Эрдэнэт хотоос гаралтай T.I хамтлагаар овоглодог МС Хүлэгээ "Хагацах гэж
хайрлаагүй" нэртэй уран бүтээл бүтээж, түүнийгээ клипжүүлэн өөрийн
сонсогч, фенүүдэд бэлэг барьжээ. Хип хоп жанраар уран бүтээлээ туурвидаг
залуу дуучны энэхүү шинэ дууны найруулгыг ая зохиогч Аранза хийсэн ба
дууны клипийг Nirvaan King студийн уран бүтээлч залуус хийж гүйцэтгэсэн
байна.