2024.11.29 6:54 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » 2013 » 1-р Сар » 8 » "МОНГОЛ ПОП 2" цомгийн танилцуулга [Мэдээлэл]
7:28 PM
"МОНГОЛ ПОП 2" цомгийн танилцуулга [Мэдээлэл]

Төрийн соёрхолт дуучин Д.Болдын чамбай менежментийн үр дүн эхнээсээ гарч, "Монгол поп-2” цомогт нь багтсан "Үүлэн домог” дууны клип оны өмнөхөн "UBS MUSIC” телевизийн "Оны шилдэг клип” шагналыг хүртжээ. Мэдээж шилдэг гэсэн тодотголыг "Youtube” сайтад уг клипийг үзсэн хандалтаар нь шалгаруулж, цом гардуулсан байна. Ийнхүү 2012 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдсэн дуучин Д.Болд шинэ оноо шинэ уран бүтээлтэйгээр угтлаа.

Төрийн соёрхолт дуучин Д.Болд хоёр оны зааг дээр "Монгол поп-2” шинэ цомгоо худалдаанд гаргалаа. Энэ нь түүний "Монгол поп” төслийнх нь үргэлжлэл бөгөөд түүний 10 дахь бие даасан цомог болж байна. "Монгол поп-2” цомогт "Үүлэн домог”, "Намрын тухай бодол”, "Монгол түмэн”, "Ижилгүй ганцхан амраг” зэрэг нийт долоон уран бүтээл багтжээ. Дуучин Д.Болд шинэ цомгийнхоо талаар ярихдаа, "Энэ удаад дуунуудынхаа шүлгэн дээр нэлээд анхаарч ажиллаа. Монголын нэртэй яруу найргийн мастерууд миний бүтээлийг амилуулж өгсөн болохоор чанартай, чансаатай бүтээлүүд болсон гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм. Мөн тэрээр, "Монгол поп” урсгал зөвхөн дуу биш цогц бүтээл байх ёстой хэмээн ярьж байгаа. Тиймдээ ч цомгийнхоо зураг авалт мөн энэ удаад бүрдүүлсэн цоо шинэ имиж, түүнд ашигласан монгол эдлэл хэрэглэл, дээл хувцас, язгуур урлаг, дуу хөгжим зэргийг нэг түвшинд байлгахыг зорьжээ. Энэхүү цомог нь монгол поп төсөл чухам ямар гүнзгий утга агуулгатай вэ гэдгийг харуулсан, энэ өргөн ойлголтыг шат ахиулсан үйл явдал болж байна. Тун удахгүй дуучин Д.Болд тус шинэ цомог үүний хамт гаргасан "Монгол поп” хуанлины нээлтийг албан ёсоор хийж, цомгоо дэлгэрэнгүй танилцуулах гэнэ. Дуучин Д.Болд зөвхөн дуулаад зогсохгүй сайн менежер гэдгээ харуулан, энэхүү цомогт орсон дуугаа нэгбүрчлэн, маш чамбай танилцуулж байгаа нь фенүүдийнх нь зүгээс өндөр үнэлгээ авсаар байна. Түүний танилцуулах дараагийн шинэ клип нь "Намрын тухай бодол” дууны клип юм. Клипийг "Үүлэн домог” дууных нь клипийг бүтээсэн "V” студийн уран бүтээлчид хийж гүйцэтгэжээ. Алтран шаргалтах намрыг эргэн санагдуулсан шинэ уран бүтээлийнх нь талаар сонсогч фенүүд нь ам сайтай байна шүү. Учир нь дууны аялгуу төдийгүй шүлэг нь энгийн атлаа сонсголонтой болжээ. Энэхүү дууг тэрээр яруу найрагч Р.Чойномын "Сүмтэй будрын чулуу” номонд багтсан "Намар аа гэж юусан билээ” шүлгэнд ая хийн бүтээсэн байна. Ийнхүү дуучин Д.Болдын фенүүдийг багагүй хугацаанд хүлээлгээд байсан "Намрын тухай бодол” дууны үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Тэрээр тун удахгүй "Монгол түмэн” дууны клипээ үзэгч таны мэлмийд хүргэхээр зэхэж байна. Энэ дууных нь клипийг "Hero” энтертайнментийнхэн хийж гүйцэтгэж байгаа гэсэн.

"Монгол поп  2" цомог нийтэд цацагдсан дуунууд 

Ижилгүй ганцхан амраг:  MP3 дуу Клип

Үүлэн домогMP3 дуу / Клип

Намарын тухай бодолMP3 дуу / Клип




Ангилал: Мэдээлэл | Үзсэн: 669 | Нэмсэн: Administrator | Үнэлгээ: 5.0/2


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.