Америкийн рэппэр Snoop Dogg Норвеги улс руу их хэмжээний бэлэн мөнгө
болон хар тамхи авч орох гэж байгаад баривчлагджээ. 40 настай рэппэр
"Snoop Dogg” Кристиансанн хотын Кжевик нисэх буудлын гаалиар найман
грамм хар тамхи авч орох гэж байсныг үнэрч нохойгоор илрүүлсэн байна.
Мөн тэрбээр хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнээс их хэмжээний бэлэн мөнгө
авч орох гэж байжээ.