2024.05.17 6:59 PM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » Техник технологи » Технологи

iPod nano – г танилцуулж байна
Мэдээ таалагдсан бол

Загвар

Хэмжээ нь ердөө утасны карт шиг, 5.4 мм зузаан бүхий iPod nano нь үе үеийн iPod гэр бүлээс хамгийн нимгэн нь юм. 2.5 инчийн дэлгэцтэй бөгөөд энэ нь өмнөх iPod nano – н дэлгэцнээс даруй хоёр дахин том гэсэг үг юм. Товчлуурууд нь дарахад маш зөөлхөн, эвтэйхэн тул таныг дуугаа тоглуулах, зогсоох, чангалах, суллахад чанарыг мэдрүүлнэ. iPod nano нь гоёмсог өнгөний сонголтуудгүй бол iPod nano биш болох бөгөөд тэдгээр өнгөнүүдээс сонголтоо хийхэд маш хүнд. Учир нь бүгд iPod nano – г гайхалтай чамин харагдуулна.


Дуу хөгжим

Өөрийн дуртай дуугаа бүтэн цомгоор нь, эсвэл уран бүтээлчээр нь, бүр хөгжмийн урсгалаар нь ангилан сонсох боломжтой. Том дэлгэцтэй учир цомгийн зургуудыг чанарын өндөр түвшинд харуулах бөгөөд энэ нь iPod nano – н гайхалтай өнгөтэй хослож тансаг харагдуулна. Хэрвээ та сонсож буй дуунуудынхаа дарааллыг солимоор байвал iPod nano – гоо зөвхөн сэгсрэхэд л хангалттай.

Та дуртай дуугаа сонсоод, тэрхүү дуунаасаа маш сайхан мэдрэмжийг авч байлаа гэж бодъё. Тэгтэл дараагийн дуу нь таны тэрхүү сайхан мэдрэмжийг алдагдуулах дуу байж болох магадлалтай. Хэрвээ та тэрхүү мэдрэмжээ хадгалж үлдэн, цааш дахин хэд хэдэн ижил төстэй, холбоотой дуу сонсох хүсэлтэй бол ердөө л Genius товчийг дарахад болно. Үлдсэнийг нь Genius зохицуулчихна.


 

Видео

2.5 инчийн дэлгэц бол ийм авсаархан, бяцхан төхөөрөмжинд ахадсан том дэлгэц. Энэхүү том дэлгэцэн дээрээ та бүхэн өөрсдийн дуртай телевизийн нэвтрүүлэг, кино, гэр бүлийн видео бичлэг, видео подкаст (podcast) зэргийг ямар ч саадгүйгээр үзэх боломжтой. 


 

Bluetooth 

Таны iPod nano дотор Bluetooth 4.0 утасгүй технологийн чадвар агуулагдаж байгаа. Та iPod nano – гоо Bluetooth дэмждэг чихэвч, эсвэл чанга тоглуулагчтай хослуулан хэрэглэвэл ёстой янзтай. Учир нь уламжлал болсон урт орооцолдсон утаснууд танд саад болохгүй. Мөн таны машины хөгжмийн систем Bluetooth дэмждэг бол машиндаа орж суухад тань хамгийн сүүлд явж байсан дуунаас тань эхлэн сонсгох болно.



Радио

ФМ радио маш эртнээс эхлэлтэй боловч одоог хүртэл хоцрогдохгүй, өөрийн байр суурийг хадгалсаар байгаа. Хүмүүс ФМ радиогоор өөрсдийн дуртай дуу, нэвтрүүлэг, одоо болж байгаа мэдээ мэдээллийг авах дуртай байдаг. Тэгвэл iPod nano дээрээ ФМ радио сонсвол ямар вэ? Зүгээр ч нэг сонсохгүй, зогсоож, 15 минут ухрааж, эсвэл ухраасныгаа буцааж урагш нь гүйлгэж болно гээд бод доо!


 

Цоо шинэ чихэвч: EarPods

Хүний чих болгон хоорондоо адилгүй. Тиймээс чихэвч зарим хүний чихэнд таардаг хэрнээ заримынхад нь төдийлөн сайн тохирохгүй байх нь бий. Apple-н инженерүүд энэ байдал дээр маш сайн анхаарч зуу зуун хувилбар бүхий загварыг зуу зуун хүнээр туршуулж, хамгийн сайныг нь сонгож, боловсруулж, сайжруулж, одоо боллоо гэсэн нь Apple EarPods юм. Зөвхөн тохиромжтой байдлаас гадна мэдээж хэрэг дууны гаралт, дуугаралт, чанарын хувьд маш сайн болсон гэжээ.

