2024.11.29 4:40 AM
Эхлэл » Техник технологи » iOS |
Мэдээ таалагдсан бол |
Зөвхөн кракдсан тоглоом суулгах төдий бус өөр олон нэмэлт үйлдлүүдийг хийх боломж олгодог тул Jailbreak хийх нь ихээхэн ач холбогдолтой зүйл байдаг.
Jailbreak хакерууд зөвхөн системийг нь нэвтлэж байгаа хэрэг бус Apple-ын хувьд тэдний ажил ихээхэн тус хүргэж байдаг нь тодорхой. Аль хэсэгт сул тал байгааг зөвхөн хакерууд олж илрүүлээд харин Apple-ын програмистууд тэрний эсрэг exploit бичиж шинэчлэл (update) хэлбэрээр гарган өмнөх хувилбараа сайжруулж байдаг. Мөн түүнчилэн iOS хэрэглэгчдэд маш их таалагдсан tweak-үүд системийн шинэ хувилбаруудад бага багаар нэвтэрсээр байдаг шүү дээ. Хамгийн ойрын жишээг дурьдахад Notification Center, Recent call delete буюу дуудлагын түүхээ нэг нэгээр нь устгах гэх мэт.
Ямартай ч iPhone 5 худалдаанд гарч эхлэсэн эхний өдөр амжилттай jailbreak хийсэн байгаа нь A5X чиптэй iOS 6 суулгасан өмнөх загварууд дээр jailbreak хийж болох боломжтойг харуулж байгаа хэрэг юм. Одоо бидэнд зөвхөн хүлээх л үлдлээ.
Нийт сэтгэгдэл: 0 | |
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хvндэтгэн vзнэ vv.