Төрийн соёрхолт дуучин Д.Болд "Apple” корпорацитай гэрээ байгуулахаар идэвхтэй хөөцөлдөж байгаа гэнэ. Тодруулбал, Д.Болд iTunes цахим сүлжээний дэлгүүрт цомгоо байршуулах хүсэлтэй байгаа бөгөөд гэрээ үзэглэснээр "Монгол поп-2” цомгийг iTunes-ээр дамжуулж дэлхий даяар борлуулах боломжтой болох юм.