2025.11.12 1:44 PM
10:39 PM Бруно Марсын ээж хорвоог орхижээ | |
![]() Латин Америк гаралтай нэрт дуучин Бруно Марсын ээж Бернадетти Гернандез 55 насандаа хорвоог орхижээ. Тэрээр өнгөрөгч бямба гаригт тархины судас бүдүүрэх өвчнөөр эмнэлэгт таалал төгссөн тухай AP мэдээлсэн байна. Гернандез зургаан хүүхэдтэй байсны нэг нь алдарт дуучин, Грэммийн шагналт Бруно Марс юм. Түүний ээжийг таалал төгссөн гэх мэдээллийн дараа Брунод хөгжийн ертөнцийн ойр дотны найзууд болоод олон мянган фэнүүд нь эмгэнэл илэрхийлэн твиттерээр жиргэсээр байгаа аж. Өвөрмөц дуу хоолойгоороо дэлхийн хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг эзэлсэн Брунод хүүхэд насных нь яриа хамгийн дуртай сэдвүүдийнх нь нэг төдийгүй дуу хөгжимд дурлахад ээж аав хоёр маань хамгийн их нөлөө үзүүлсэн хэмээн хэвлэлд нэг бус удаа ярилцлага өгч байжээ. ![]() | |
| Нийт сэтгэгдэл: 0 | |
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хvндэтгэн vзнэ vv.