Өдгөөгөөс дөрвөн жилийн тэртээ АНУ-ын түүхэн дэх анхны хар арьст Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож, уянгалаг дуу хоолойгоо хүргэж, ерөнхийлөгчийн гэр бүлд цэцгийн баглаа барьж байсан Обамагийн үнэнч дэмжигч Бейонсе тангараг өргөх ёслолд дахин оролцож, ая дуугаа өргөв.
Монголын цагаар өнгөрсөн шөнө болсон тангаргийн ёслолыг хааж, тэрбээр АНУ-ын төрийн дууллыг эгшиглүүлсэн юм.
Emilio Pucci-гийн хар даашинзаар гоёсон Бейонсе тангараг өргөх ёслолын төгсгөлд "The Star-Spangled Banner” буюу АНУ-ын төрийн дууллыг хүндэтгэлтэйгээр дуулж, дараа нь төрийн тэргүүнтэй мэндлээд буцжээ. Харин эрхэм ерөнхийлөгч түүнд хариу талархал илэрхийлсэн юм.
|
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хvндэтгэн vзнэ vv.