Хар, савхин хослол, өндөр өсгийт өмссөн Бейонсе "Crazy in Love” дуугаараа шоуны салхийг хагалав. Араас нь "Never Let Me Go” дуугаа дуулж, дэндүү гэмээр эрч хүч, хурц бүжгээр үзэгчдийг жинхэнэ байлдан дагууллаа. Түүний ээлжит сюрприз нь "Destiny’s Child” байв. Бейонсе "Baby Boy” дуугаа дуулж, бүжиглэхийн зэрэгцээ "Destiny’s Child”-ын экс-гишүүд болох Келли Роулэнд, Мишель Уильямс нар тайзнаа гарч ирж, хамтдаа "Independent Woman” дуугаа дуулсан. Мөн тэд Бейонсегийн "Single Ladies" дууг хамтран дуулж, бараг 100 хатагтай тайзнаа тус дууны алдарт бүжгийг бүжсэн. Гэхдээ энэ үдшийн шоу хамтлагийнх бус, ганцхан Бейонсегийн байж чадсан. Хуучин хамтлагийнхаа охидын хамт тайзыг хэсэг эзэгнэсэн дуучин бүсгүй "Halo” дуугаараа шоугаа өндөрлүүлэв. Эцэст нь, Бейонсе "Thank you for this moment, God bless you all," гэсээр тайзнаас буулаа.
|
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хvндэтгэн vзнэ vv.