 

Lightning залгуур

iPod nano-г ийм үзэсгэлэнтэй, нимгэн болгох явцад залгуурыг нь дахин шинэчилж загварчлах шаардлага зайлшгүй тулгарчээ. 

Тиймээс одооны байгаа 30 хөлтэй залгуурыг халж, оронд нь дижитал, 8 хөлтэй, цоо шинэ, авсаархан, гоёмсог залгуурыг бүтээсэн байна. Мөн та уг залгуурыг ашиглахад буруу талаар нь залгачих вий гэж бодох хэрэггүй болсон. Учир нь энэхүү залгуур аль ч талаараа ажиллах боломжтой аж.

 

 

 

 

 

 

 

 

Fitness

iPod nano таныг дуу хөгжмийн ертөнцтэй холбох гүүр болохоос гадна биеийн тамир, чийрэгжилт, эрүүл мэндэд тань онцгой анхаарна. Nike+ дэмжлэг болон алхаа хэмжигчтэй учир та бүхэн алхааны тоо, зай, хугацаа, шатаасан калорийн хэмжээгээ мэдэхийн тулд заавал тусгай хүлээн авагч, гутлын мэдрэгч ашиглах шаардлагагүй. Түүнээс гадна Bluetooth утасгүй технологийг ашиглан зүрхний цохилт хэмжигч дэлгэц болон чихэвчтэй тань утасгүйгээр холбогдох тул танд дасгалаа хийхэд улам л хялбар байдлыг бий болгоно. Дасгалаа хийж дууссаныхаа дараа iPod nano – гоо nikeplus.com - той sync хийснээр өдөр тутмын дасгалын хэмжээ, зорилт зэргээ харах боломжтой болно. Мөн найзууддаа харуулж, найзуудынхыгаа харсан ч болно. Харин та маргаашийн дасгалдаа бэлэн үү?


 

Зураг

Ийм жижигхэн төхөөрөмжинд хэдэн мянган зураг багтаагаад, ахадсан гэмээр том дэлгэцэн дээр нь бүх зургуудаа ямар ч саадгүй үзэж, томруулж, багасгаж, татаж, эргүүлж үзэх боломжийг зөвхөн iPod nano л танд олгоно. Одоо та өөрийн хайртай зурагнуудаа хаана ч явсан аваад явах боломжтой боллоо.


 

Podcast

Есөн жорын төрөл бүхий аудио, видео podcast – уудаас та өөрийн сонирхсон чиглэлээр бүртгүүлж (subscribe) сонсох, үзэх боломжтой. Бүртгүүлчихсэн бол та нэг ч анги, цувралыг алдахгүй үзнэ. Хамгийн гоё нь юу гээч?! Мянга мянган үнэгүй podcast – ууд тэнд бий.


 

iTunes

iTunes бол таны iХэрэгсэлтэйгээ бүрэн холбогдох гүүр бөгөөд та iTunes – г Mac OS X, эсвэл Windows дээрээ татан авч суулгах шаардлагатай. Хамгийн сүүлд iTunes 11 хувилбар гарсан бөгөөд маш олон гайхалтай шинэчлэлтүүдийг өөртөө багтаасан. Хэрвээ та бүхэн iTunes 11 – н талаар илүү их мэдэхийг хүсвэл энд дарж миний саяхан нийтлэсэн нийтлэлийг унших боломжтой.


 

Хүртээмжтэй байдал

Apple компани өөрсдийн бүтээгдэхүүнүүддээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж тусгай боломжуудыг оруулж өгдөгөөрөө олны талархлыг хүлээдэг. Таны iPod nano дараах нэмэлт боломжуудаар хангагдсан.


  • VoiceOver. Таны iХэрэгслийн дэлгэцэн дээрх бүх гарчиг, цэс, дууны нэр, уран бүтээлч гэх мэтийг уншиж өгнө.
  • Өнгөний хувиргалт. Та хар дээр цагаан гэсэн өнгөний сонголтонд дуртай бол энэхүү боломжийг ашиглан өнгөнүүдийг эсрэгээр нь хувиргах боломжтой.
  • Моно дуу. Хэрвээ таны нэг чих сонсголын бэрхшээлтэй бол EarPods – н хоёр чихэвчээр зүүн болон баруун дуу авиаг хоёулангаар нь зэрэг сонсох боломжтой. Ингэснээр нэг чихэвчээр стерео болж салаагүй дууг сонсох боломжтой болно гэсэг үг.
Мэдээ таалагдсан бол
Ангилал: Технологи | Нэмсэн: Administrator (2013.01.18) | Үзсэн: 255 | Үнэлгээ: 4.0/1
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.