмнөх iPad – уудад ашигласан утасгүй сүлжээний төхөөрөмжөөс 2 дахин хурдтай төхөөрөмжийг суурилуулсан. Dual-band (2.4GHz болон 5GHz) 802.11n Wi-Fi төхөөрөмжийн тусламжтай та 150 Mbps хүртэл татах хурдыг мэдрэх боломжтой. 

 

 

Хэрвээ та Wi-Fi – гүй газар iPad Mini – ээ ашиглах бол Wi-Fi + Cellular iPad Mini – г сонгоорой. Ингэснээр та LTE, HSPA, HSPA+, DC-HSDPA гэх мэт хүчирхэг технологиудын тусламжтайгаар интернетэд холбогдох боломжтой болно. 

 

 

Siri

Siri бол таны iPad доторх туслах. Та хүссэн болгоноо түүнээс асууж болно. Жишээлбэл, "маргааш би борооны шүхэр авч гарах шаардлагатай юу?”, "өчигдөр Giants баг ялсан уу?”, "маргааш үдээс хойш 3 цагт надад уулзалт байна уу?”, "Twitter аппликешныг ажиллуул” гэх мэт юу хүссэнээ амаараа хэлээд хүссэн үр дүнгээ авах боломжтой. Siri – н гайхалтай хиймэл оюун ухааныг та бишрэх болно.

 

AirPlay

 

AirPlay технолгийг ашиглаж та iPad дээрээ тоглуулж байгаа киногоо, үзэж байгаа зургаа, эсвэл iPad дээрээ тоглож байгаа тоглоомоо өөрийн HD зурагтан дээрээ Apple TV – тэйгээ утасгүй сүлжээгээр холбон үзэх боломжтой. Мөн AirPrint технологийн тусламжтайгаар iPad дээрээ утасгүй сүлжээ дэмждэг принтрээр ямар ч утас ашиглахгүйгээр хүссэн бичиг баримтаа хэвлээрэй.

iPad Mini Smart Cover

Шинэ iPad – д зориулан Smart Cover буюу ухаалаг гэрийг жижиг болгон, дээрээс маш олон өнгөний сонголттойгоор гаргасан байна.

Lightning холбогч

 iPad Mini-г ийм үзэсгэлэнтэй, нимгэн болгох явцад залгуурыг нь дахин шинэчилж загварчлах шаардлага зайлшгүй тулгарчээ. Тиймээс одооны байгаа 30 хөлтэй залгуурыг халж, оронд нь дижитал, 8 хөлтэй, цоо шинэ, авсаархан, гоёмсог залгуурыг бүтээсэн байна. Мөн та уг залгуурыг ашиглахад буруу талаар нь залгачих вий гэж бодох хэрэггүй болсон. Учир нь энэхүү залгуур аль ч талаараа ажиллах боломжтой аж.

iPad дээрээ ашиглаж болох зарим аппликешнуудыг танд сонирхуулъя.

 

 

Мэдээ таалагдсан бол
Ангилал: Технологи | Нэмсэн: Administrator (2013.01.26) | Үзсэн: 285 | Үнэлгээ: 0.0/0
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.