Монголын номер нэг "boy band” хамтлаг "Камертон” 17 нас хүрлээ.
Тэд жил бүрийн зургадугаар сарын 24-нд төрсөн өдрөө тэмдэглэдэг. Харин
энэ жилийнх гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байлаа. Учир нь өнгөрсөн онд тэд
өөрсдийн залгамж халаагаа урлагийн ертөнцөд бэлдэн гаргаж ирэх болсоноо
дуулган "Камертон 2” төслийг "B” production, "Боловсрол” суваг телевиз,
"Music box”-той хамтран реалити шоу хэлбэрээр хийх болсон юм. Тэр үед
"Камертон”-ны фенүүдэд хамтлаг ингээд тарж байгаа юм байх даа гэсэн
айдас төрж байсан ч тэд үүнийг үгүйсгэн бид гаргаж ирсэн хамтлагтайгаа
уран бүтээлээ рок, попод өрсөлдөх болно хэмээн хэлсэн.