2024.11.29 6:40 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » 2011 » 12 » 15 » Стив Жобс
4:38 PM
Стив Жобс
"Apple" гээд ганцхан үгийг харахад шүлс асгаруулам шинэхэн ногоон алимнаас илүү бидний амьдралын салшгүй хэрэгцээ болсон Мак компютэрүүд цаашлаад Ipad, IPod санаанд тань бууж байгаа биздээ. Хүн төрөлхтөний ирээдүйг өөрчилж чадсан "Алим" хэмээх том корпарацийг Стив Жобс гэх эрхэм үндэслэсэн гэдгийг хүн бүр мэднэ. Харин та түүнийг коллэжээсээ хасагдаж төгсөж чадаагүй, бүх л амьдралаа зориулан босгосон "Алим" компаниасаа халагдаж алдарт "Пиксар" студийг үүсгэсэн гэдгийг мэдэх үү? Стив Жобс 2005 оны зун Стэнфордын их сургуулийг 50 настайдаа төгссөн юм. Төгсөхдөө хэлсэн үгийг нь миний бие орчуулан оруулахаар шийдлээ. 15 минутын турш үг хэлэхдээ Стив өөрийнхөө амьдралын 3 сонирхолтой түүхийг бидэнтэй хуваалцсан юм. Тэнэг хэвээрээ, өлсгөлөн хэвээрээ бай - Стив Жобс "Яг энэ мөчид дэлхийн хамгийн шилдэг их сургуулийн нэгд та бүхэнтэй хамт байгаадаа туйлын их баяртай байна. Чин үнэнээр хэлэхэд би амьдралдаа коллэж төгсөж байсангүй Одоо энд зогсож байгаа маань коллэжийн амьдралтай хамгийн ойр байсан үе маань болж таарч байна. Би та бүхэнд амьдралынхаа 3 түүхийг ярьж өгөхийг хүсэж байна. Илүү зүйл үгүй гуравхан түүх. Эхний түүх - Цэгүүдийг холбосон нь Би "Рийд" коллэжийг элссэнийхээ 6 хан сарын дараа хаяж орхисон.. Тэгээд 18 сар буцаж орох гэж хүлээсэн. Гэвч ямар шалтгааны улмаас би коллэжээ орхив? Энэ бүхэн намайг төрөхөөс ч өмнө эхэлсэн юм. Ээж маань намайг төрүүлэхдээ энгийн нэг коллэж төгссөн гэр бүлгүй бүсгүй байсан юм. Намайг энэ ертөнцөд мэндэлхээс өмнө миний хувь заяаг ээж маань өөр хүмүүсийн гарт өгөхөөр хатуу шийдсэн байж билээ. Төрсөнийхөө дараа би хуульч залуу болон түүний эхнэрт үрчлэгдсэн. Эцсийн мөчид эхийн хэвлийгээс намайг гарахаас өмнө үрчилж авсан эцэг эх маань охин хүсэж байсан гэдэг. Шөнө дунд гэнт утас дугарч намайг охин биш хүү гэдгийг тэдэнд хэлээд намайг үрчилж авах эсэхдээ итгэлтэй байгааг асуухад тэд : "Тэгэлгүй яахав" гэж эргэлзэлгүй хариулсан. Төрүүлсэн эх маань коллэж хэзээ ч төгсөж байгаагүй бол төрсөн эцэг маань дунд сургууль төгсөж байгаагүй нь хожим нь тодорхой болсон юм. Ээж маань намайг үрчлэх сүүлийн гэрээнд гарын үсгээ зурахаас татгалзсан ч үрчилж авсан эцэг эх маань намайг коллэжид явуулна гэж амалсанаар эх маань гарын үсгээ зурсан. Ингэснээр би хувь заяаны эргүүлгээ даган 17 жилийн дараа коллэжид явсан. Юу ч бодолгүй би одоогийн Стэнфорд шиг өндөр төлбөртэй коллэжийг сонгож орхилоо. Коллэжийн сургалтын төлбөрийг төлөх гэж эцэг эхийн маань бүх л цуглуулсан хуримтлал үрэгдэж байлаа. 