90-ээд оны үед өсвөр насаа үдсэн охид, бүсгүйчүүдийн "хайлж, урсч” явсан "Backstreet Boys” хамтлаг дахин тавуулаа болжээ. Английн нийслэл Лондон дахь O2 Arena-д ням гаригт хийсэн тоглолтын үеэр хамтлагийн хамгийн ахмад гишүүн болох Кевин Ричардсон дахин нэгдэж буй тухай албан ёсоор зарласан байна. Түүнчлэн твиттер хуудсандаа ч энэ тухайгаа бичжээ.Өдгөө 40 настай Кевин 2006 онд хамтлагаасаа гарсан юм. Тухайн үед тэрбээр амьдралынхаа шинэ шатанд ахихаар ийм шийдвэр гаргаж байна хэмээн тайлбарлаж байжээ. Гэхдээ өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тэр урлагийн ертөнцөөс алхам ч хөндийрөөгүй, Канад болон Японд мюзикл театрт дуулж, телевизийн кинонд тоглож байсан юм. Тэрбээр өдгөө эхнэр Кристин болон хүү Мейсоны хамт амьдардаг ажээ.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хvндэтгэн vзнэ vv.