2025.08.02 10:42 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » 2012 » 10-р Сар » 19 » ONYX & CLICK CLICK BOOM
2:12 PM
ONYX & CLICK CLICK BOOM
ONYX & CLICK CLICK BOOM
Яармагийн дэнж дэх Буянт-Ухаа спорт цогцолборт ирэх бямба гаригт хип хопын домогт "ONYX” хамтлаг Монголд анх удаа хөл тавьж, "Click click boom” хамтлагтай хамтран тоглот хийх гэж байгаа билээ. Итгэмээргүй ч юм шиг сайхан мэдээний эзэд өчигдөр Монголд ирсэн билээ. АНУ-ын нэрт хип хоп хамтлаг Onyx Монголд айлчлан ирж, 2012 оны 10-р сарын 20-нд ганцхан удаа тоглолт хийнэ.

Ингээд та бүхэнд Реппер GEE -н News.mn -д өгсөн ярилцлагнаас хүргэе

Ойрд "Click click boom” хамтлагаар дуулгах сонин ихтэй байгаа байх?
 -Тоглолт, шинэ дуу, шинэ клип гээд маш олон зүйл давхцчихлаа. Уг нь ингэж давхцах ёсгүй байсан юм. Бид зунаас эхлэн уран бүтээлээ хийж байсан. Ямарваа нэг зүйл жаахан цалгарддаг шүү дээ. Тэгж явсаар гэнэт бүгд идэвхжээд ирсэн чинь энэ тэндээс хийсэн дуунууд цухуйж гарч ирээд хийлгэсэн клипнүүд босч ирээд, манай сонсогч, дэмжигчдэд маш таатай байгаа болов уу гэж бодож байна.

-Хамгийн чухал сайхан мэдээ гэвэл танай хамтлаг "ONYX”-той хамтран тоглолт хийх гэж байна. Энэ намрын ээлжит сенсаац энэ байх? 
-Өмнө нь дэлхийн данстай хамтлаг, дуучид ирнэ гээд дандаа муридаг байсан. Тийм биз? Одоо тэгсэн чинь "ONYX” яг жинхэнээсээ ирэх гээд, бид хамтарч тоглох гээд, мөрөөдөл биелэх гээд би бүр агаар дээр явж байна шүү дээ. Догдлоод сайхан л байна. Би ер нь ямарваа нэг тоглолтын өмнө айхтар ингэж догдолж байгаагүй. Яагаад ч юм нэг гоё, сайхан мэдрэмж төрөөд байгаа. 

-Чухамдаа ямар учир шалтгаанаар дэлхийн домогт репперүүдтэй нэг тайзанд гарах болов? 
-"ONYX” хамтлагтай холбоо тогтоох асуудлыг "WC” буюу "West Cost” брэндийн н.Ган-Од гээд залуу хариуцаж ажилласан. "ONYX”-той холбоо тогтоож, бүх асуудлыг шийдээд Монголын зүгээс "Nextage” энтертайнментынхан бидэнд санал тавьсан. Бидний оронд хэн ч байлаа гэсэн ийм саналаас татгалзахын аргагүй шүү дээ. Мэдээж бид шууд л зөвшөөрч, бэлтгэлдээ орсон. Бид бэлтгэлээ сайн хийх нь гарцаагүй. Учир нь "ONYX” Монголын хип хоп урлагийг бид нараар төсөөлнө. Тэд ч бидний талаар судалж, сонирхоод хамтран тоглохоор зөвшөөрсөн юм билээ. Тиймээс амьд хип хоп тоглолтод бид өөрсдийгөө харуулах ёстой. Монголын хип хопын төлөөлөл учраас бид үүнийг л тод томруунаар харуулах ёстой.

 -Тоглолтод хэдэн цаг үргэлжлэх вэ. Мэдээж "ONYX”-той хамтран дуулна биз дээ? 
-"ONYX”-той хамтарч олон дуу дуулах боломжгүй. Гэхдээ "Click click boom” "ONYX”-той нэг тайзан дээр хамт байх болно. Тоглолтын хугацаа хоёр бүлэг нийлж тоглож байгаа учраас нэлээд урт. Урьдчилсан байдлаар тоглолтын үргэлжлэх хугацааг 3.30 минут гэж тооцоолж байгаа. Урт гэхээрээ сунжирсан биш. Хоёр өөр хамтлаг нэг тайзнаа гарах учраас удаан хугацаагаар кайф мэдрэх боломж олгосон тоглолт болно. 

