Америкийн алдарт дуучин Крис Браун, Канадын реппер Дрейк нар 10 гаруй
хоногийн өмнө Нью-Йорк хотын шөнийн клубт зодолдож, багагүй шуугиан
дэгдээсэн. Харин удахгүй тэд боксын рингэнд тулалдах бололтой. Хэн хэн
нь нэг сая ам.долларын бооцоо тавьж, зодолдох энэхүү тулааныг зохион
байгуулагчид харин "хэрүүлийн алим” болсон дуучин Рианнаг "Ring Girl”
болгохыг хүсч байгаа гэнэ. Гэхдээ дуучин бүсгүй энэ саналд зөвшөөрөх
эсэх нь эргэлзээтэй.
Урлагийн оддын рингэн дээрх халз тулааны
нэг үе гурван минутаар үргэлжилнэ. Тулааныг зохион байгуулагчдын зүгээс
ямартай ч хоёр дуучинд санал хүргүүлээд байгаа. Хэдийгээр албан ёсны
хариу ирээгүй ч Крис Браун, Дрейк нарын твиттертээ бичсэнээс үзэхэд
тулаанд бэлэн гэсний дохио хэмээн үзжээ. Тулааныг Лос-Анжелес, эсвэл Лас
Вегаст зохион байгуулах гэнэ.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хvндэтгэн vзнэ vv.