6 сарын дараа би энд сурах нь ямар ч үнэ цэнэгүйг олж харсан. Би амьдралдаа юу хийх дуртайгаа болон коллэж үүнд минь яаж туслах талаар бодоод бодоод юу ч олж чадаагүй юм. Гэтэл би тэнд эцэг эхийнхээ бүх насаараа цуглуулсан мөнгийг үрсээр байлаа. Эцэст нь би бүх зүйл сайхан болно гэж найдаад коллэжийг орхих шийдвэрээ гаргасан. Тухайн үед энэ шийдвэр надад маш аймшигтай байсан ч эргээд харахад амьдралдаа хийсэн хамгийн сайн шийдвэр маань тэр байж билээ. Коллэжийн хаалгыг бүр мөсөн хаасны дараа би дургүй хичээлүүддээ суулгүй зөвхөн дуртай хичээлдээ шамдах боломж олдсон юм. Харамсалтай нь энэ бүхэн миний төсөөлсөн шиг тийм сайхан байсангүй. Надад унтлагын өрөө гэж байгаагүй учраас би найзуудынхаа өрөөний шалан дээр унтдаг байлаа. Өөрт байгаа 5 доллартаа зохицуулж шилтэй кола авчирч ууж, бүтэнсайн өдөр бүр 7 майл алхаж Харэ Кришна сүмд сайхан хооллодог байв. Өөрийнхөө хүсэл сонирхлыг даган амьдралын саад тотгорт бүдчин явсан маань сүүлд нь надад үнэлж баршгүй тус хүргэсэн юм. Нэг жишээ авъя лдаа : Рийд Коллэж тухайн үедээ хамгийн цэвэр бичигтэйгээр орон даяаар гайхагдаж байсан. Кампус тэр чигээрээ уран гартнуудаар дүүрсэн мэт л байв. Би коллэжээс гарсан болохоор энгийн хичээлүүдэд суух шаардлагагүй болсон. Тийм учраас би цэвэр бичгийн ангид сууж яаж ингэд бичдэгийг сурахыг хүссэн. Би шэриф, түүний төрлүүд, ялгаатай үсгүүдийн нэгдэл зэрэг бичгийг яаж гоё болгох талаар бүх л зүйлийг сурсан. Хичээлүүд надад үнэхээр түүхэн, бас гайхамшигтай байсан. Тийм ч учраас сонирхолтой яг л хүссэн зүйлээ олсон мэт байв. Гэвч энэ бүхэн сурсан зүйл маань надад амьдрал дээр ямар ч хэрэг болсонгүй. Гэхдээ 10 жилийн дараа бид анхны "Макинтош" компютэрийг бүтээж байхад надад сурсан зүйл маань үнэлж баршгүй тус боллоо. Рийд коллэжид миний сурсан зүйлийн ачаар компютерийн түүхэнд урд хожид байгаагүй өвөрмөц шийдэлтэй Макинтош компютер мэндэллээ. Хэрвээ би коллэжээс гараагүй бол Мак компютер хэзээ ч ийм үзэсгэлэнтй дүр төрхтэй байхгүй байсан. Харин "Виндоус" үйлдлийн систэм макыг хуулбарлаж эхлэхэд л би үүнийг ойлгож билээ. Коллэжид байхад эдгээр цэгүүдийг хэрхэн холбох талаар ямар ч төсөөлөл байхгүй байсан бол 10 жилийн дараа эргээд харахад энэ дэндүү, бүр дэндүү тод байжээ. Дахиад хэлэхэд чи урагшаа харж цэгүүдийг холбож чадахгүй харин эргээд нэг өнгөрсөн үе рүүгээ өнгийхдөө чиний амьдралд болоод өнгөрсөн зүйлүүд хоорондоо ямар нэг учир шалтгаантай байсаныг ойлгож болно. Тийм болохоор одоо хийж байгаа зүйлээрээ ирээдүйдээ итгэлтэй алхана гэдэгтээ итгэ. Чиний карма, хувь төөрөг, амьдрал ямар ч байсан гэсэн ямар нэгэн юманд заавал итгэх хэрэгтэй. Итгэх нь чамайг амьдралд дунд хэзээ ч шалдаа буулгахгүй. Учир нь миний амьдралд "итгэл" маш том өөрчлөлт хийсэн юм. Миний хоёрдахь түүх бол : Хайр