-Хип хопын энэ намрын хамгийн том цугларалт, тэсрэлт болоход ердөө хоёр хоног үлдлээ. Тоглолтын тайз, техник хэрэгсэл бэлэн үү? 
-Буянт-Ухаа спорт цогцолборт өмнө нь дуугаралтын асуудалтай байсныг бүрэн шийдсэн. Цогцолборынхон ханандаа шилэн хөвөнгөөр доторлогоо хийсэн байгаа. Түүнээс гадна бид хөгжим, техник хэрэгсэл, тайз засалтад дөрвөн компанийн тоног төхөөрөмжийг нийлүүлж авч байгаа. Тийм учраас тоглолтын дуугаралт, тайз, дэлгэц, гэрэлтүүлэгт огтхон ч санаа зовох хэрэггүй. Мэдээж "ONYX”-ыг авчраад хаана, ямар байдлаар тоглуулах гээд бүх асуудалд Монгол орны нүүр царай, нэр гарна шүү дээ. Ирээд тоглолтоо үзэх л хэрэгтэй. Тэндээс авах ёстой кайфаа авах байх. Авахгүй басйн ч тэр хүмүүс хүчээр авахуулах байх. Ямар ч гэсэн "ONYX”-ынхон 100 хувь бүтэн энергиэ тоглолтдоо зарцуулна гэдгээ амласан байгаа. Тэгэхээр ямартай ч тоглолт бол галзуу болох нь тодорхой. 

-"ONYX” хамтлагийнхан өнөөдөр орой хэдийд Монголд буух вэ. Фенүүд нь тосч , тэдэнтэй уулзаж, гарын үсгийг нь авах боломж байгаа болов уу? 
-Өнөөдөр орой "ONYX”-ынхныг угтаж аваад зураг хөргөө авхуулж, фейсбүүктээ оруулна даа. Зарим нэг хүмүүс гадуур "ONYX” ирэхгүй, тэдний дууриамал, адилхан хүмүүс ирнэ гэж ярьж байгаа гэсэн. Тэднийг дуурайж, тэдэн шиг дуулж чадах хамтлаг байхгүй шүү дээ. Яг л "Гарьд манлай” кинонд "Далайцэрэнгээс өөр үүнийг өргөх адсага ч байхгүй” гэдэг шиг л. Үүнд эргэлзээд хэрэггүй. Өнөөдөр орой тэдний онгоц 22.50 цагт газардана. "Onyx”-ын үнэнч сонсогчид тэнд очиж, тосч болно. Бид тэднийг фенүүдтэй нь уулзах талаас аль болох арга хэмжээ авахыг бодно. Гэхдээ баталгаа өгч болох чадахгүй. Мэдээж уулзуулахыг хичээнэ.

Тоглолтын тасалбарыг хаанаас худалдан авах боломжтой вэ? 
-Одоо тасалбар худалдаанд байгаа. Гялс тасалбараа авахгүй бол дуусч магадгүй. Ямарваа нэгэн байдлаар шагчдын гар дээрээс тасалбар битгий аваасай гэж бид хүсч байгаа. Бид "ONYX”-ыг Монголд ирээд ганцхан удаа тоглож байхад хэт өндөр ашиг хараагүй. Ер нь бараг л ашгийн бус тоглолт. Тиймээс тасалбарын үнэ 15, 25 мянган төгрөг гээд маш хямдхан байгаа. 15 мянган төгрөгийн тасалбар бол тайзнаас жаахан зайтай суудлаас үзнэ. Тасалбарыг 1950, 1109, 1617-д захиалж үнэгүй хүргүүлэх боломжтой. Мөн Hi-Fi рекордсын бүх салбаруудаар худалдаалж байгаа. Мөн VIP тасалбар нь 100-хан ширхэг хэвлэгдсэн 100 ам.долларын үнэтэй. Энэ тасалбарыг зөвхөн 88119122 дугаарт захиалж, хүргүүлэх боломжтой. VIP тасалбар авсан үзэгчид тоглолтыг хүндэтгэлийн суудлаас үзэж, тоглолтын дараа "ONYX”-той тодорхой хугацаанд хамт байж, гэрэл зургаа татуулж, гарын үсгийг нь авах боломжтой. Тоглолтын маргааш буюу 21-нд "iLoft function house”-д "ONYX” оролцсон "After party” болно. Тэр үдэшлэгт 100 ам.долларын тасалбар авсан үзэгчид үнэгүй орно, тэдэнд суудал бэлэн б гэсэн үг.



