2024.05.17 3:41 PM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » Техник технологи » Технологи

Шинэ iPad-г танилцуулж байна
Мэдээ таалагдсан бол

Юуны өмнө энэхүү нийтлэлийг уншиж баайгаа бүх эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе! Энэ сайхан өдрөөр Apple компаний шинээр гаргаад буй iPad таблетыг танилцуулж байгаадаа баяртай байна. Олон үг нуршилгүйгээр гол ажилдаа оръё. Маш олон гайхалтай шинэлэг технологуудыг өөртөө шингээсэн энэхүү таблет танд гарцаагүй таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Мобайл хэрэгслийн түүхэн дэх хамгийн шилдэг дэлгэц

Хамгийн эхлээд өөгүй цэвэрхэн, тунгалаг Retina дэлгэц. Анх iPhone 4 Retina дэлгэцийн гайхамшгийг бидэнд мэдрүүлж чадсан. Тэдний хэлж байгаагаар та энэхүү гайхалтай дэлгэцийг өөрийн нүдээрээ харж байж л гайхамшгийг нь мэдэрч чадах ажээ. Гэхдээ та яг одоо ялгааг нь хармаар байгаа бол доорх зургийг харна уу. Эхнийх нь iPad 2-н дэлгэц, харин дараагийнх нь мэдээж шинэ iPad.

Зурган дээр даран томруулж харна уу. 

Энэхүү шинэ iPad-н дэлгэц өмнөх загварын iPad 2-н дэлгэцийн нягтаршлыг хоёр дахин ихэсгэж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл 2048 X 1536 нягтаршилтай гэсэн үг юм. Өмнөх шигээ 9.7 инчийн дэлгэцэн дотор даруй дөрөв дахин их цэгийг багтааж, тодорхойлбол 3.1 сая пикселийг багтаасан гэхээр танд ямар гайхалтай дэлгэц гэдэг нь төсөөлөгдөж буй биз ээ. Энэ нь бидний үздэг HDTV-с даруй нэг сая пикселээр илүү гэсэн үг юм.

 

A5X процессор

A5 процессорын сайжруулсан хувилбар болох энэхүү процессор нь график талдаа өмнөх хувилбараасаа 4 дахин хүчирхэг болсон гэжээ. Үүнээс үзэхэд тоглоом үйлдвэрлэгч компаниуд iPad-д зориулсан улам хүчирхэг тоглоомуудыг үйлдвэрлэх нь ихсэх бололтой. Дээр дурдсан гайхалтай дэлгэцэн дээр таны тоглох дуртай тоглоомыг, үзэх дуртай киног, хэрэглэх дуртай програмыг ямар ч асуудалгүй, гайхалтай цэвэрхэн харагдуулах үүргийг энэхүү хүчирхэг процессор маш сайн гүйцэтгэнэ.

 

Та ийм хүчирхэг эд ангиудыг ажиллуулахад батарей тэсэхгүй гэж бодож байна уу? Тэгвэл та андуурсан байна. Танд 10 цаг байгаа бөгөөд энэ нь хангалттай хугацаа юм.

 

iSight камер

 

Таны жаргалтай агшныг 5 мегапиксел камераар 1080p чанарын түвшинд алдалгүй бичнэ. Нарны гэрэлд ч бай, лааны гэрэлд ч бай маш гайхалтай үр дүнг үзүүлнэ. Автоматаар, эсвэл дэлгэцэн дээр хүрэхэд фокусаа тохируулж, гэрэл, өнгөний түвшинг зохицуулна. Мөн 10 хүртэлх хүмүүсийн нүүр царайг илрүүлэх чадвартай учир бүх хүмүүс iPad-руугаа харан "Бяслаг” гэж хэлэхэд амар болжээ. 

Сайн зураг авахад мегапикселийн хэмжээ хамаатай. Гэхдээ хамгийн гол нь тэрхүү камерын бүрдэл хэсгүүд, линзний чанарууд, технологи маш чухал. Тиймээс Apple компани энэ тал дээр анхаарч энэхүү шинэ iPad-д 5 элементээс тогтох линзнүүдийг суурилуулж өгснөөр илүү бодит мэдрэмжийг танд өгөх ажээ.

4G LTE

Та бүхэн iPad-аараа гол төлөв юу хийдэг вэ? Интернетээр аялах хамгийн эхний хариулт гэж би найдаж байна. Хэрвээ та Wi-Fi сүлжээгүй газар сүлжээнд холбогдох хэрэг гарвал яах вэ? Мэдээж 3G сүлжээ. Гэхдээ би андуураад хэлчихлээ. Одоо 4G сүлжээ болсон. Ингэснээр таны төсөөлөхөөргүй их хурдыг танд мэдрүүлэх болно. Удахгүй Монгол улсад маань энэхүү бололцоо бий болно гэдэгт итгэлтэй байна.

Мөн та өөрийн iPad-аа Hotspot болгон ашиглах боломжтой. Энэ нь яадаг вэ гэхээр өөртөө байгаа тэрхүү их сүлжээний хурдаа бусадтай хуваалцах боломж юм. Өөрийн iPhone, iPod Touch, iPad, Macbook Pro, Air юу л байна бүгдийг нь утасгүй сүлжээгээр iPad-тайгаа холбоод хамтдаа интернет хэмээх гайхамшигт ертөнцөөр аялаад байж дээ.

Dictation

Танд бурхнаас заяасан сайхан хоолой байхад яагаад заавал дандаа keyboard ашиглах хэрэгтэй гэж? Зарим үед өөрийн дуу хоолойгоороо мессеж, и-мейл илгээж, интернетээс мэдээлэл хайж, тэмдэглэл хөтөлж, Twitter-р жиргэж, Facebook-н статусаа өөрчлөх боломж танд байна.

Мэдээ таалагдсан бол
Ангилал: Технологи | Нэмсэн: Administrator (2013.01.26) | Үзсэн: 259 | Үнэлгээ: 3.0/1
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.