ба Хагацал Залуу насандаа юу хийх дуртайгаа олсон би бол азтай хүн. Воз бид хоёр анх "Алим" брэндийг манай эцэг эхийн гаражид эхлүүлж байсан. Гражид тарьж эхлүүлсэн "Алим" маань бидний шаргуу хөдөлмөрийн ачаар 10 хан жилийн дараа гэхэд 2 биллион америк долларын хөрөнгөтэй 4000 ажилчинтай том мод болон өргөжсөн юм. Бидний хийсэн хамгийн шилдэг бүтээл Макинтош компютерээ гаргахад би 31н настай байлаа. Үүний дараа би халагдсан. Яаж үүсгэсэн компаниасаа халагдсан юм бэ гэж гайхаж байна уу? Алим маань өргөжин дэвжих хэрээр би мэдлэг, чадалтай гэх хүмүүсийг өөртэйгээ хамт ажиллуулхаар урин авчирч байлаа. Эхний нэг жил бүх зүйл хэвийн байлаа. Гэтэл удаачгүй бидний санаа бодол нийлхээ больж санал зөрөлдөж эхэлсэн. Тэгтэл манай ерөнхий захирлууд түүнтэй хамт гэдгээ надад илэрхийлсэн юм. Ингээд би 30 тай байхдаа Алим компанийхаа үүдийг татан гарлаа. Амьдралаа зориулж хийсэн зүйл маань ингээд алга болчихсонд би итгэж ч чадахгүй хэдэн сар болж билээ. Сүүлд нь би компютерийн өмнөх эрин үеийг бүр мөсөн халж орхисон гэдгээ ойлгосон юм. Би Давид Пакард(HP ийн үндэслэгч) болон Боб Нойс(Зөвлөгч, зохион бүтээгч) нартай уулзаж бүх юмыг баллаж орхисондоо уучлалт гуйсан. Миний ажлаас халагдсан маань тухайн үедээ бүх нийтийн анхаарлын төвд байсан. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөх тусам би өөрийнхөө хийж байсан зүйлдээ дуртай гэдгийг улам хүчтэй мэдэрч байлаа. Алим аас халагдах нь миний дуртай зүйлийг өөрчлөөгүй юм. Тийм учраас би дахиад эхлэхээр шийдсэн. Удаагүй Алимаас халагдсан маань миний амьдралд тохиолдож болох хамгийн сайн зүйл болсон билээ. Толгой эргэм амжилтаас уруудаж дахиад шинэ суралцагчаас эхлэхэд бүх л зүйл бас эргэлзээтэй санагдаж байсан ч энэ үйл явдал намайг амьдралын маань хамгийн бүтээлч үерүү хөтөлсөн юм. Дараагийн 5 жилд нь би "NeXT" хэмээх компань байгуулсан. харин үүний дараа "Пиксар" компаниа байгуулж зүрх сэтгэлийг минь булаасан гайхамшигтай бүсгүйтэй учирсан. Анхны компютерийн тусламжтай бүтээсэн "Тоглоомын түүх -1" гэсэн хүүхэлдэйн киног бүтээснээр "Пиксар" дэлхийн хамгийн амжилттай анимэйшн студь болж хувирлаа. Удаачгүй Алим компань миний "NeXT" компанийг худалдаж авсанаар би буцаад Алимд ажиллах болов. Бидний "NeXT" компань дээр хийж байсан технологиуд Алимны дараагын амжилтын үед нь хөтлөх хөшүүрэг болсон юм. Энэ зуур Лаурэнэ бид хоёр аз жаргалтай гэр бүлийг бүтээж чадсан юм. Энэ бүхэн болж өнгөрсний дараа би ганц зүйлд л итгэлтэй байсан нь "Хэрвээ би алимаас халагдаагүй бол дээр дурдсан бүх зүйлүүд болохгүй байсан юм". Халагдахад надад хэзээ ч сайхан байгаагүй ч зарим нэг зүйлд тэвчээр хэрэгтэй гэдгийг ойлгосон юм. Амьдрал чамайг заримдаа тоосгоор толгой руу чинь