2024.11.29 7:00 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » 2013 » 2-р Сар » 13 » Рианна өөрийг нь зодсон залуутай эргэж нийлснээ тайлбарлав [Мэдээлэл]
2:11 PM
Рианна өөрийг нь зодсон залуутай эргэж нийлснээ тайлбарлав [Мэдээлэл]
Дуучин бүсгүй Рианна хуучин найз залуу Крис Браунтайгаа харилцаагаа сэргээж, ойрд тэд салж хагацахгүй үргэлж хамтдаа байгаа юм. 2009 онд Крис Браун "Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын өмнөхөн Рианнаг зодож, хүний нүүр харахын аргагүй хөх няц болгосон нь дуулиан тарьсан удаатай. Үүний дараагаар Рианна Крис Браунаас харилцаагаа бүрэн тасалсан ч гэсэн өнгөрсөн оны сүүлчээр тэд хамтдаа үзэгдэх болсон юм. 
Тэгвэл саяхан 24 настай Рианна яагаад өөрийг нь зодсон залуутай эргэж нийлснээ хэвлэлд анх удаагаа тайлбарлажээ. "Би хамгийн гол нь аз жаргалтай байх л чухал гэж үзсэн. Тиймээс бусдын юу гэж хэлэх нь надад огт хамаагүй. Би алдаа хийлээ ч гэсэн энэ зөвхөн миний алдаа байх болно” гэж Рианна Rolling Stones сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. 
"Бид хоёр урьдынх шигээ муудалцахаа больсон. Бид бие биенээ хүндэлдэг. Хамтдаа байхыг хүсдэг, сайхан байдаг тул бид нэг нэгнээ дахиж алдахыг хүсэхгүй” гэж Рианна нэмж өгүүлсэн байна.



Ангилал: Мэдээлэл | Үзсэн: 304 | Нэмсэн: Administrator | Үнэлгээ: 5.0/1


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.