2024.11.29 4:46 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » Техник технологи » Бусад

DVD, Bluray стандарт
Мэдээ таалагдсан бол

Сайтынхаа уншигчдад бид өнөөдөр SD, HD тай салшгүй холбоотой DVD, Bluray дискний тухай мэдээлэл хүргэхээр бэлдлээ.

DVD

За тэгэхээр юуны өмнө бид дүрсний хамгийн бага дэлхий нийтийн стандарт болох SD стандарт болон түүнийг тоглуулах зөөвөрлөх боломжтой DVD-ний талаар ярих хэрэгтэй. Мэдээллийг 4-9Gb хэмжээтэй агуулах басхүү зөөвөрлөх боломж олгосон DVD-ийг Dissociated Vertical deviation/ анх 1995 онд "Сони”, "Тошиба”, "Панасоник”, "Филиппс” компаниуд бүтээж, хэрэглээнд гаргажээ. Харин дүрс бүхий видео хэлбэрийг Тошиба” компани 1996 оны арваннэгдүгээр сард бүтээсэн бол АНУ-д 1997 оны гурав, Европт 1998 оны арав, Австралид 1999 оны хоёрдугаар сард тус тус нэвтэрсэн байна. Саяхан л бид DVD буюу SD стандартын гайхамшгийг мэдэрч байсан шүү дээ. Одоо ч гэсэн DVD стандарт монголчууд бидний амьдралд байсаар л байна. Учир нь гэвэл DVD тоглуулагчийг алдартай цахилгаан бараа үйлдвэрлэгчдээс эхлээд хятадын хувийн үйлдвэрлэгчид хүртэл маш олон тоогоор үйлдвэрлэж хямд үнээр худалдаанд гаргасаар л. Харин DVD – ийн дараагийн стандарт болох Bluray HD тоглуулагч бидний амьдралд төдийлөн нэвтэрч чадаагүй л байна. Гэтэл Bluray HD Стандартын дараагийн хувилбарууд болох 2k, 4k,8k гэсэн дүрсний өндөр нягтаршилтай HD -Ээс даруй 4 дахин их нягтшилтай дүрсийг тоглуулах боломжтой тоглуулагчуудыг цахилгаан бараа үйлдвэрлэгчид үйлдвэрлэж эхэлсэн.

За тэгэхээр энд нэг зүйлийн үл ойлголцлыг тайлахыг оролдоё. Зарим хэрэглэгчид DVD дээр HD  бичлэг үзэж болдог гэж ойлгодог. Болохын хувьд болноо. Хэрвээ тухайн киног HD стандартаар DVD дээр, дата буюу File хэлбэрээр бичиж зөвхөн компьютер болон бусад тусгай төрлийн тоглуулагч дээр үзэж болох хэлбэрээр бичвэл үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл DVD тоглуулагчинд тоглуулж гаргах боломжгүй. Учир нь DVD тоглуулагч нь зөвхөн 720*576 гэсэн харьцаатайгаар бичигдсэн DVD file -ийг дэмжиж ажилладаг.  Саяхныг хүртэл кино үйлдвэрлэгчид гол орлогоо DVD борлуулалтаас олдог байв. Гэтэл өнөөдөр хэрэглэгчдийн дийлэнх тоон төхөөрөмж ашиглах, интернэт дэх хууль ёсны киноны захаас авах, видео захиалга хийх зэргийг илүүд үзэх болжээ. Эдгээр шинэ боломж DVD-ийг зах зээлээс эрчимтэй шахаж байна. Тиймээс ч Холливудын кино үйлдвэрлэгчид бүтээлээ энэ формат дээр олноор нь хэвлэхээс татгалзах болов. 

Bluray 

DVD диск нь 200 он гарсаар технологийн дэвшил хурдан хөгжихийн хэрээр хоцрогдож илүү их мэдээлэл болон өндөр нягтаршилтай дүрсийг тоглуулах зайлшгүй шаардлага гарч ирсэнээр зохион бүтээгчид дараагийн үеийн төхөөрөмжийг зохион бүтээж эхэлсэн. Яг энэ үед Toshiba болон Sony компаниуд өөрсдийн төсөл ажиллаж байсан бөгөөд 2008 онд шинэ DVD -ий стандартыг олон нийтэд танилцуулсан юм. Toshiba компаний хувьд 25GB -ийн багтаамжтай HD DVD -ийг танилцуулсан бол Sony компани Bluray хэмээх 25-50 GB багтаамжтай дискийг танилцуулсан. Харин энэхүү хоёр стандарт хоёул зах зээл дээр зэрэг орших боломжгүй байсан бөгөөд аль нэг нь л цаашид стандарт болж үлдэх хэрэгтэй байсан юм. Тухайн үед Sony компани өөрийн консоль болох PS 3-т Bluray диск унших төхөөрөмжийг суулгаж Full HD консоль тоглоомыг олон нийтэд танилцуулж тэсрэлтийг хийж байсан. Харин өрсөлдөгч болох XBox 360 тухайн үед энгийн DVD Стандартыг дэмжих консолийг танилцуулсан нь тоглоомчдын сэтгэлд хүрсэнгүй. Иймээс Xbox360 -т HD тоглоом тоглуулах боломжийг хайж Toshiba-ийн HD DVD-унших төхөөрөмжийг дагалдах хэрэгсэл маягаар худалдаанд гаргасан боловч төдийлөн амжилт ололгүй больсон. Ингэж энэхүү 2 дискний стандарт анх удаа олон нийтэд танилцуулагдсан юм. Харин toshiba-ийн HD DVD тоглуулагчийг дэмжих компани тухайн үед тийм ч олон байгаагүй учраас зах зээлээс гарсан. Bluray дискийг Дата хэлбэрээр мэдээлэл хадагалах боломжтойгоос гадна FUll HD, 3D киног тоглуулах давуу талтай хэдий ч зах зээл дээр энэхүү диск нь өөрөө өндөр өртөгтэй бүтэж байгаа зэргээс шалтгаалж хараахан айл бүрийн хойморт заларах нь ховор байна.

Мэдээ таалагдсан бол
Ангилал: Бусад | Нэмсэн: Administrator (2013.02.24) | Үзсэн: 636 | Сэтгэгэдэл: 3 | Үнэлгээ: 5.0/1
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.