Ангилал: Мэдээлэл | Үзсэн: 563 | Нэмсэн: Administrator | Үнэлгээ: 3.0/1


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.


Нот-гүй яриа - Sweetymotion [Нэвтрүүлэг]0 326

Super Junior - Sexy, Free, Single [Клип]0 306

Нийслэл хүү [Нэвтрүүлэг]0 355

Big Bang - Monster [Шинэ клип]0 329

We Are The World 25 For Haiti0 378

Крис Браун арслан шивүүлжээ0 396

Камертон 2 (2-р Шат) 1 - 140 329

Алиша Кийс төрийн дуулал эгшиглүүлэв [Мэдээлэл]0 366

Стив Жобс0 523

Nas - Daughters [Клип]0 286

Mixx - Зориулаад [Клипний ард]0 389

LinKin Park-н намтар түүх [Мэдээлэл]0 460

Майкл Жексон-ыг эцсийн замд нь vдэх ёслол [Фото Мэдээлэл]0 427

2Pac амьдарлын тухай товч тэмдэглэл ...1 4012

Хуурамч Psy2 463

Бейонсе төрийн дуулал эгшиглүүлэв [Мэдээлэл]0 351

Whitney Houston & Jordin Sparks - Celebrate [Шинэ клип]0 341

Арын гудамжны хөвгүүд “Аавуудын баяр”-аар0 421

Рианна ээж болохоор төлөвлөж байна [Мэдээлэл]0 349

Улаанбаатар [Дуу сонсох]0 547

Ховард бяцхан охидтой Монгол бүжиг бүжиж тусгай зочдыг баярлуулжээ0 815

Notorious BIG тухай дэлгэрэнгүй7 2633

Rewind YouTube Style 20120 334

50 Cent осолд оржээ [Шинэ мэдээ]0 354

2NE1 - I LOVE YOU [Клип]0 322

Beyonce эдгээр зургуудыг устга хэмээн шаардав [Фото мэдээ]0 345

Nisvanis & Sonor - Чи чадах уу ? [Клип]0 340

Chris Brown - Sweet Love [Клип]0 270

2Pac - Resurrection [Баримтат кино]0 778

Сэтгүүлийн нүүрэн дээрх нүцгэн одод [Фото мэдээ]0 445

Camerton II төсөл 5-р шат Дөрвөл баг - Чамайг би боддоггүй гэж үү0 565

Леди Гага алхаж чадахаа больжээ [Мэдээлэл]0 324

Камертон 2 - 4-р шат Дугаар 1-50 407

Бруно Марсын ээж хорвоог орхижээ0 534

Дуучин Д.Болд ITUNES-тэй гэрээ байгуулна [Мэдээлэл]0 375

Нот-гүй яриа - Б.Номин-Эрдэнэ0 450

Timbaland - Hands In The Air ft. Ne-Yo [Клип]0 303

”Guns N’ Roses”-ын дуучин хулгайд цөлмүүлжээ0 492

Onyx & Click click boom [Фото]1 861

Баагий - Хайртай [Клип]0 551

Рианна өөрийг нь зодсон залуутай эргэж нийлснээ тайлбарлав [Мэдээлэл]0 324

Backstreet Boys дахин тавуулаа боллоо0 392

“Крис Браун vs Дрейк” боксын рингэнд0 328

“Maxim”-ийн хамгийн дур булаам арван бүсгүй [Фото мэдээ]0 468

"МОНГОЛ ПОП 2" цомгийн танилцуулга [Мэдээлэл]0 697

Мэдэгдэл!0 351

Аделийн хүү папараццид2 499

Just For Laughs [Инээдмийн]0 342

Залуусын хамгийн анхны d20 брэнд үзүүлж байна0 340

Flo Rida - Wild Ones ft. Sia [Клип]0 307

Секси Rihanna0 413