цохиж орхино. Гэвч зорьсон газраа хүртлээ бүү шантраарай. Бүх зүйл эсрэг харчихсан мэт үед дуртай зүйлээ гэсэн сэтгэл маань л намайг авч гарсан. Та ч гэсэн өөрийн хайртаа хүмүүсдээ үнэнч байдаг шиг үнэнч байх дуртай ажилаа олж авах хэрэгтэй. Таний ажил таний амьдралд маш том байр суурь эзэлдэг. Харин ажилаас сэтгэл ханамж авах ганцхан зам нь дуртай зүйлээ л хийх юм. Хэрвээ дуртай зүйлээ олоогүй байгаа бол бууж өгөлгүй хайгаарай. Сэтгэл зүрхээрээ та түүнийг олно гэдгээ мэдэж байгаа. Олсоны дараа хором мөч өнгөрөх тусам та өөрийгөө аз жаргалтайгаар мэдрэх болно. Олоогүй бол дахиад хэлье олох хүртлээ бүү бууж өгөөрэй. Миний гуравдахь түүх бол : Үхэл 17 той байхдаа би : "Өдөр бүр амьдралынхаа сүүлийн өдөр мэт амьдар, нэг л өдөр чиний гарцаагүй зөв байх болно" гэж уншиж билээ. Энэ үг надад сүүлийн 33 жил амьдрах эрч хүчийг өгсөн. Өдөр бүр би өөрийгөө толинд хараад "Хэрвээ энэ өдөр миний амьдралын хамгийн сүүлчийн өдөр юм бол би өөрийнхөө хүссэн зүйлүүдийг хийх болвуу?" гэж асуудаг. "Үгүй" гэж маш олон өдөр би өөртөө хариулж байсан. Ямар нэг зүйлийг өөрчлөх хэрэгтэй гэдгийг би мэдэрч байлаа. Өөрийгөө удахгүй энэ хорвоогоос явна гэдгийг анхааруулах нь намайг урагш түлхэх маш их хүч болж байлаа. Нэр хүнд, айдас, ичгэвтэр байдал , уналт доройтол бүх зүйлийн үхлийн өмнө дэндүү өчүүхэн зүйл билээ. Үхэхдээ ирсэн шигээ л нүцгэн буцах учираас зүрх сэтгэлээ сонсох нь алдах зүйл үгүй. Жил орчмын өмнө би хорт хавдартай гэдгээ мэдсэн.Надад нарийн шинжилгээ хийсэний дараа ходоодонд маань ур байгааг харуулсан. Миний хувьд ходоодны булчирхай ч гэж мэддэгүй байлаа тэр үед. Эмч маань энэ хавдартай хүмүүсийн ихэнх нь эмчилгээгүй ба 6 сараас илүү амьдрах боломжгүй гэдгийг хэлсэн. Гэртээ хариад ажил төрлөө зохицуулахыг зөвлөсөн. Ажил төрлөө зохицуул гэдэг нь хүүхдүүддээ ирээдүйн 10 жилд хэлэх зүйлсээ хэдхээн сард багтааж хэл гэсэн үг байлаа. Гэр бүлийнхээ гишүүдэд ингэж эрт хэлэх нь тэдэнд амар байх болно гэсэн байна. Нэг үгээр бол үүрд баяртай гэж хэл гэсэн үг юм. Энэ өдрөөс хойш өдөр бүр би эмчийн хяналтан доор байлаа. Биопси шинжилгээ нэг орой өгсөн юм. Шинжилгээний хариу гарахад би маш тайван байсан. Тэр үед гэргий маань над дээр ирээд миний хавдараас авсан эснүүдийг микроскопоор ажиглаад эмч маань нулимс унаган : "Энэ булчирхайн хавдар мэс заслын тусламжтай эмчлэгдэж болно" гэж хэлсэн юм. Би мэс засалд орсон. Одоо бүх зүйл сайн байна. Дээр ярьсан түүх маань миний үхэлтэй хамгийн ойр байсан үе юм. Ирээдүйд ч гэсэн тийм байгаасай гэж найдаж байна. Харин үүнийг туулж гарсаны дараа та бүхэнд хэлэх зүйл бол үхэл бол маш хүчтэй, оюун санааны ухагдхуун юм. Хэн ч үхэхийг урьтал болгодоггүй. Диваажин гэж байдаг боддог