Кино ертөнцийн дээд шагнал Оскарын дараа бичигдэх Каннын кино наадам өнгөрөгч долоо хоногт эхэлсэн. Энэ үеэр тус наадмыг тохиолдуулан ар араасаа цуварч буй хүндтэй арга хэмжээ, үдэшлэгүүдэд олон улсад хамгийн алдартай одод уригдан оролцож байгаа. Үүний нэг нь "Gangnam Style"-ийн од рэппэр Psy. Үдэшлэгийн үеэр түүнтэй уулзаж, гэрэл зургаа даруулах гэсэн алдартнууд ч цөөнгүй байсан гэнэ.
Гэхдээ үнэн хэрэгтээ нэрт рэппэр цаг зав багатайгаасаа болж Каннын кино наадамд оролцохоор Парист очоогүй аж. Гэхдээ Каннын кино наадмын үеэр нэгэн Ази эр Psy-тай адилхан хүрэм, нарны шил, үс засалтаар ижилсч, Өмнөд Солонгосын рэппэрийн дүрд сүрхий тоглосон гэнэ. Зарим зочид түүнийг бүр жинхэнэ Psy хэмээн андууран гэрэл зургаа даруулсны нэг нь кино од Наоми Харрис байжээ.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хvндэтгэн vзнэ vv.