Өвөрмөц дуу хоолойгоор бусдад танигдсан реппер Rokit Bay хоёр дахь бие даасан "Эвдэрхий хүмүүс” цомгийнхоо баярыг өчигдөр "iLoft function house”-д 18.00 цагт хийсэн юм. Түүний цомгийн нээлтэнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс гадна фенүүд нь ирсэн байлаа.