2024.05.17 2:37 PM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » Техник технологи » Технологи

Windows 8 ийн онцлог талууд
Мэдээ таалагдсан бол

Та бидний өдөр тутам ажил хэргээ явуулахад тусалдаг зүйл бол мэдээж компьютер билээ. Тэгвэл таны хэрэглэж байгаа компьютерийн шинэ үйлдлийн систем гарсан байна. Гэхдээ энэхүү үйлдлийн  систем худалдаанд хараахан гараагүй байгаа бөгөөд зөвхөн хэрэглэгчдийн сэтгэгдэл сонирхлыг тандах зорилгоор Microsoft компани Windows 8- ийг хэрэглэгчдэд үнэгүй санал болгож байгаа юм. Шинэ систем өмнөх системүүдийн  хэрэглэгчийн интерфэйс буюу ажиллах орчинг өөрчилж тэблэт компьютерийн үйлдлийн систем адил болжээ. 

 

Шинэ системийн боломжууд олон болж хэрэглэгчийн интерфэйс буюу ажиллах цонхыг хүссэнээрээ тохируулж болохоос гадна Аппликэйшионыг /программ/ дуудаж ажиллуулах, хуулах, сүлжээгээр холбогдох гээд бүгд шинэчлэгдэж өөр болсон. Start дэлгэцийн хувьд Windows Phone 7 дээр байдаг ерөнхий дэлгэцийн интерфэйсийг Windows 8 дээр start дэлгэцээр оруулж өгсөн. Хэрэглэгчийн интерфэйсийг Metro theme гэж нэрлэж байгаа бөгөөд windows store хэмээх апп татах онлайн дэлгүүрийг суулгасан.

Мөн энэхүү үйлдлийн систем нь 32 бит болон 64 битйин процессортой компьютерийн алинд ч ажиллах боломжтой бөгөөд энэхүү системийн гайхамшиг үүгээр ч зогсохгүй нээлттэй систем ашигладаг таблэтууд дээр ч ажиллах боломжтой аж. Хэдийгээр эхлэх цэс өөрчлөгдсөн ч гэсэн ерөнхий ажиллах цонх өмнөх системүүдтэй ижил юм.

Мэдрэгчтэй дэлгэц бүхий төхөөрөмжүүдэд зориулж хурууны товшилтыг мэдрэх шинэ технологийг ашигласан бөгөөд дэлгэц нэг түвшинд хязгаарлагдахгүй байх бөгөөд хуруугаараа гулсуулж цонхыг үргэлжлүүлж болох юм. Үндсэн Тохируулгын горимд шинэ зүйл нэмэгдсэн нь мэдрэгчинд зориулсан тусгай тохируулах цэстэй болсон. Та компьютерийнхаа гарыг дэлгэцэн дээрээ яг л таблэт комьютерийн гарны байрлал адил харах боломжтой.

Шинэхэн үйлдлийн системд хэрэглэгчид өдөр тутамд хэрэгтэй имэйл шалгах, хуанли хөтлөх, хэрэглэгчийн нэрс, зурвас илгээх, зураг болон видео үзэх дээрээс нь онлайн апп худалдаа хийх Skydrive зургийг суулгаж өгчээ. үүнээс дурдвал газрын зураг тодорхойлох Bing Maps, санхүү болон цаг агаарын мэдээг шуурхай хүргэх апп, түүнчлэн дуу, зураг, видео зэргийг худалдаж авах боломжтой Zune, Xbox ийн хэрэглэгчиддээ зориулж xbox ийн шинэ тоглоомын мэдээлэл авах апп байгаа. 

 

Эцэст нь хэлэхэд шинэ систем шүүмжлэгчдээс боломжийн гэсэн үнэлгээг авсан бөгөөд бүрэн эхээр нь гартал энэхүү туршилтын хувилбарыг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой юм.

Мэдээ таалагдсан бол
Ангилал: Технологи | Нэмсэн: Administrator (2013.02.24) | Үзсэн: 488 | Үнэлгээ: 5.0/1
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.