хүмүүс хүртэл үхээд хурдхан түүндээ очихыг боддоггүй шүү дээ. Үхэл ч гэсэн бидний хүсэн хүлээсэн төгсгөл биш ч хэн ч үүнээс зугтаж чадаагүй. Үхэл бол амьдралын хамгийн энгийн бөгөөд шилдэг нээлт. Ужирч хөгширсөнг нь алга болгож шинэ сайхныг урин дууддаг. Харин яг энэ мөчид шинэ зүйл бол чи. Энэ мөчөөс гэвч тийм ч удалгүй чи шинэ байхаа болж арчигдаж алга болно. Сэтгэл хөдлөлөөр их ярьж байгаа бол уучлаарай гэхдээ энэ үнэн юм. Танд олдсон цаг хугацаа хэмжээтэй. Тийм учир өөр хэн нэгний амьдралаар амьдарч цагаа бүү үрээрэй. Өөр хэн нэгний бодсон бодлоор амьдарч хэрхэвч болохгүй. Таний дотор буй дуу хоолойг бусдын дуу хойлоогоор сольж болохгүй. Хамгийн чухал нь зүрх сэтгэлээ сонсох түүнийг дагах зориг хэрэгтэй. Зүрх сэтгэл танийг чухам яг юу болох гэж байгааг аль хэдийнээ мэдчихсэн байгаа. Харин бусад зүйлүүд бол дараа нь яригдана. Намайг бага байхад "Цагаан Дэлхий Каталог" гэсэн гайхамшигтай гоё сэтгүүл хэвлэгддэг байлаа. Тэр үеийн залуусыг байлдан дагуулж байсан уг сэтгүүлийг Стиварт Брэнд гэж хүн үүнийг хэвлүүлдэг байсаныг хожим нь мэдсэн юм. Компютер өргөн хэрэглээнд нэвтэрхээс өмнө буюу 1960 аад оны сүүл үе байлаа. Энэ үед Гүүглэ корпарацийн агуу санаа дөнгөж цаасан дээр явж байсан үе. Стиварт болон тэдний багийнхан 1970 оны дундуур сүүлийнхээ хэлэлцүүлэгийг гаргаж байх үед би чиний насан дээр байлаа. Сүүлийн хэлэлцүүлэгийн ард талын хавтсан дээр : "Тэнэг хэвээрээ ,өлсгөлөн хэвээрээ бай" гэж бичээд өглөө мандаж буй наран доор тосгоны замыг дүрслэн үзүүлсэн байсан юм. Би ч гэсэн үүнийг та бүхэнд хүсэж байна. Энэ мөчөөс эхлэн би ч гэсэн шинэ зүйлийг эхлэх болно. "Тэнэг хэвээрээ, өлсгөлөн хэвээрээ бай" Та бүхэнд баярлаллаа. Зургаадугаар сарын 12, 2005 он Сайтандаа орчуулга хийхээс биш блогтоо ямар нэг зүйл орчуулж тавина гэж бодож байсангүй. Гэсэн ч энэ бичлэгийг үзсэний дараа өөрийн эрхгүй орчуулж тавиж бусад хүмүүстэй хуваалцмаар санагдсанаа тэсгэлгүй нэг дор хөрвүүлээд дуусгачихлаа. Өлсгөлөн хэвээрээ, тэнэг хэвээрээ бай гэдэг нь ялалт амжилтандаа сэтгэл ханалгүй өлсгөлөн мэт урагшаа тэмүүлж, сурсан мэдсэнээ хангалттай гэж бодолгүй тэнэг юм шиг л суралц гэсэн гэж мунхаг би ойлголлоо. Өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсох нь хамгийн чухал. Таний зүрх сэтгэл таньтай ярилцах тэр дуу хоолойг өөр хэн нэгний санал бодол, дуу хойлоогоор бүү солиорой. Учир нь амьдрал өөрөө өөрийнхөөрөө бус өрөөл нэгний бодлоор амьдрахад дэндүү богинохон шүү дээ. Бидний ирээдүйг өөрчилж чадсан эрхэм Стив Жобсын өмнө мэхийн ёслоё. Энх амгалангын орондоо таайван нойрсдоо. 


Ангилал: Мэдээлэл | Үзсэн: 496 | Нэмсэн: Administrator | Үнэлгээ: 5.0/1


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.