Барак Обама Жастин Биберийн Boyfriend дууг дуулав [Шинэ бичлэг]0 366

“Камертон 2” шоуны шилдгүүд тодорлоо [Мэдээлэл]0 521

Рианнагийн төрсөн өдөр Крис Браунтай хамт [Мэдээлэл]0 294

Хурд & Домог - Даатгал хээр [Шинэ клип]0 502

Gee and Dj Zaya - Түй май [Клип]1 335

Snoop Dogg Норвегид баривчлагджээ [Шинэ мэдээ]0 361

Justin Bieber - As Long As You Love Me ft. Big Sean [Клип]0 393

Селена Гомез халамжтай эгч3 503

Maroon 5 - One More Night [Шинэ клип]0 407

Eminem - Not Afraid (Клипний ард)0 1339

2Pac - Hit Em Up [Шилдэг дисс]0 403

Justin Timberlake -н шинэ цомог бэлэн болжээ [Мэдээлэл]0 361

Michael Jackson - This is It [Кино]0 428

“Аравт” эрч хүч эргэн ирлээ [PR Мэдээ]0 361

Eminem тухай0 438

Avril lavigne хуримынхаа гэрэл зургуудыг сонирхуулжээ0 501

ROKIT BAY-тэй хамт өнгөрүүлсэн үдэш [Мэдээлэл]0 666

Lil wayne сүй тавих уу?0 392

Крис Брауны аав Рианнаг зөвшөөрсөнгүй0 323

Extacy - Неон гэрэл [Шинэ клип]0 365

Нот-гүй яриа - GEE [Нэвтрүүлэг]0 776

Кэти Перри лимбэ үлээж байгаад азаартав [Бичлэг]0 519

Хулан - The Story of My LIfe [Клип]0 309

Wonder Girls ft. Akon - Like Money [Клип]0 289

Нот-гүй яриа - Чинбат [Нэвтрүүлэг]0 312

A-Sound - You cast your spell [Клип]0 340

Pitbull - Get It Started ft. Shakira [Клип]0 287

Ансу ft Гантулга - Захидал [Клип]0 368

Амьдаараа галд шатсан Баавар [Мэдээлэл]0 357

Jennifer Lopez feat Flo Rida - Goin' In [Клип]0 292

Өвөрмонгол элэглэл [Хошин]0 1034

MC Хүлэгээ - Хагацах гэж хайрлаагүй [Клип]0 429

Mac & Devin Go to High School [Кино]1 1295

Шакирагийн хүү Милан0 345

Селена Гомезийн ээж хөл хүнд болжээ0 440

Цэцэ - Нийслэл хүү нэвтрүүлэг [Дугаар 7]0 629

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.0 367

2Pac-ыг Hologram аргаар амилуулсан нь [Шинэ бичлэг]0 590

DMX-ийн ээлжит зөрчил [Мэдээлэл]0 322

Juice 1992 [Кино]0 388

Бейонсигийн гэр бүл олны нүд хужирлав [Мэдээлэл]0 327

Far East Movement - Dirty Bass ft. Tyga [Клип]0 299

ONYX & CLICK CLICK BOOM0 563

Anemone - Надад мөрөөдөл бий [Шинэ клип]0 390

Камертон 2 (1-р шат) Part 12-220 468

Justin Timberlake бүл нэмнэ0 365

Desant - Black team [Клип]0 267

BERD feat Dandii - Үргэлж сайхан зүйлсийн тухай [Клип]0 381

Rihanna секс халдлагад өртсөн үү0 830

Харанга - Бороо [Шинэ клип]0 893


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2025 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.