2024.11.29 4:40 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » Техник технологи » iOS

iOS 6.1 Jailbreak хийх заавар
Мэдээ таалагдсан бол

Apple-ын iOS үйлдлийн системыг ашигладаг тэр дундаа 6.0 6.1-г ашигладаг хэрэглэгчдийн хамгийн хүсэн хүлээсэн үе саяхан 2013 оны 2-р сарын 4-ны 12:00 цагт болоод өнгөрлөө. Маш олон хүн iOS 6.1 үйлдлийн систем суулгасан iPhone. iPad. iPod оо Jailbreak хийх гэж зарим нэг нь унтахгүй хэд хэдэн цаг хүлээж секүнд тутамд уг Evasi0n.com-ыг шалгасан нь мэдээж. Харин та бүхэндээ Монгол заавартайгаар хэрхэн өөрийн iPhone. iPad. iPod оо Jailbreak хийх хичээлыг Монголын вэбсайтуудаас хамгийн түрүүнд оруулж байгаадаа баяртай байна. За Jailbreak-ээ хийцгээе

Шаардлага
1. 5 минутын зав цаг
2. Таны компьютер Windows (XP minimum), Mac OS X (10.5 minimum) эсвэл Linux (x86 / x86_64) үйлдлийн системтэй байх ёстой
3. iPhone, iPad эсвэл iPod чинь iOS 6.0 бол 6.1 луу шилжүүлээрэй (Хэрвээ мэдэхгүй бол энэдээс хувилбараа харж болно Settings / General / About => Version)
4. USB Cable-аар холбосон байх
Заавалчгүй унш (ЧУХАЛ)
1.Өөрт хэрэгтэй мэдээллүүдээ Backup хийн мөн iCloud ашиглан хадгалж авах
2.Хэрвээ та Passcode-той бол Jailbreak хийх явцад арилгасан байх ёстой
3.Jailbreak хийж байх явцад iTunes болон Xcode ажилуулаагүй байх ёстой. Jailbreak дуустал илүү дутуу зүйл битгий оролт
Дээрх зүйлсүүдийг албан ёсны вэбсайтаас орчуулсан бөгөөд манай талаас Jailbreak хийх үйл явц амжилттай болсон болно. Хэрэв таны утас гэмтэх юм бол манай талаас огт хариуцлага хүлээхгүй бөгөөд таны өөрийн буруунаас болсон байх болно Жич: Хэдэн сая хүнээс таных программаас болж эвдэрнэ гэж байхгүй.
[ Linux[ Windows[ Mac OS

Evasi0n Jailbreak дэмжих жагсаалт
iPhone 3GS
iPhone 4
iPad 2
iPod touch 4th generation
iPhone 4S
iPad 3
iPod touch 5th generation
iPhone 5
iPad mini
iPad 4
Apple TV 2
Evasi0n Jailbreak хийх боломжтой iOS хувилбар 
iOS 6.1
iOS 6.0.2
iOS 6.0.1
iOS 6.0
Evasi0n Jailbreak бол Untethered буюу компьютерт USB холбон дахин асаах шаардлагагүй

- Windows Хэрэглэгчдэд зориулж заавар зураг -
Алхам 1
Эхний алхам та өөрийн iхэрэгсэл дээрх файлуудаа хадгалж авахаа мартав.

Алхам 2
Шинэ фолдер нээж татаж файлаа фолдер дотороо хуул.


Алхам 3
Хуулж дууссан бол одоо та Rar файлаа задлах хэрэгтэй.


Алхам 4
Харин одоо таны задалсан файл дотор evasi0n-win хэмээх нэртэй файл байгааа яг доорх зурган дээрх шиг. 


Алхам 5
Evasi0n.exe нэртэй файл дээрээ хулганыхаа баруун товчыг даран Run as Administrator сонголтыг сонго.


Алхам 6
Өөрийн iхэрэгсэлээ USB кабелаар компюьтертээ залгах хэрэгтэй.


Алхам 7
Залгасан гэж найдаж байна. Харин таны хэрэгсэл нууц кодгүй байх хэрэгтэй. Хэрвээ нууц код хийсэн бол та яаралтай арилгаарай. Арилгасны дараа Jeilbreak хэмээх товч тань тодрохоор нь дарж ажилгааг эхлүүлээрэй.


Алхам 8
Эхлүүлсэний дараа доорх зурган дээрх шиг уншиж байх болно.




Алхам 9
Доорх зурган дээрх шиг бичиг анивчаад байвал та өөрийн хэрэгсэлийн түгжээг тайлан шинээр гарч ирсэн jeilbreak хэмээх нртэй app -луу ороорой.




Алхам 10
Харин одоо жаахан хүлээх хэрэгтэй. 




Алхам 11
Харин одоо нөгөө jeilnreak хэмээх app тань cydia нэртэй бидний сайн мэдэх App -иар солигдсон байх болно.
Мэдээ таалагдсан бол
Ангилал: iOS | Нэмсэн: Administrator (2013.02.05) | Үзсэн: 730 | Үнэлгээ: 5.0/1
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.