Хуримандаа уламжлалт цагаан даашинзны оронд хар даашинзыг сонгон олны анхаарлыг татаад байсан алдарт рок дуучин Аврилын хуримын сонирхолтой яриа болон гэрэл зургийн цомгийг "Hello!” сэтгүүл хамгийн анх олны хүртээл болгожээ. Энэ сарын нэгэнд Францын Канн хотын нэгэн эртний цайзад ийнхүү бусдаас онцгой, давтагдашгүй хурим хийсэн хосуудын гэрлэх ёслолын талаар олон мянган шүтэн бишрэгчид одоог хүртэл сонирхсоор байгаа.